• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-25 18:11:32    
Залуучуудад таалагдсан хуримын шуурхай vйлчилгээ

CRI

    Сvvлийн vед vргэлжлэн орсон их бороон нь Бээжинд болсон 2005 оны Хятадын хуримын vзэсгэлэнг сонирхох хvмvvсийн халуун урамыг єчvvхэн ч нєлєєлж чадсангvй. Yзэгчид олон улсын нэрт брэндийн хуримын хувцасны vзvvллэг, хуримын хээнцэр машны vзvvллэг, хуримын талбайны дизайны vзvvллэг, гэрлэх ёслолын тансаг эдлvvдийн vзvvллэгийг сонирхож, нvдээ хужирлсанаар барахгvй хоримын шуурхай vйлчилгээ гэдэг шинэ ухаагдхуунд гол анхаарал тавьсан байна. Тэгвэл дээр дурдсан шуурхай vйлчилгээ нь юу юм вэ? Тэр нь шинэ хосуудад хир зэрэг дєхєм нєхцєл хангах вэ?

    Хотын ардуудын амьжиргааны тєвшин дээшилж, vзэл танилт єдєр ирхvvе орчин vеийн болохын хирээр залуу хосууд гэрлэх ёслолоо єндєр зиндааны євєрмєц онцлогтой болгохыг улмаар хvсэх болсон байна. Хэрэглээний энэ байдалд чиглvvлэн, хуримын vйлчилгээний маш олон аж ахуйн нэгж шинэ хосvvдэд дан ганц гэрлэх ёслолыг бэлтгэн явуулахаас гадна зах зээлийг тєрєл бvрээр нарийн хувааж, хуримын шуурхай vйлчилгээ хангах болсоноор барахгvй гэрлэх ёслолын соёлыг улмаар чухалд vзэх болсон байна.

     Уг салбарын зvтгэлтэн Лю Зи И танилцуулж хэлэхдээ, хуримын шуурхай vйлчилгээ нь сvvлийн vед буй болсон шинэ ухаагдхуун юм. Тэр нь шинэ хvнийг будаж янзлах, хуримын зураг авхуулах, гэрлэх ёслолын машин унааг зохицуулах, ёслолыг хєтлєх, бичлэг авах зэрэг агуулга багтаж байхаар барахгvй гэр бvлийн баталгааны зураг, паспортын зураг авхуулах, хуримын талбайг янзлах, хуримын ширээ засах зэрэг vйлчилгээ хамрагдаж байна. Єнгєрсєнд айл гэр болох гэж байгаа шинэ хvн хэдэн тийш санаа тавьж гvйцэтгэх vйл хэргvvдийг єнєє шуурхай vйлчилгээний компанид найдвал бvрмєсєн зохицуулагдах болно. Энэ нь шинэ хосуудын цаг хугацаад хэмнэлтэй бєгєєд оюун санааны ачаалалыг хєнгрvvлэх болно гэжээ.

    Ойлгосоноос vзвэл, хуримын шуурхай vйлчилгээний тєлбєр нь хэдэн мянган юуаниас хэдэн зуун мянган юуань хvртэл адил бусын байдаг. Ерийн байдалд, эгэл ард таваас зургаан мянган юуань зарцуулбал хангалтай юм.

    Хуримын шуурхай vйлчилгээний тавуу талыг нотлохын зэрэгцээ хурим ёслолын компани бvгд уг vйлчилгээ хангах хvчингvй гэж Лю Зи И цаашид хэлсэн байна. Хурим ёслол олон талд холбогдох бєгєєд vvрэг хариуцлага хvнд байдаг учраас асуудал тулгарвал маш ноцтой vр дvнд хvрэх болно. Жишээлбэл хуримын машин хожигдох, мєн єдєр авхуулсан бичлэг гээгдэх, ёслолын хєтлєгчийг солих зэрэг асуудал гардаг.

1  2