• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-18 15:45:42    
Хєгшидvvд наргиж хуучилж суух сайхан

CRI

     Бишгvй олон хєгшин буурлуудын аж амьдарлын єнгєрєлтєєс vзвэл, тэдний vр хvvхэд хєвгvvд охид дэргэд нь байлаа ч гэсэн тэдэнтэй тун цєєн удаа яриа vvсэгдэг бєгєєд хоёр буурал ч бие биедээ бараа болох тєдийгєєс биш харилцан ярьж хуучилмаар зvйлгvй болдог юм байна. Зарим хєгшид: "Хэнтэй ч ярьж хєєрєлдєх тохиолгvй боллоо, єдєржин гэрийн мухар сахиад даанч уйтгартай байна" гэж харамсалтайгаар хэлж байдаг нь ч цаанаа нэг л учиртай юм.

     Энэ нь настайчуудын хvмvvстэй яриа хєєрєє vvсгэн, сэтгэл санаагаа илтгэх дуртай байгааг харуулж байгаа юм. Хvvхэд ач нар бологсод нь тэднийг гадуур илvvхэн явуулж, цэцэрлэгт хvрээлэн, настайчуудын vйл ажиллагааны газар очуулж, дур сонирхолоороо хvмvvстэй ярилцаж харилцаж, хуучилж наргилдаж байхыг байнга урамшуулж байх хэрэгтэй. Євгєд хєгшидvvд хааяа уулзалдвал, газар дэлхий гадаад дотоод, эртэн эдvvгээ, цагийн байдал, гэр бvл, хєвгvvд охид гээд л есєн шидийн юм ярилцдаг байна.

    Америкийн шинжлэх ухааны зvтгэлтэний судалгааны дvнгээс vзвэл, настайчуудын ярьж хэлэлцэж байхыг урамшуулбал таарна, учир нь ярьж хэлэлцэх нь их тархинд сэдэлт єгч, их тархины олон талын чадавхыг нэмэгдvvлэх, тархины мэдрэл муудахаам сэргийлэх, цээжлэх чадавхыг сайжруулах зэрэг аль алинд нь ч ашигтай юм. Ярилцах хуучлах явцад, настайчууд сэтгэлээсээ ярилцсан ч тэр, хvний хэлэхийг сонссон ч тэр бvгд л сэтгэлийн бухимдалыг тайлах, ажил амьдарлын баяр бясалыг нэмэгдvvлэх, настайчуудын бие сэтгэцийн эрvvл мэнд болон урт наслахад нь тустай байгааг бодит хэрэг гэрчилж байна. Настайчуудын олонтоо хуучилж ярилцаж байхын сайн тал нь гэвэл:

    1, Их тархины сэтгэхvйд дэм болж, залуугаараа єтєлхєєс сэргийлдэг. Хєгшин буурлуудын их тархи муудах нь насны эрхээр улам тvргэн болдог, яриа хєєрєє vvсгэхэд их тархи идэвхтэй ажиллаж, сонссон зvйлээ ч сэтгэж бодож vздэг, заримдаа бас шинэ юм олоод сурчихдаг, ингэмээнжин их тархины эсvvдийн ажиллагаа ингэвээс, тархи ажиллаж, олон сэтгэж, тархи муудахаас сэргийлэх vvрэг гvйцэтгэдэг байна.

    2, Яриа хєєрєє сэтгэлийн бухимдалыг арилгадаг. Зовж бухимдах байдал хэнд ч гардаг, ялангуяа хvн єтлєєд, тамир тэнхээ нь хариад ирэхээр ч юм уу хvvхдvvд болон амьдарлын асуудалд нь ямар нэг саад учирч, амар заяа санаагаар нь болдоггvй юм. Хэрэв яриа хєєрєє vvсгэн сонирхолтой зvйл, баяртай хэрэг явдалыг ярьж хєєрєлдєх юм бол энэ нь уйтгарыг арилган, бэрхшээл бухимдал, сэжиг таавар, дургvйцэх гомдох зэрэг сэтгэлийн хєдєлгєєнийг тэвчиж чадах юм.

    3, Найз нєхєд олонтой болно. Ялангуяа хань нєхрєє алдсан настайчууд их ганцаарддаг, иймээс тэд бас ярьж хєєрєлдєх явцдаа шинэ найзтай болж болох юм, тэд хоорондоо илvvхэн хуучлах нь настайчуудын сэтгэлийн уйтгарыг сарниулж, олон єдрийн зовнил бухимдалыг нь алгуур аажмаар арилгахад ашигтай юм.

    4, Амьдарлын тэнvvн хараатай болгоно. Яриа хєєрєє нь даян дэлхийн vйл явдал, тєр улсын их хэргийг ойлгуулж мэдvvлж байдаг болохоор зарим бололцоотой настайчууд дахиж хувь нэмэр оруулж болох юм.

    5, Настайчууд харилцан баяр бясал эдэлж, бие биеэ тайтгаруулж болох юм. Яриа хєєрєє vvсгэж байна гэдэг бол vнэндээ харилцан сэтгэлээ илтгэж байна гэсэн vг юм, хєгжєєнтэй сайхан vг яриагаараа дамжин бие биеэ ойлгож, уйтгар бухимдал, баяр баясалаа хуваалцахад, харилцан бие биедээ маш их тайтгаруулал болж, сэтгэлийн євчин нь арилсан юм шиг болдог байна. Энэ бол настайчуудын яриа хєєрєє vvсгэж, санаа сэтгэлээ ойлголцож хуучилж явдагийн ид шид буюу. /Л.Буянтогтох орчуулав/