• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-23 17:10:45    
Бээжингийн"Хv тvн"-гийн \гудамжин\ хєгжлийн тухай \vргэлжлэл \

CRI

    Бээжингийн хv тvн гудамж олон байдаг нь vнэн. Гэвч энэ олон хv тvн гудамжаар тойрж байгаад тєєрчихвєл яадаг бол гэж санаа зоволтгvй юм. Учир нь Бээжингийн хv тvн гудамж хоорондоо бvр нэвтэрч байдаг.

    Бээжингийн эдгээр євєрмєц онцлогтой хv тvн гудамжаас Бээжинчvvдийн зан vйлтэй танилцаж, Бээжингийн урт удааны тvvх соёлыг ойлгож болох юм. Бээжингийн баруун дvvргт "Лю лань сvэ" гэдэг хv тvн байдаг. тэр нь Юань улсын vеийн уран чадвар олноос хэтэрсэн сийлбэрчин Лю ланий нэрээр нэрийдсэн гудамж юм. Лю ланий vйл явдлыг "Юань улсын тvvх—гар урлалын ном" зэрэг тvvхийн олон номд тэмдэглэж байдаг. Тэрээр юань улсын нийслэл---Да дvгийн олон сvм хийдийн шуумал, сийлбэрийг амьдлаг сайхан сийлж бvтээсэн гэдэг. Он жил улиран одохын хирээр тvvний шууж сийлж бvтээсэн зvйл харагдахаа больж, ганц тvvний нэрээр нэрийдсэн энэ гудамж --- Лю лань хv тvн тэр хэвээрээ байсаар.

    Саягийн хэлсэн Бээжингийн баруун дvvргийн Шинь жэ кєv хавьд "сао ян жуань хv тvн " гэдэг гудамж байна. "сао ян жуань хv тvн" гэдэг vгийг орчуулаад хэлбэл "бяцхан хониы хашаа " гэсэн vг л даа. Энэ нь Хятадын их зохиолч Лао шэгийн "Дєрвєн vеийхэн" гэдэг зохиол бvтээлд олонтоо тэмдэглэгдэж байсан "Сао ян жуань хv тvн" юм. Их зохиолч Лао шэ хvvхэд ахуй насандаа энэ гудамжинд сууж байсан тул тvvний Бээжингийн євєрмц онцлогыг харуулсан хэд хэдэн зохиол бvтээлд "Бяцхан хонины хашааны гудамж " нь тухайн vеийн Бэй пингийн \Бээжин\ нийгэмийн хуриангуй тvр тєрх болж байжээ. Энэ шиг их зохиолч нэр хvндтэй зvтгэлтний нэрээр нэрийдсэн хv тvн гудамж олон тэдийгvй эдгээр хvмvvсийн сууж амьдарч байсан орон сууц нь єнєє бvр тvvх бичиг дусгалын зvйлийн хамгаалалтад хамрагдсан байна. Бээжингийн баруун дvvргийн Ши сыгийн ємнє гудамж дахь "жуань та хv тvн" бол Бээжингийн хамгийн эртний хv тvнгийн нэг билээ. Тvvнийг гудамжийн аманд Юань улсын vед байгуулсан наймалжин хэлбэртэй тоосгон суврагаар нэрийдсэн юм. Энэ суврагыг "Урт насат суврага" гэдэг. Одоо ч гэсэн тэр янзаараа байна.

    Бээжигийн зvvн дvvргт Вэнь чэн шян гэдэг гудамж байдаг. тvvний ємнє талын зvvнш баруунш чиглэлтэй Фv сюе гэдэг хv тvнгийн 63-р номерт ємнєд Сvн улсын vеийн vндэстний баатар Вэнь тянь шянгийн гэр музей байдаг. Гэр музейд сайд Вэнь тянь шянгийн намтар, эд будис, бичиг дурсгалын зvйлийг хадгалж байна. Хv тvн гудамжууд vнэндээ ямар ч онцгой тал байхгvй. Гэвч тэдгээр тvvхийн ул мєр , тvvхийн дурсгалт зvйлээс хv тvн нь нэртэй болж хvмvvсийн сонирхолыг татаж байна.

    Хv тvн нь Бээжингийн тvvхийг тэмдэглэж, Бээжингийн орон нутгийн зан vйлийг хадалж ирсэн байна. Хэрэв Бээжингий хv тvн гудамж бvрд уламжлагдаж ирсэн vлгэр томог бvхийг бичихэд хvрвэл хэчнэн олон vргэлжилсэн vгийн зохиол, роман гарахыг бvv мэд. Хv тvн дотрох дєрвєлжин хvрээний мод сvvдэрлэсэн , гуа зэлэлсэн, шувуу зэргэн донгодсон нам сэлvvхэн орчин, энд амьдарч байгаа зочинсаг сайхан зантай хvмvvс, єндєр агаараар исгэрэн нисэх тагтаа энэ бvхэн Бээжингийн хv тvнгийн соёл, Бээжингийн онцлог мєн. /Урангоо орчуулав/