• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-19 16:29:10    
Нэрт зохиолч А.Оцор

CRI

     А.Оцор бол орны 1-р зэргийн зохиолч юм. Тэрээр 1924 оны 11-р сарын 17-ны єдєр Улаанхад хотын Байрин зvvн хошууны Усан тvрvv айлын малчин Амьбєхийн хєвгvvн болж заяажээ. Байран нутг бол ер нь эрдэмтэн мэргэд цолгордог нутг юм. Дээр vед энэ нутгаас нэрт ардын аман шvлэг Шагдар солиот мэндэлж, Євєр монголын одоо vейн алдарт шvлэг Б.Бvрэнбєх ч Байран нутагтай юм.

     1945 онд хувсгалд оролцож, 1947 онд ХКН-д элсэгджээ. 1948 онд зохион байгуулалтаас тvvнийг "Лю Сюнь" урлагийн дээд сургуульд суралцуулсан байна.

     А.Оцор анхны бvтээл "Тал нутгийн єрхийн цэрэг" гэдэг яриат жvжигээ нийтлvvлснээс нааш 50 гаруй жилийн турш єгvvллэгэ, найруулал, тууж, роман, киноны уран зохиол, дуулалт жvжиг зэргийг бичиж, дотоод гадаадад нэр алдаршсан байна. Тvvний бичсэн "Хєхєєгийн дуун", "Алмасын дуу", "Ээж нуур" зэрэг єгvvллэгэ, найруулал нь дунд бага сургуулийн хичээлийн бичигт сонгогдон орж, нэлээд хэдэн єгvvллэгэ нь ангиль, франц, япон зэрэг хари хэлэн дээр орчуулагдсан байна. 1957 оны сvvлчээр А.Оцор цэргээс халагдаж, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Євєр монголын салбар нийгэмлэгийн орлогч дарга, "Тал нутаг", "Єнєр цэцэг" сэтгvvлийн ерєнхий найруулагч, Євєр монголын утага урлагийн холбооны намын удирдах комиссын гишvvн зэрэг тушаалыг хариуцаж байжээ.

     Тэрээр урид хожид Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Хятадын ши жvжигийн зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Євєр монголын єєртєє засах районы утага уралгийн холбооны орлогч дарга, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Євєр монголын салбар нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан бєгєєд хожим нь Євєр монголын єєртєє засах районы утага уралгийн холбооны зvтгэлтэн, Євєр монголын зохиолчидын нийгэмлэгийн гарамгай зvтгэлтэн болов.

     Тvvний гол болох бvтээл гэвэл, "Тал нутгийн єрхийн цэрэг", "Саруул нутгийн хvv", "Хєхєєгийн дуун", "Нандин чанар", Чимэдуржтай хамтарч бичсэн "Данавал", "Малчидын vрс", "Сувад цацсан тал", кино уран зохиол "Алмасын дуу", "Мєнгєн цагаа суврага", манай орны алдарт кино тоглогч Цэцэнгоотой хамтарч бичсэн "Морит цэргийн дуулал", "Алсын говьд", "А.Оцорын найруулалын тvvвэр", "Амьдрал ба зохион бvтээх vйлдлэгэ", "Гансvх", "А.Оцорын зохиолын тvvвэр", роман "Ул мєр" зэрэг болно.