• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-24 16:11:42    
Эргэн санагдах эх хэлний найр

CRI

    Зуны зургаан сард монгол нутгаар найр наадам олон байдаг л да. Энэ vед улсын мань нийслэл Бээжинд ч гэсэн, найр болох гэж байгаа чимээ ам дамжин уламжлагдана. "найрт явбуу? " гэж тааралдсан хvн болгон зоог болгон асууна. Гэхдээ тус найр нь хєдєє нутгийн энгийн нэгэн найр наадам биш, харин монгол соёлын маань гайхамшигийг харуулсан монгол vг хэл, vсэг бичигт холбогдсон утага агууллаг ихтэй монгол найр болж байгаа юм байна.

    Тухайлбал 6-р сарын 17-ны єдєр Бээжингийн нэрт худалдааны газар Ван Фужингийн хажууд байдаг Євєр монголын зочид буудалд найман муж районы монгол хэл бичгийн хамжилцах дугайлан байгуулагдсан 30 жилийн ойг дурсган тэмдгэлж, дагууд нь бас Євєр монголын єєртєє засах районы монгол vг хэл vсэг бичгийн ажлын дvрэм эхэлж хэрэгжсэн явдлыг бэлгэлэх том найр болж байгаа юм байна.

    Манай нам тєрєєс монгол vг хэл vсэг бичгийг суралцаж хэрэглэх явдлыг аль эртнээс аваад чухалчилсаар ирсэн юм. Yvнийг vндэстний єєртєє засах районы хуульд тодорхой тогтоосон тєдvйгvй, vндэстний цєєнхийн тухай нам тєрийн арга бодлогын нэгэн чухал зvйл нь болсоор ирсэн байна. Тун саяхан Бээжинд болсон Хятадын vндэстний ажлын хурал дээр Хятад Улсын дарга Ху Жиньтао бас vндэстний vг хэл vсэг бичгийн талаар чухалчлан дурдсан байна. Тус удаагийн найр дээр ч БХАТИХБХ, Бvх Хятадын vндэстний хэрэг эрхлэх газар зэрэг тєвийн байгууллага нэгжийн дарга нар ч морилон саатсан байна. БХАТИХБХ-ны орлогч дарга Бєх гуй найрт баярын vг хэлсэн байна.

    "Єсхєєс сурсан vндсэн хэл мартаж болошгvй соёл, vхтэл орших монгол нутаг салж болошгvй орон" гэж Монголын их бичгийн хvн Б.Ринчин гуй хэлсэн байдаг. Найман муж орны монгол хэл бичгийн дугайлан мань 1975 онд байгуулагдсанаас хойш Хятадын монгол vндэстний хvн ам тєвлєрсєн газарт монгол vг хэл, vсэг бичгийн дvрэмжил, баримжаажил, суралцлага, хэргэлээний журамжил зэрэг олон ажлыг хийж, монгол vг хэл vсэг бичгийн єргєн дэлгэр хэрэглэлт хєгжилд чухал vvрэг гvйцэтгэсээр ирсэн байна. Монгол vг хэл vсэг бичгийн ажлын дvрэм хэрэгжиж эхэлсэн нь монгол vг хэл, vсэг бичигт хуулийн батлага хангаж, тvvний цэцэглэл хєгжилд сайн сайхан хvсэл эрмэлзэл авчирж єгсєн байна.

    Тус удаагийн найрт бас Хятадын найман муж районы тєлєєлєгчид хvрэлцэн ирсэн байна. Yvнд монгол vг хэл vсэг бичгийн хамжилцах дугайлан байгуулагдсан vр єгєєжийг анхлан хvртэж, эх хэлнийхээ торгон авиаг урсам хэлж чадах болж, одоо Євєр монголын багшын их сургуулийн доктор мєн Гирэн мужын тєлєєлєгч Ялалт догдолсон сэтгэлэгээ дарж ядан бидэнд ярилцлага єгч байсан юм.

    Найман муж районы монгол хэл бичгийн хамжилцах дугайлангийн тулгын гурван чулууг тавиж, монгол соёлын, монгол тvмний мань буян хэшгийг хурайлж явсан, насан сvvдэр 70 гарч байгаа Бvх Хятадын vндэстний хэрэг эрхлэх газрын орлогч дарга Лувсан гуй, холын харц, гvн утага, vлэмжхэн туршлага бvхий єєрийн бодлоо найр дээр яриж байлаа.

    Yсээ буралттал багшын ажил хийж, монгол соёлын євийг залгамжлан хєгжvvлэх олон чадвартан хvмvvжvvлж явсан Тєвийн vндэстний их сургуулийн форфессор Мандах гуй ч тус найрт ирж, эх монгол хэлхийхээ хєгжил цэцэглэлийг хараад цанаа нэг л баяртай байлаа.

    Монгол vг хэл vсэг бичиг маань улам хєгжин цэцгэлж, монол соёл маань дэлхийн олон улс vндэстний соёлд бас нэгэн єєрийн єнгєє нэмж солонгорхыг зvгнэн бэлгэдээд энэ удаагийн найр єндрєлсєн байна. Эх хэлний маань ирээдvй хурай хурай.