Сайн-Єлзий: тун саяхан Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал Хятадын Євєр Монголын Єєртєє Засах Районы тєв Хєххот-д болсон юм. Тус хурлын тухай манай сонсогчидоо мэдээлэл єгхийн тєлєє би Євєр Монголын их сургуулийн монгол судлалын тєвийн профессор багш Зоригттай утсаар холбогдлоо. За, Зоригт маань сайн байна уу.
Зоригт: Сайн сайн, та сайн байна уу.
Сайн-Єлзий: Сайн сайн. За, та юуны ємнє Хєххот-д болж байгаа монгол судлалын эрдэм шинжилгээний хурлын тухай манай сонсогчидод мэдээлэл єгнє vv.
Зоригт: Энэ хурлын нэрийг Хятадын монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал гэдэг. Єнєєгийн байдлаар \8-р сарын 18-ны єдєр\ нэлээд эрдэмтэд ирж нэр мэдvvлж байна. Yvнд Монгол, Солонгос, Япон, Герман, Франц, Канад, Орос, Финланд зэрэг орноос эрдэмтэд ирсэн байна. Монгол улсаас Тємєр-Тогоо акдемич, Л. Болд акдемич, Гантогтох, Бадамдорж зэрэг эрдэмтэд ирээд байна. єнєєдрийн \8-р сарын 18-ны єдєр\ хувьд бол нэр мэдvvлж байна. Жинхэн хурал нь маргааш \8-р сарын 19-ны єдєр\ албан ёсоор эхлэх болно. Тус хурал нь нээлтийн ёслолын дараа дєрвєн салбар хурлаар явагдах болно. Нэг салбар хурал нь бол монгол vг хэл, vсэг бичгийн салбар хурал, хоёрдугаар салбар хурал нь бол монгол утга зохиолын салбар хурал, гуравдугаар салбар хурал нь бол монгол тvvхий салбар хурал, дєрєвдvгээр нь бол тал нутгийн соёл болон зан vйлийн салбар хурал болох юм. Иймээс утга зохиол, тvvх, хэл бол монгол судлалын очгийн гурван чулуу болж байгаа бол vvнээс гадна бас соёл, зан vйлийн тухай салбар хурал гаргаасан байна. Энэ хуралд Хятадын тотоод гадаадын маш олон эрдэмтэн багш нар ирсэн байна. Хятадын Шинжян, Хармєрєн, Бээжин, Хєхнуур зэрэг муж хотоос тун олон эрдэмтэд ирсэн байна. Тус хурлыг бас маш олон эрдэмтэн багш нар хєтлєн явуулах болно. Жишээлвэл, Японы Курибаяши, Монголын Тємєр-Тогоо профессор, Хєхнуурын Хао сv минь багш, Бээжингээс ирсэн Дарайзав профессор, Зууннаст професссор зэрэг олон багш нар хурлыг хєтлєн эрхлэх болно. Хурал нь гурав хоног болох бєгєєд vvний дараа хоёр єдєр жуулчлах болно. Эрдэмтэн багш нарын саналаар Євєр монголын Ордост очиж, Чингисийн онгонд хvрч мєргєл хийх болно.
Сайн-Єлзий: Энэ их чуглааныг ханаас зохион байгуулж байгаа вэ?
Зоригт: Энэ их чуглааныг Хятадын засгийн газраас Євєр Монголын Єєртєє Засан Районы засгийн газарт vvрэг даалгаж зохион байгуулж байгаа бєгєєд Євєр Монголын Єєртєє Засан районы нийгмийн шинжлэх ухааны хvрээлэн болон Євєр монголын их сургууль хамтран гvйцэтгэж байна.
Сайн-Єлзий: Сvvлийн єдрvvдэд Бээжинд бороо орж, сайхан намар болж байна. Энэ сайхан намрын улиралд Євєр монголын Хєххот-д монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал болоо. Энэ хурлын тухай манай сонсогчидад мэдээлэл олгосон Євєр монголын их сургуулийн монгол судлалын тєвийн профессор Зоригт-д их баярлаа. Таны ажлын єндєр амжилт, биеийн эрvvл мэндийг хvсэн ерєєеэ. За баяртай. \ Г. Сайн-Єлзий бэлтгэв.\
|