• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-17 17:59:17    
Монголын MCS корпораци компаний Бээжинд суугаа тєлєлєгчийн газрын дарга Р. Нармандах-тай хийсэн ярилцлага \ Yргэлжлэл \

CRI

    Сайн-Єлзий: Таны компани болон Хятадын компаниудын хоорондох ажил тєрлийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааны тухай ярихуу.

    Нармандах: Манай компани бол Монгол улсын томоохон компаниудын нэгийн хувьд Хятадын олон компаниудтай ажил хэргийн байнгийн харилцаатай хамтран ажилладаг. Хятадын компанидаас бараа бvтээгдэхvvн худалдан авах, Хятадын компаниудаас мэргэжилтэн урих зэргээр хамтран ажилладаг. Тухайлвал Америкийн Кокуколо компаний Хятадад суугаа Бээжинд дэх vйлдвэртэй нягт хамтран ажилладаг, мєн Хятадын Наньжин хотын хєнгєн аж vйлдвэрийн компани, Хятадын Янтай хотын компани зэрэг олон компаниудтай биднууд нягт хамтын ажилллатай ажилладаг юм. Бидний хооронд нэгэнт нєхєрсєг сайхан, ажил хэрэгч ийм харилцаа, уур амьсгал тогтсон.

    Сайн-Єлзий: Та Хятадыг сайн ойлгож мэддэг хvний хувьд Хятадын єнєєгийн эдийн засгийн хєгжлийн тухай єрийн бодол саналаа ярих уу.

     Нармандах: Хятадын эдийн засгийн єнєєгийн хєгжлийн тухай миний ойлголт тэдvй биш дэлхий даяар нэг л ойлголттой байгаа юм. Ерєєсєє бараг 21-р зуун бол Хятадын зуун болно гэж одоо яриж бичиж байгаа. Мєн дэлхий эдийн засгийн хvчирхэг гvрнvvд, олон улсын хамтын нийгэмлэгvvд Хятадад анхаарлаа хандуулж, Хятад дахь хєрєнгє оруултаа нэмэгдvvлж, vvнээс ашиг олох vйл ажиллагаа явуулж байна. Хятадын эдийн газаг хєгжихд миний ойлгож байгаагаар бол Хятадын эдийн засаг хєгжжих нь зєвхєн Хятадад тэдvйгvй Ази Номхон далайн бvс нутгын эдийн засгийн хєгжил, Ази Номхон далайн бvс нутгын тогтвортой байдал, тvvний дотор зvvн хойт Ази, Монгол улсын эдийн засгийн хєгжилд бас чухал хувь нэмэртэй гэж би ойлгож байна. Хятадын хєгжил сайн байх тусам манайд бас тэр хэмжээгээрээ Хятадын хєгжлийг дагаад эдийн засгийн шинэ шинэ ололт амжилтууд манайд бас нэвтрэнэ гэж би бас бодож байна.

    Сайн-Єлзий: Хятадын эдийн засаг єнєєдєр ингэж хєгжиж чадаж байгаагийн учир шалтгааныг та хэрхэн дvгнэх вэ?

    Нармандах: За, энэ талаар би зєвхєн єєрийн хувийн бодлоо хэлеэ, магадгvй одоо радио сонсогчид маань надтай санал нийлэхгvй ч байж болно. Миний хувийн бодлоор бол Хятадын удирдагчид, ХКН, энэ зах зээлийн эдийн засгийг бол зєв зvйтэй удирдан явуулж байгаа бол Хятадын эдийн засгийн хєгжил байна гэж бодож байна. Хоёрдугаарт бол Хятадад газар зvйн байрлалын давуу тал зєндєє байна. Тухайлвал далайн эрэг, далайгаар хиллэдэг том том боомт хотууд байна, энэ нь Хятадын эдийн засгийн хєгжилд их чухал хувь нэмэр оруулсан байна, мєн Хятадын хvн ам олон ийм нєхцлvvд Хятадын эдийн засгийн єнєєгийн хєгжилд голлох хvчин зvйл болж байгаа байхаа гэж би хувьдаа бодож байна.

     Хятадын олон улсын радиогийн \ CRI \ сэтгvvлч Сайн-Єлзийгийн Монгол улсаас Бээжинд суугаа MCS корпораци компаний дарга Р. Нармандах-тай хийсэн ярилцлагын дэлгэрэнгvй агуулгыг сонсохыг хvсвэл 8-р сарын 05-ны єдєр болон 8-р сарын 12-ны єдрийн \ баасан гаригт \ нэвтрvvлэх "Найрамдлын гvvр"-ийн шинэ дугаарыг хvлээн авч сонсоно уу. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв. \