• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-19 15:38:12    
Цасан цайдмын монголчууд

CRI

     Бороон шаагисан зуны сvvл сарын нэгэн єдєр, би дээд монголын нутаг-Хєхнуурыг зорилоо. Холоос гvйсэн хангал морь шиг, аз таарч, нутгийнхаа бус ч гэсэн, цасан цайдмын монгол наадамд ийнхvv явхаар болсон юм.

    Анх удаа нисэх онгоцонд сууж, хvрч vзээгvй газар очно гэхлээр, надад юу бvхэн нь сонин, зvvд шуухан байлаа. Удалгvй миний суусан онгоц, чинээ мэдэн уугиласаар хєєрєн дэгдлээ. Цонхоор харахад цэлмэг тэнгэр цэнхэр єнгєєр ханаран, дор энд тэндгvй бємбийн цайрах vvл, ногоон талын дунд аавын минь хайчлаад овоолсон хоньны ноос шиг харагдана. Сансарт цай хоол зооголон, энэ тэрийг шохоорхсоор нэг л мэдэхэд, дээр vед монголчуудын сар жилээр сажилж хvрдэг Хєхнуурт хvрээд очих нь тэр.

     Хєхнуур мужын тєв Шинин хотыг тойрон уул хайрхад сvндэрлэн байлаа. энэ нутагт хєл тавимагц юу бvхэн нь танил бус байсан боловч тангад хvн тааралдхад, хэл яриа, зvс чарай, хоол унд гээд, ер нь юм бvхнээс нь цасан цайдмын vнэр ханхалж байлаа.

     Хєхнуур Холоос цайран харагдаж, ойртоод очивол, хєхрєн нэлэйж, хєвєє хязгаар нь харагдахгvй мэлмэлзэнэ. Хятадын хамгийн том шорвог нуур гэж энэ дээ. Эргэн тойрон уулын орой манантан vvлэнд шургаж, євс мод ногоороод,ёстой л цасан дээр тогтсон vзэмж, цаасан дээр зурсан зураг байв. Хєхнуур ар татан аяархан долгиолоход, нуурын дундах жижигхэн арал нь шувуудаа эрхлvvлэн сvvмэлзнэ. Шувуут арал дээр нь хvрэхэд, хэдvйгээр зуны зургаан сар аль хэдийний єнгєрч, олонх шувууд нь халуун орондоо буцчихсан байсан ч vлдэж хоцорсон шувууд нь жиргэлдэн шулганаж, бяцхан арлаа бид бvхний сэтгэлтэй хамтд нь хєгжимдєж байлаа.

     Шинин хотоос нэлээд зайтай газарт Гємбєм хийд байна. Алтан оройтой сvмнvvд наранд нvд гялбан, бємбєгєн цагаан суваргууд vзэмж тєгєс жагсчээ. Бас сахиулсан мод, шатлан харагдах єндєр барилга, тойрж тормойсон гэлэн гэцэл, сvр жавхлант бурхан шvтээн ... гээд, ер нь ороод очихлоор єєрийн эрхгvй сvжиг тєрvvлнэ. Бурханд мєргєн, хилэнцээ нимхэлж яваа хvмvvс тун олон байлаа. Сvмийн vvдэнд хvмvvс тєєлvvр хорхой шиг мєргєл хийсээр байв. Хээр хєдєє замд ч гэсэн, мєргєл хийсээр Гємбєм дєхєж яваа мєргєлчид цуварсаар байсан юм.

     Бид вагонд сууж, Хєхнуурын Хайси зєvгийн Голмод хот руу явлаа. Yvргэлсээр явахдаа Єндєрлєг газрын сэрvvн жаварт хааяа даардас хvрэн дагжиж байлаа. Цонхоор харахад шєний гvнд ногоон тал илэм жилим байж, цаагуур нь Хєхнуур цайран харагдана. Маны суусан галт тэрэг Хєхнуурын хєвєєгєєр бараг тєрвєн цаг аялсан юм. Єглєє сэрэхэд хяруу буусан шиг цайраад л, гайхаш тєрvvлнэ. Хужирлаг газар болоод л тэгэдэг байжээ. Энхэлдэн донхолдож, давхияа гэхэд морь бvдэрмээр намаг, хєрц газар vргэлжилнэ.

     Хаа холын Цаст єндєрлєг нутагт монголчуудтайгаа уулзахад элгэмсэг халуухан санагдна. Хэдvйгээр хэл яриа, ёс заншил нь жаахан зєрєєтэй ч,энэ дэлхийн хаа явсан ч монгол хvн гэдэг харангуут л танигддаг хэвээрээ. Цєєн хэдэн монголчууд ч гэсэн нvvдлэн малжхаа орхиогvй, дээл хувцсаас эхлэн, єєрийн vндэстнийхээ соёл тvvхээ мартаагvй хадгалсаар байх юм.

     Наадам нь ус бэлчээр, уул хайрхантай vзэмж бvрдсэн газар боллоо. Танан цагаан монгол гэрvvд цайран харагдаж, Голмод гэсэн нэртэйдээ ч билvv? тvvний дундуур тунгалаг голууд шивнэлдэн туналзан урсана. Мєнх цаст сарьдагийн орой алст цайраад, ундармал булаг газар сайгvй бургилна. Голын хєвєєгєєр таван хошуу мал єнгє алаглан бэлчиж, малчид амбан хонио тєхєєрч, шєл гарган, айл болгоны тооноор утаа суунаглна.

     Єнгє єнгийн хиймор дарцаг салхинд намрин, есєн хєлт хар цагаан туг сvндэрлэн, дуу хуур цууриатаж, наадмын талбайд маань хол ойрын зочид цугларна. Сан тавьж, лам гэгээн ном тарнь уншиж, хэнгэрэгэ цан нижигнэж, ёслолын бууны дуунд наадам эхлэнэ. Эрийн гурван наадам дэнж хотойлгон дэлхий дайвуулан байлаа. Нарны бор малчид Наадамын талбай болсон цасан цайдмыг дvvртэл сууж, хєгшин залуугvй уртын дуугаа хангинуулж байлаа. Буцах замдаа эргэн эргэн харвал, энэ нутгаас эх авсан мянган цагаан булаг нь эхийн ариун сvv шиг ивэлсээр байлаа. сайн санааны vзvvрт сvv гэдэг vнэхээр мэргэн vг юм даа.