• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-22 14:53:44    
Алдарт зохиолч Ч.Мэргэн

CRI

    Ч.мэргэн бол євєр монголын єєртєє засах районы нэрт шvлэгч юм. Тэр шvлэг зохион бvтээхээр гол болгож, бас єгvvллэгэ, уран зохиолын шvvмж зэргийг ч бичидэг байдаг. 1956 онд тэрээр анхны бvтээл "Маны дотоно найз"-аа нийтэлж, шvлгийн зохион бvтээллэгийн замдаа орсон байна. Ч.Мэргэн бас "Сэлмийн vлгэр", "Цууриа", "Ч.мэргэний шvлгийн тvvвэр" зэрэг олон шvлгийн тvvвэр хэвлvvлсэн байна. Ч.Мэргэний шvлэг нь баялаг дvрслэн бодолт, уран сэтгэмжтэй байж, утага агууллагын багтаамж болон шинийг чухалчилдаг байна. Уралгийн хувьд, тэрээр эртний монгол шvлгийн уламжлалын суурь дээр, орчин цагийн урсгалын уралгийн илрvvлэх арга барил болон мэрэгжлийг зоригтойгоор шингээн авч хэрэглэдэг байна.

    Ч.Мэргэний уулын нэр нь Y Зэхуа гэдэг. 1944 онд тэр Євєр монголын Жууд аймгийн Ар хорчин хошуунд тєржээ. Тэр багаасаа уран зохиолд бахтай байж, дунд сургуулиасаа эхлээд шvлэг бичсэн байна. Тэрээр ахмад шvлэгч Н.Сайнцогт, Б.Бvрэнбєхєєс суралцаж, шvлгийн зохион бvтээх ур мэрэгшлээ хурцалсаар ирсэн байна. 1963 оны намар Ч.Мэргэн Євєр монголын багшын их сургуулийн хятад хэл утага зохиолын дээд сургуульд монгол хэл уран зохиолын мэрэгжлээр суралцсан байна. Ингээд тэрээр гадаад дотоодын нэрт зохиолчидын зохиол бvтээлтэй танилцаж эхэлсэн юм.

    1969 онд тэрээр зохион байгуулалтын тохируулалттайгаар Євєр монголын Баян нуур аймагт хvрч, багш болон редакторын ажил хийж байсан байна. 1976 онд тэр шvлгийн тvvвэр "Гал бамбарын магтаал" гэх шvлгийн тvvвэрээ хэвлvvлж, энэ нь тvvний тухайн vейн чармайлтын vр бvтээл болно. 1977 онд шvлэгч Ч.Мэргэн Євєр монголын ардын хэвлэлийн хороонд редактороор ажилласан байна. 1980 оны сvvлчээр Ч.Мэргэн "Сэлмийн vлгэр", "Салхи давалгааны дуу", "Цууриа" зэрэг олон шvлгийн тvvвэр хэвлvvлсэн байна. "Євєр монголын одоо vейн уран зохиолын цуврал бичиг"-т Євєр монголын ардын хэвлэлийн хорооноос "Ч.Мэргэний шvлгийн сонгомол"-ыг хэвлvvлж, тvvний шvлгийн тєлєєлєгч бvтээлvvд сонгогдон орсон байна.

    Yvнээс гадана Ч.Мэргэн бас "Ногоон дурсамж", "Захидлын дугтуй дотрох хайр" зэрэг туужын зохиол нийтлvvлж, роман "Хvслэн", "Бор охин" зэргийг хэвлvvлж, шvлгийн шvvмж зэргийг ч бичидэг юм. Ч.Мэргэний шvлгvvд нь бас олон удаа шагнал хvртсэн байна. Одоо Ч.Мэргэн Хятадын зохиолчидын нийгэмлэгийн гишvvн, Хятадын vндэстний цєєнхийн зохиолчидын нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Хятадын зохиолчидын нийгэмлэгийн Євєр монголын салбар нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Євєр монголын ардын хэвлэлийн хорооны дэд хянан редакторлогч зэрэг нийгэмийн тушаалыг хариуцаж байна.