Алтай район бол Шиньжянгийн уйгурын єєртєє засах районы хойт хэсэгт, Казах, Хан зэрэг олон vндэстнээр бvрэлдсэн хилийн район юм. Алтай район хойт хэсгээгээр Казахстан, Оростой, зvvн талаараа Монгол улстай хил залгаа байдаг. 1205 километр хилийн шугамтай. Алтай районд Алтай хот, Боржин сянь, Хаба сянь, Жиннай сянь, Буурал сянь, Хєхтотой сянь, Чингэл сянь зэрэг нэг хот зургаан сяниас гадна бас Шиньжянгийн vйлдвэрлэл бvтээн байгуулалтын армийн хєдєє аж ахуйн аравдугаар дивизийн арван хорооны хєдєє аж ахуйн талбай болон єєртєє засах районаас Алтайд суугаа холбогдох байгууллага байгаа. Алтай район 117.8 мянгган хавтгай дєрвєлжин километр талбайтай, 594.6 мянган хvн амтай. Казах, Монгол, Уйгур, Хан, Хотон зэрэг 36 vндэстний бvрэлдэхvvнтэй.
Алтай районд ус элбэг, нуур бvрд олон байдаг. Жилийн загасны гаргалт 5000 тонн хvрч, Шиньжянгийн загасан аж ахуйн баазын нэг юм.
Алтай район єргєн уудам билчээртэй. Єнєє малын тоо толгой 4 сая 970 мянгад хvрч, єєртєє засах районы мал аж ахуйн гол баазын нэг болж байна. 1 сая гаруй га тариалж болох тариан газартай. Ой мод элбэгээрээ Шиньжяндаа хоёрдугаарт ордог байна. Ашигт малтмал маш элбэг. Єнєє ашигт малтмалыг 10 том тєрєл 84 зvйлийг илрvvлээд байна. Нєєций нь хайн тодолсон 46 зvйлээс нєєцєєрєє Хятадад нэгдvгээрт орох нь Лити, берилли, Лити гялтгануур, єєхєн цагаан чулуу болно. Нєєцєєрєє Шиньжянгийн єєртєє засах районд нэгдvгээрт орох 21 зvйлээс алтны vйлдвэрлэл маш тvргэн хєгжиж байна.
Алтай район тансаг сайхан байгалийн vзэмжит газруудтай. Аялал жуулчлалын vзэмжит газар 30 гаруй байгаа. Нэр алдартай Ханас нуурын vзэмжит район, Бууралтохой далайн vзэмжит район, єндєр уулс цаст оргил, нуур бvрд рашиан булаг, хадны зураг, эртний чулуун авсан булш, тал нутгийн єнгє vзэмж зэрэг нь євєрмєц онцлогтой аялал жуулчлал хийхэд давуу нєхцєл боломж хангажээ.
Алтай районы зам харилцаа, холбоо зэрэг дэд бvтцийн тєхєєрємжийн нєхцєл байдал нэлээд сайжирсан. Сянь Сянд бvр авто зам нэвтэрчээ. Алтайгаас Урумчи чиглэлийн гараарын замтай. Бvх районы далан мянгаад айл єрх телефон утаст хэрэглэж байна.
Алтай районд Ташкин боомт, Улаан хамар боомт,Жиннай боомт, Ахтубек боомт нээжээ.
Хятад улс єєрчлєлт хийж, нээлттэй байлгах бодлого хэрэгжvvлснээс хойш, Алтай районы улс ардын аж ахуй болон нийгмийн хєгжилд амьдралын шинэ хvчин сэлбэжээ. Хєгжлєєр дамжуулан Алтай район vр тариагаар єєрийгєє хангаад бас илvvцтэй, алын тоо толгой єсєн нэмэгдсээр байна. Цахилгаан эрчим хvч, нvvрс, алт, ашигт малтмал олборлох, ноосон нэхмэл, цаас vйлдвэрлэх, бэлэн хувцас vйлдвэрлэх, хvнсний бvтээгдэхvvн, эм бэлдмэл зэрэг аж vйлдвэр зохих цар хvрээтэй болжээ.
Шинэ зуун, шинэ дvр тєрх бий болж байна. Алтай районы эдийн засгийн байгуулалтыг Хятадын баруун бvс нутгийг ихээр нээн хєгжvvлэх дайчлал дор ухаан бодлоготой хvмvvсийн хамт хєгжvvлэхийг хvсэн хvлээж байна. Гадаад дотоодын худалдаачид, найз нєхєд Алтай районаар айлчлан зуулчилж, хєрєнгє оруулан vйлдвэр эрхэлж, хєгжлийн их тєлєвлєгєєг хамтаар тєлєвлєн зохиохыг хvсэж байна.
|