"Хамба ламын баал нохой хамар тамихинд дурлав" гэх vгийг сонсоод удлаа ч Хамба лам гэж vнэн хvн байсныг мэдээгvй явжээ.
2004 оны 9-р сард би Хятадын Гирэн мужын Зэн лай сяны Хадууч сумны Жимбазамс настныд хvрээд, Хамба ламын тухай сонсноо дор тэмдэглэв.
Хамба лам бол тус нутгийн Баян авхай сvмийн 100-р тєрлийн хувилгаан лам болно. Тvvний эх нь ухаан муутай, эцэг нь арихин согтуу байсан ч бvр сайн хvмvvс байжээ.
Хамба ламын эх нь давхар байсан тэр жил, хээр хєдєє бурцаг тvvхээр гараад чонотой тааралдсан гэнэ. Хамба ламын эх нь балаг алдан, айгаад дутаатал, чоно vсрэн ирж, хоёр хаагаа мєрєн дээр нь тавиж, хазахыг завдав. Яг энэ vед цагаан сахалтай нэгэн євгєн гарч ирээд, чоныг хєєн явуулав. Айгаад манарах шахсан Хамба ламын эх нь гэртээ ирээд єєрт нь тааралдсан учираа нєхєрдєє хэлэхэд, нєхєр нь "хэрэгvй юм ярилаа. Ертєнцєд байдаггvй явдал" гэж гэргийнийхээ хацар амыг алгадан, цус нєжийг нь гоожитол цохисон гэнэ. Тэгээд удсангvй Хамба лам тєржээ. Тvvнийг тєрєхєд хамар амыг нь цоргитол гэр дvvрэн арц хvжийн vнэр ханхалжээ. Хамба лам хар багаасаа этгээд сонин зантай байж, гурав, дєрвєн настайдаа, ном уншихыг дуриаж наадах болсон бєгєєд єдєр бvр олбог дээрээ хєдлєлгvй завилан суугаад залбардаг гэнэ.
Хамба лам таван настай тэр нэгэн хавар, аав нь айл хотныхтойгоо байшинаа шаваж байжээ. Хамба лам гэнэт эхээ дуудаж "Ээж ээ, энэ єдєр хvндэд зочин ирж намайг тосч аваачана, гэр єрєєгєє цэвэр сайхан байлгаарай" гэж хэлээд олбог дээрээ залбарч суугаад зочин ирэхийг хvлээжээ. Yvнийг гадана байсан хvмvvс сонсоод хєхрєн инээлдэж, "аман сvv нь арилаагvй зулзага, дур таваараа ярих нь" гэж зэмэлцхээв. Ингэж байтал ємєнє зvгээс таван моритой хvн тоос манаруулж ирээд, бяцхан Хамба ламын ємєнє сєхєрч, урид тєрлийн Хамба ламын хонх дамруу, ном судрыг дэлгэн vзvvлэхэд, бяцхан Хамба лам эдгээр зvйлийг таниж авснаар, хувигаан Хамба лам болох нь танигдсан бєгєєд ес есийн наян нэгэн хvнд бэлгээр залж аваачсан гэнэ.
Оросын улаан цэрэг орж ирсэн тэр vеэр Хамба лам нас баржээ. Тvvнд vнэхээр нэгэн баал нохойтой байсан бєгєєд тvvнээ хэзээд євєртєє хийж унттаг гэнэ. Хамба лам хамар тамихь сайн татдаг учир тvvний баал нохой ч хамар тамихинд дуртай болсон гэнэ. Яг л тэр vеэс "Хамба ламын баал нохой хамар тамихинд дурлав" гэдэг vг дэлгэрэв.
|