Шинэ Хятад улс тунхагласнаас хойш, Хятадын засгийн газар олон vндэстэн оршин аж тєрж байгаа бодит байдлаас гардан, vндэснийхээ байдалд нийцсэн vндэстэн болон шашны бодлогуудыг боловсруулан тогтоож, хэрэгжvvлсэн. Yндэстний цєєнх тєвлєрєн сууришсан районд vндэстний районы єєртєє засах тогтолцоо хэрэгжvvлж, vндэстнvvдийн ард тvмэн улс орны жинхэнэ эзэн болох эрхийг баталгаажуулж, эрх тэгш, нэв санаа нэгтэй, харилцан туслалцсан vндэстний шинэ хэлбэрийн харилцаа тогтоожээ.
1955 онд Шиньжянгийн уйгурын єєртєє засах район байгуулагдсан. Єнєє Шиньжянд vндэстний єєртєє засах 5 Чжєv, vндэстний єєртєє засах 6 сянь, vндэстний 42 сян байгаа.
Тєр засгаас vндэстний цєєнхийн боловсон хvчин бэлтгэх, сонгон хэрэглэхийг маш чухалд vздэг. Yндэстний цєєнхийн боловсон хvчин шинэ Хятад улс тунхаглахын эхний vеийн 3 мянгаад байснаас єнєєгийн 348 мянгад хvрчээ. Энэ нь Шиньжянгийн уйгурын єєртєє засах районы нийт боловсон хvчний 51.8 хувийг эзэлж байна. Yндэстний цєєнхийн олон шилдэг боловсон хvчин, тєрєл бvрийн мэргэжлийн боловсон хvчнvvд засгийн газрын албан байгууллага, эдийн засаг, гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан техник зэрэг салбаруудад авьяас билгээ бадруулан амжилттай сайхан ажиллаж байна.
Тєр засгаас vндэстний цєєнхийн vг хэл vсэг бичиг, зан vйлийг хvндэтгэсэн бодлогууд тогтоон хэрэгжvvлснээр, vндэстний цєєхийн гэгээрэл боловсрол, соёлын ажил vйлс ихээхэн хєгжиж, vндэстнvvдийн ард тvмний оюун санааны соёлын амьдрал ирх тусмаа баялагжиж байна.
Єнєє Шиньжянд тєрєл бvрийн сурган хvмvvжилтэд vндэстний цєєнхийн хэлvvдээр сургалт хийж байна. Ялангуяа суурь боловсролын шатанд Уйгур, Хан, Казах, Киргис, Монгол, Шивээ, Орос зэрэг долоон хэлээр сургалт хийдэг.
Шиньжянгийн сонин хэвлэл Уйгур, Хан, Казах, Киргиз, Монгол, Шивээ зэрэг зургаан vндэстний vсэг бичгээр хэвлэгдэж гvйлгээнд орж байна. Yндэстний цєєнхийн сонин 43 тєрєл, сэтгvvл 80 тєрєлд хvрчээ. Шиньжян ардын радио нэвтрvvлэг Уйгур, Хан, Монгол, Казах, киргиз зэрэг таван vндэстний хэлээр нэвтрvvлэг явуулдаг. Шиньжянгийн телевиз Уйгур, Хан, Казах зэрэг гурван vндэстний хэлээр нэвтрvvлэг явуулдаг. Тєр засаг болон єєртєє засах районаас vлэмж хvн хvч материйн хvч оруулж, vндэстний цєєнхvvдийн соёлын євийг цуглуулах, эмхэтгэх, орчуулах, хэвлэх ажил хийсэн байна. Эртний нэрт уран зохиол "буян билгийн чуулган", "турк хэлний том толь бичиг", vндэстний цєєнийн тvvхэн тууль "жангар", "манас" тэрчлэн Уйгур vндэстний ардын сонгодог хєгжим "арван хоёр мукам" зэрэг vндэстний цєєнхийн тvvхийн соёлын єв vр ашигтай хамгаалагдсан байна.
Тєр засгийн газрын шашинг чєлєєтэй шvтэх бодлогыг хэрэгжvvлээд, vндэстнvvдийн ард иргэд шашин шvтэх эрх чєлєє гvйцэт баталгаажуулагдаж, шашны зvтгэлтэд, шашны vйл ажиллагаа явуулах газар болон иргэдийн шашны vйл ажиллагаа явуулах явдал хvндэтгэгдэн хамгаалагдав. Єнєє Шиньжянгийн уйгурын єєртєє засаг районд 23 мянган лалын сvмтэй, шашин шvтлэгтдийн шаардлага гvйцэт хангагджээ. Хятадын засгийн газрын боловсруулан тогтоож хэрэгжvvлж байгаа vндэстэн болон шашны бодлого нь зєв оновчтой, амжилттай, vндэстнvvдийн ард тvмний болон єргєн олон шашин шvтэгчдийн талархал сайшаалыг хvлээж байгааг Шиньжянгийн тавин жилийн тvvхэн замнал гэрчилж байна.
Эдийн засгийн хєгжлийн алхааг тvргэтгэж, vндэстнvvд хамтаар хєгжин дэвших нь Шиньжянгийн vндэстнvvдийн ард тvмний хамтын эрэл хvсэл болно. Єнєє Шиньжянгийхан хєгжлийн зорилтоо дэвшvvлээд байгаа. Тухайлбал: дотоодын аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээг 9 хувь нэмэгдvvлж, vндсэн хєрєнгє оруулалтыг 120 тэрбум юаньд хvргэж, малчин тариачдын хvн тутмын цэвэр орлогыг 100 юаниас дээш нэмэгдvvлэх гэсэн болно. 2007 онд дотоодын аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээг 257 тэрбум юаньд хvргэж, жил тутам арван хувиар нэмэгдvvлнэ. 2020 он хvрэхэд дотоодын аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээг 772 тэрбум юаньд хvргэж, жил тутам 9.2 хувиар єсгєж, 2000 онд тогтоосон зорилтыг биелvvлж, бvх Хятадын ард тvмнтэй хамтаар баян чинээлэг аж амьдралтай болно.
|