• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-19 15:56:33    
Орой vvрэлсэн хараацай

CRI

     Ханш нээж, хаг цас хайлан, хан дэлхийд хавар саатахад, хvн зонд их л дотнохон байдаг, хараацай маань ирчихээд, урдуур хойгуур шvргэм элэн халин байж, урин дулааныг авчирдаг нь юутай сайхан байдаг билээ.

     Бага сургуульд байхад л "Хавар боллоо, Хараацай ирлээ. Єндєгєє дарлаа, Зулзага гарлаа." гэж л уншдаг байлаа. Харин энэ жил ажилч хараацай маань яасныг буу мэд. 6-р сар єнгєрсєн байтал, vvрээ ч барилгvй, нааш цааш нисээд л "шулгиналдах" юм. Хараацай бол шувуудынхаа дунд ажилсгаараа нэртэй юм. Хараацай хаа холоос мєхлєг мєхлєг шавар зуун ирж, бас євс дэрстэй холиж байгаад маш бат бэхлэг vvр баридаг.

     Тэгэх мєртєє саравчны дор, хэрэм ханад наалдуулан байж, дохилог сайхан vvр барина гэдэг vнэхээр амаргvй шvv. Энэ жил маны нутагт ирсэн нь "залхуу" хараацай таарсан юм уу? Яагаад vvрээ ч баридаггvй юм бол? "Ямар сонин юм " гэж бодогдлоо.

     Тэгээд бvтэн сайн болоход, манайхэн ер нь хувцас хунараа угааж цэвэрлээд, гаднаа нэлийтэл ус асгачихаад байдаг. Тэгтэл єнєєх олон хараацай гэнэт ямар нэгийг хvлээж байсан юм шиг саяхан асгасан шалбааг дээр цугларч, шавар зуун, vvрээ барьж эхлэх юм.

     Хур бороо ч vгvй, хавраараа гандсан нутагт маань, хєєрхий хараацай, vvрээ барих гэж шавар зуурах ус ч олохгvй, мунгинаж байсан л байх. Яасан хэцvv ган бэ?

     Нутгийн маань элсэн дээр гvйдэг гvрмэл хорхой ч халуунд дэсч ядахдаа, хэлээ гарган сандарч байсан юм. Энд тэнд байдаг нутгийн минь нуур бєрд бvр ширгэн хатсан байв. Хєєрхий малчидууд хєлсєє урсган, тэнгэрийг чарайчилж, хэзээ нэг бороо ордог бол доо гэж шvvрэс алдан гаднаа зогсоно. Болдог сан бол лусын хаанд суулагаа бариад очих сан? Бєєм бєєм vvлvvд нутгийн минь дээгvvр гори тасраан нvvн єнгєрч байлаа.

     Би тvргэхэн, хэдэн хэсэг шавар нухаж тавьсанд тєдvй удалгvй, олон хараацай єнєєх шавар дээр ирэн бєєгнєрєлдєж, vvрээ яаралтайхан бариж эхэллээ. Орой болоход нухсан шавар нэлээд дундарчээ.

     Хараацайгийн орой vvрэлсэн "нууц"-ыг мэдээд би их харамслаа. Хавар эрт хараацайнуудыг ирэнгvvт шавар нухаж єгєх минь яалаа ...