Монголчууд нvvдлэн малжидаг болхоор, монголчуудын амьдралд дээс татлага нь туйлын чухал хэрэгцээтэй байдаг. Монголчууд гол нь унгас ноос, хялгас, арьсаар дээс, татлага, чєдєр, ногт зэрэг єдєр тутмын амьдралдаа хэрэглэх зvйлvvдийг хийдэг байна. Монголчууд ус бэлчээрийн сайхныг даган нvvдлэх vе, гэргий нь тэмээний ноосоороо дээс томон, нєхєр нь бурантаг зоргон, гэр тэргээ тэмээн дээрээ ачаалж, бусдаас эртлэн нvvдэг байна. Унгас ноосоор эримтэй сайн дээс томож чадах эсэх нь гэргий болсон хvний уран ажилсаг эсхийг харуулж байдаг.
Эсгий туурагтан монгол угсаатанууд vе улиран нvvдэлж мал маллахын соёлыг уламжлан хєгжvvлж, євєрмєц хэв намба, ур ухаанаараа арьс, унгас ноос, хялгасаа хаяж гээлгvй гvйцэд ашиглан, vе улиран хэрэглэж ирсэн тvvхэн явцдаа, нутгийхаа євс ургамалыг ч болосруулан томож, єдєр тутмын амьдралдаа хэрэглэж ирсэн ур дvйг нь гайхалтай юм аа.
Монголчууд vхэрийн арьсаа идээлж элдэн, эрчилэн, томож, vхэрийн дєр, ногт, суран татлага, богц, уургын хув, ташуур, чєдрийн сум зэргийг хийж, єдєр тутмын амьдралдаа хэрэглэдэг.
Монголчууд унгас ноос, хялгасаа томож, ээрээд, эмээлийн олом жирэм, дээвэр туурганд хэрэглэх дээс хийдэг бєгєєд хялгасаа томож дээвэр туурганы хєвєєгєє бэхэлдэг байна.
Дээр vед монголчууд олсыг томож, дээс татлага болгон хэрэглэдэг бєгєєд гурамсан дээс нь маш бєх байдаг. Гэхдээ монголчууд ер нь олсон дээсийг дєр, ногт, монгол гэртээ бараг хэрэглэдэггvй. Олсон дээс нь дээвэр туургыг элэгдvvлж идэгдvvлэх нь тvргэн байдаг болхоор тvvнийг голцуу vхэр тэргэний татлага, анжсан vхэрийн дэлбээ дєрд хэрэглэдэг. Олсоор шаахай, гутлын ул ширэх утас ч томдог байна.
Монголчууд дэрсээр урт татлага томож, євс хулс тээх юм уу тvлээ мод тээхэд хэрэглэдэг.
Монголчууд уул, шиль, зоогоор ургадаг хялаганыг томож, vхэр тэргэний татлага зэрэг эдлэлд хэрэглэдэг. Монголчууд бас халис, нялах найлзуур, бургасны нарийн салаа намааг томож, татлага хийдэг бєгєєд vхэр тэргэнд ч хэрэглэдэг байна.
Монголчууд урт удаан нvvдэл амьдралын явцдаа ур дvйтэй дээс томох соёлоо хойч vедээ євлєн уламжилж, малын арьс ноос, байгалийн євс ургамалыг гvйцэд ашигладаг нандин заншилтай юм.
|