• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-24 16:37:37    
Фашитийн эсрэг дэлхийн ард тvмний хамтын ялалт

CRI

    Энэ жил нь фашистийн эсрэг дэлхийн хоёрдугаар дайн ялалт хийсний 60 жилийн ойд тохиож байгаа бєгєєд бас Японы тvрэмгийллийн эсрэг Хятадын ард тvмний хийсэн дайн ялалт хийсний 60 жилийн ойд тохиож байгаа юм. Тухайн жил Герман, Япон энэ хоёр фашист орны дэгдээсэн дэлхийн хоёрдугаар дайн бол хvн тєрєлхтєний тvvхэнд vйлдсан нvгэлт дайн мєн. Даян дэлхийн ард тvмэн асар их vрэгдэл сvйдэл гарз хохиролд учирсны зэрэгцээ, эв санаа нэгтэй хамтран байлдаж, эцсийн бvлэгт фашизмын харгис хvчнийг ялж, хvн тєрєлхтєний тvvхт энх тайван, хєгжилд шилжсэн байна.

    Дэлхийн хоёрдугаар дайны ялалт нь зєвхєн онц зарим орны ялалт биш, тэр нь даян дэлхийн энхийг эрхэмлэгч улс орон, ард тvмний хамтын ялалт мєн. Японы тvрэмгийллийн эрсэг Хятадын ард тvмний хийсэн дайн бол дэлхийн фашитийн эсрэг дайны нэг бvрэлдэххvvн хэсгийн хувьд дэлхийн олон орны ард тvмний торвитой дэмжлэгийг олж байсан юм. Дэлхий нийтийн мэдэж байгаагаар, Зєвлєлт Холбоот Улсын Улан Арми Японтой байлдаад Хятадын ард тvмний Японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайны шийдвэрлэгч ялалтад гандан буурашгvй хувь нэмэр оруулсан юм.

    Манай радиогийн сурвалжлагч энэ тvvхт ялалтын 60 жилийн ой болж байгаа vеэр, тухайн vе Японы тvрэмгий цэрэгтэй байлдах байлдаанд оролцож байсан Зєвлєлтийн Улаан Армийн хоёр ахмад дайчнаас ярилцлага авсан юм.

    Энэ жил 82-ын єндєр насан сvvдэртэй Николав Феодорович Федотов бол Германы тvрэмгийллийн эсрэг эх орны дайнд оролцон Герман фашистыг нутагт нь ортол цохиж, 1945 оны 8-р сард Хятадын зvvн хойт нvтагт япон самурайтай байлдаж явсан хvн юм.

    Тэрээр тvvхийг эргэн санаж хэлэхдээ, Минск хавийн байлдаанд оролцсон. Герман фашистын цэрэг Звєвлєлт Холбоот Улсыг довтлох vе, миний байсан арми Минск хавьд Германы цэрэгтэй байлдаж байсан. Байлдаан ширvvсэхийн хирээр, манай цэргийн анги Смоленк болон Московад ухран хvрч Московааг хамгаалах байлдаанд оролцсон юм гэжээ.

    Дєрвєн жилийн цус асгаруулан байлдаад, Зєвлєлтийн улаан арми Германы фашистын довтлолтыг бут ниргэж, Герман фашистыг нутагт нь ортол цохисон юм. Их Британи, Америк зэрэг орон ч хойт Африкийн байлдааныг дуусгаж, Европын эх хуурайд амжилттай гарч дайны хоёрдугаар талбарыг нээсэн байна. Германы фашистыг устгаснаар 1945 оны 5-р сарын 8-ны єдєр Европын дайн дуусаж, Холбоотны цэрэг Европын дайны талбарт эцсийн ялалт хийсэн байна. Энэ vед єєр нэг фашист орон—Япон булаан эзлэх тvрэмгийллээ хэвээр явуулж, дэлхийн ард тvмний фашистын эсрэг дайны чухал бvрэлдэхvvн хэсэг— Японыг эсэргvvцсэн Хятадын ард тvмний дайн мєн vргэлжилсээр байлаа.

    1945 оны 8-р сарын 8-ны єдєр Яалтын хэлэлцээрийн дагуу Зєвлєлт Холбоот Улс нь Японтай дайдахаа зарласан юм. Николав Феодорович Федотов цэргийн ангийн хамт Хятадын зvvн хойт нутагт орж ирсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 1945 оны 6-р сард миний байсан цэргийн анги зарлигаар Германаас Монголд шилжин ирж, японтой дайдахад бэлэн болсон байна. Тухайн vед Зєвлєлтийн Улаан Арми Алс Дорнодын Нэгдvгээр Талын Арми, Алс Дорнодын Хоёрдугаар Талын Арми болон Ар Байгаалийн Талын Цэрэг гээд нийт сая гаруй хvн японтой дайдахаар бэлтгэсэн байна. 8-р сарын 9-ны vvрээр манай арми Хятад Монголын хилийг даван Хятадын нутагт орж ирсэн юм. Инженерын цэргийн хувьд бид цэргийн ангид зам нээж урагшилсан. Манай армийнхан Чан чvнь, Шэнь ян, Да лян зэрэг газрыг дараа дараагаас нь чєлєєлсєн юм. Нэг долоо хоног болоогvй хугацаанд Япон бууж єгсєн байна. Дээд шатны заавараар би Улаан Армийн 25 дайчдыг дагуулан, Люй шvньд тvрvvлэн хvрч, бууж єгсєн Японы нэг бригадыг хvлээж авсан юм гэжээ.

    Тарас Сеордиевич Сvдло ч Японы эсрэг зарласан дайнд оролцсон Зєвлєлтийн Улаан Армийн ахмад дайчдын нэг нь юм.

    Би 1927 онд тєрсєн. Дайн эхлэх vед би сая 14 –тэй байсан тул Германы фашистын эсрэг дайнд оролцсонгvй юм. 15-тайдаа би багачуудын их буут цэргийн сургуульд орж, 1944 онд тєгсєєд албан ёсоор цэрэгт элсvvлэн Пэнсийн их буут цэргийн дээд сургуульд суралцсан юм. 1945 оны 6-р сард дєгсєж, 18 настайдаа бага дэслэгчийн цол олж, Ар Байгалийн цэргийн тойрогын командлалын газар томилогдон ирж, хожим нь Монголд суугаа 39-р цэргийн 358-р их буут дивизид алба хашиж байлаа. 8-р сарын 8-д Зєвлєлт Холбоот Улс Японы эрсэг дайн зарласны дараа, манай цэргийн анги Хятадын зvvн хойт нутагт орж ирээд японы Гуань дvнгийн цэрэгтэй байлдсан юм. Нэг долоо хоног байлдаад бид японыг эсэргvvцсэн дайнд ялалт хийсэн гэжээ.

    Зєвлєлтийн энэ хоёр ахмад дайчин тэдний анд дайчин нєхєд мєн фашистын эсрэг дайнд оролцсон олон зуун сая хvмvvстэй хамтаар дэлхийн фашистын эсрэг дайнд гармагай хvчин зvтгэл гаргаж дэлхий нийтийн хайр хvндэтгэлийг хvлээсэн байна.

    Японы тvрэмгийллийн эсрэг Хятадын ард тvмний хийсэн дайны ач холбогдолын тухай ярих vе Тарас Сеордиевич Сvдло хэлэхдээ, Яриангvй , олон Хятад хvмvvс ч Зєвлєлтийн эх орны дайнд оролцож байсан. Нэн чухал нь япон фашист Хятадын дайны талбарт шавардсан байна. Герман , Итали зэрэг оронтой хамтаар Зєвлєлт Холбоот Улсыг довтлохоор Япон хэд удаа оролдсон юм. Гэвч Сталинградыг хамгаалах байлдааны ялалт болон Хятадын ард тvмний хvчин чармалтаар энэ хуйвалдлага нь биелэгдэж чадсангvй юм гэжээ.

    Николав Феодорович Федотов хэлэхдээ, Хятадын японы тvрэмгийлэлийн эсрэг дайн ялалт хийхээс ємнє, Зєвлєлт Холбоот Улсын Алс Дорнодын Талын Арми япон цэргийн заналхийлалд нvvрэлж байсан. Хятадын японы тvрэмгийлэлийн эсрэг дайн ялалт хийснээс хойш Зєвлєлт Хятадын хил орчимын цэргийн ангиууд найрсаг харилцаа холбоотой болж, Хятад Зєвлєлтийн харилцан ашигтай хамтран ажиллагаа тал бvрээр хєгжиж эхлэсэн юм. Хятадын японы тvрэмгийлэлийн эсрэг дайны ялалт дэлхийн байршилд чухал єєрчлєлт гаргасан байна. бид шиг ахмад дайчид Хятадын зvvн хойт нутагийг чєлєєх байлдаанд оролцсан маань ач холбогтолтой юм гэжээ. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/