Хятад улс 1979 онд Олимпийн их гэр бvлд дахин буцан орсноос хойш Олимпийн наадамд бэлтгэж эхэлсэн юм.
1980 оны 2-р сард Олон улсын Олимпийн хороонд суудлаа сэргээсэн Хятадын биеийн тамир спортын тєлєєлєгчид анх удаагаа Олимпийн талбайд гарч, Олимпийн 13-р цагаан Олимпид оролцов.
1984 онд Олимпийн 23-р наадам Америкийн Лос-анжелост зохиогдов. Хятад улс тvvхэнд анх удаагаа томоохон тєлєєлєгчдєє томилон энэ удаагийн єргєн их спортын наадамд оролцуулав. Наадмын эхний єдєр Хятадын тамирчин Сюй Хай фэн сонгомол гар бууны чєлєєт буудлагын дасгалаар онц мэргэнээ сорьж, гарамгай сайн буудаж аварга авч, Хятад улс Олимпийн тvvхэнд медаль аваагvй тvvхийг эцэслvvжээ. 2002 онд Солтлейк хотод болсон Цагаан Олимпид Хятадын эмэгтэй тамирчин Ян Ян Хятадын тамирчин Цагаан Олимпиос алтан медаль аваагvй тvvхийг эцэслvvлсэн юм. Хятадын тамирчид Олимпийн наадамд оролцож, амжилтууд vзvvлснийг эргэн санахад, Хятадын биеийн тамир спортын хvчин болон тvвшин дээшилж байгааг гэрчилж байна. "Дорнын євчтєн гэдгээс " дэлхийн аварга болж єєрчлєгдсєн нь Хятадын биеийн тамир спортод тэнгэр газрыг тонсголгом єєрчлєлт гарсныг гэрчилж байна.
1979 оноос Олон улсын Олимпийн хороонд дохь Хятадын байр суурийг сэргээснээс 2003 он хvртэл 5 удаагийн зуны Олимпид оролцож, 80 алт, 79 мєнгє, 64 хvрэл медаль авсан байна. 2004 оны Афины Олимпид 32 алт, 17 мєнгє, 14 хvрэл медаль авч, алт авсан тоогоороо хоёрдугаар байранд орсон. Хятад улс бас 7 удаагийн цагаан олимпид оролцож, нийт 2 алт, 12 мєнгє, 8 хvрэл медаль авсан.
Шинэ Хятад улсын тамирчид Олимпийн тоглолтод сайхан амжилт vзvvлж байгаа тєдийгvй, Хятадын гурван хvн Олон улсын Олимпийн хорооны гишvvнээр сонгогдов. 1981 онд Хятадын биеийн тамир спортын удирдагч Хэ Чжэньлян Олон улсын Олимпийн хорооны гишvvнээр сонгогдов. Тэрээр бас 1989-1993 онд Олон улсын Олимпийн хорооны дэд ерєнхийлєгчєєр ажиллав. 1996 онд тухайн vеийн Олон улсын єдєн бємбєгчдийн холбооны ерєнхийлєгч Люй Шэнрvн Олон улсын дан тєрлийн спортын холбооны ерєнийлєгчийн хувиар Олон улсын Олимпийн хороонд Хятадын анхны эмэгтэй гишvvнээр сонгогдов. 2000 онд Хятадын биеийн тамир спортын vндэсний газрын орлогч дарга Юй Зайчин Олон улсын Олимпийн хорооны гишvvнээр сонгогдсон байна.
Хятад улс Олимпийн том гэр бvлд дахин орж, Олимпийн наадамд оролцож, 2008 оны Олимпийн наадмыг зохион байгуулах нь Хятадын биеийн тамир спорт урагш дэвшиж байгааг харуулж байгаа бєгєєд Олимпийн хєдєлгєєнд шинэ амьдрах хvчин сэлбэсэн байна. /Орчуулсан нь Баясгалан/
|