• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-19 16:34:37    
Цагаан гааг сайхан хэрэглэвэл эмд орно

CRI

    Сайхан амтлагч цагаан гаа нь хорыг тайлах, сэрvvнийг дарах, чацгыг зогсоох чадалтай болохоор Хятадын эртний хvмvvс тvvнийг эмд оруулж, "Донодын шидэт эм" гэж нэрлээд, ард иргэдийн дунд "Цагаан гаа зуун євчнийг анагаадаг" гэсэн vг ч уламжлагдаж байжээ. Цагаан гаа шим тэжээлийн єндєр vнэ цэнэтэй, тvvнд уураг, єєх, ширхэгийн эд, цардуул, чихэр, амин дэм С, ууршдаг тос болон бас кальц, фосфор, тємєр зэрэг минерал бодис агуулагдаж байдаг.

    Зуны халуун улиралд, цагаан гааг зохих хэмжээгээр идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал, бактерыг эсэргvvцэх, халууныг хєєх, тархи толгойг сэргээх зэрэг vvрэг гvйцэтгэдэг байна, дахивал бас их ядрах, тамир алдах, хоол голох, нойр хулжих, гэдэс хєєх зэрэг байдлыг ч зохицуулж чаддаг юм байна, хэрвээ хоол идэх vедээ хэдэн зvсэм цагаан гаа хэрэглэбэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн нєлєє vзvvлдэг, цагаан гаатай усаар амаа зайлах юм бол амны ємхийг арилгаж, шvдний угийн vрэвслийг эмчилэхэд илт vр ашигтай байдаг.

    Цагаан гааг янз бvрийн аргаар идэж болдог. Тухайлбал, цагаан гаатай шєл, цагаан гаатай хуурга, цагаан гаатай шингэн будаа зэргийг хийж болох тєдийгvй мах чанах, загас хайрах, банш, бууз хийхэд ч цагаан гаа бол дутагдаж болощгvй сайн амтлагч юм. Мєнч ходоод гэдэсний шим тэжээлтэй юмыг хvлээн авахад ашигтай зvйл юм.

    Гэвч зарим хvмvvс цагаан гааг идэхдээ заавал хальсалж байх юм, vнэндээ тvvний хальс нь хєлсийг гадагшлуулах, наршихаас сэргийлэх зэрэг vvрэг гvйцэтгэдэг, vvний зэрэгцээ бас элэг болон хоол шингээх, шээс гадагшлуулах зэрэгт тустай тун сайн амтлагч байгаа юм. /Л.Буянтогтох орчуулав/