• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-25 18:15:46    
Хятадын эдийн засаг бодлогодоо тасралтгvй єєрчлєлт оруулахыг шаардаж байна

CRI

     Хятадын эдийн засаг vргэлжлэн нэмэгдсэн нь дэлхийн олон орны анхааралыг татаж байна. 2004 оны улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvн 13 трлюн 651 тэрбум 500 сая юаньд хvрч, дэлхийд 6-р байрт орож, хvн тутамд ногдох улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvн нь 1000 ам доллараас давсан байна. Тєв банкын судалгааны газрын хамгийн шинэ тайлангаас vзэхэд, Хятадын энэ оны эхний хагас жилийн улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvний єсєлт 9.2%-д хvрэх болно.

     Хятадын эдийн засаггийн єндєр хурдтай єсєлтєє хадгалаж чадсаны гол учир нь хєрєнгє оруулалтын тvргэн нэмэгдэл эдийн засгийн нэмэгдэлийг дайчилж, гадаад худалдаа эдийн засгийн нэмэгдэлийн чухал тулах хvчин болсонд байгааг судалгааны дvн харуулжээ.

     Хєрєнгє оруулалтын талаар, 1998 оноос 2004 онуудад Хятад улс урт хугацааны улсын бонд \ тєрийн зээл \ тавиж, орон нутаг болон яам хороо, аж ахуйн нэгжийн иж бvрэн хєрєнгє мєнгє, банкын зээл зэргийг дайчилаж, баруун нутагийг нээн хєгжvvлэх тєсєл, хотжилтын стратег хэрэгжvvлж, Хєх мєрний гурван хавчилын барилга, ємнєд нутгийн усыг хойт нутаг руу татах барилга зэрэг 10 мянга гаруй тєсєл хэрэгжvvлэн, 3 трлюн 200 тэрбум юаний хєрєнгє оруулсан байна. Эдгээр хєрєнгє оруулалт нь эдийн засгийн нэмэгдэлийг жил бvр 1.5-аас 2 хувиар єсгєсєн байна. Yvнээс гадна гадаадын хєрєнгє оруулалт ч зохих хувийг эзэлжээ. Одоо гадаадын хєрєнгє Хятадын жил бvрийн vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалтын 1/10 хувь урчимыг эзэлж байна.

     Гадаад худалдааны талаар, ДХБ-ын ерєнхий нарин бичгийн газрын нийтэлсэн албан мэдээгээс vзвэл, 2004 онд Хятадын бараа бvтээгдэхvvн импортолж экспортолсон хэмжээ дэлхийд бvр 3-р жигсаагдаж, экспорт 2004 оны улсын дотоодын нийт бvтээгдэхvvний 60%-г эзэлсэн байна. Олон улсын худалдаанд vйлдвэрлэх аж vйлдвэрээр vндэс бологсон боловсруулах аж vйлдвэрийн экспорт ердийн худалдаанаас єндєр байж, гадаад хєрєнгє болон гадаад худалдааны харилцаа холбоогоо нэн нягт бологсон байна.

    Хятадын эдийн засаг тvргэн хєгжихийг дагалдан эдийн засаг нийгэмийн тал бvрийн зєрчил ч єдєр ирэх тутам ил болж байна.

    1- рт, дотоодын эрэлт хэрэгцээ дутмаг байгаа. Хот хєдєєгийн оршин суугчидын орлогын нэмэгдэл улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvний нэмэгдэлийн хэмжээнээс доор байна. Энэ бол манай орны эдийн засгийн хєгжил дэх товойм зєрчил болно. Манай улс 1998 оноос 2002 оны хоорондын хот хєдєєгийн оршин суугчидын цэвэр орлогын нэмэгдэлийн хэмжээ 5.9% байж, мєн vеийн улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvний нэмэгдэлийн хэмжээ 7.7% байжээ. Оршин суугчидын хvн тутамын орлогын нэмэгдэлийн тєвшин удаан байгаа явдалтай харицуулвал хэрэглээний шаардалга нь улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт бvтээгдэхvvний нэмэгдэлээс илт удаан байгаа явдал бол сvvлийн жилvvдэд манай оронд тулгарч байгаа бэрхэшээлтэй асуудал байлаа. Манай орны хэрэглээний хэрэгцээ тогтвортой нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч хєрєнгє оруулалтын хэрэгцээ эдийн засгийн нэмэгдэлд vзvvлэх хувь нэмэр нь хэрэглээгээс их байлаа.

    2- рт, Баян ядуугийн зєрєє ихэсч, эд баялаг цєєн тооны хvний гарт тєвлєрч байна. 1995 оны Гини vзvvлэлт 0.38 хувь байж, 2004 оны Гини vзvvлэлт харин 0.45 хувь болсон байна. Зарим хvн 0.5 хувийг давлаа гэж vзэж, олон улсын сэрэмжийн шугам 0.4 хувиас давсан байна. Улсын статистикын газрын мэдээллээс vзэвэл, Хятадын дотор газрын хамгийн баян 10% хvн бvх Хятадын эд баялагын 45%-ийг эзэмшиж байхад хамгийн ядуу 10% хvний эзэмшиж байгаа эд баялаг 1.4%-ийг эзэлж байдаг. Банкын 60%-ийн хадгаламжийг 10%-ийн харилцагч эзэмшиж байгааг Хятадын сангийн яамны албаны хvн мэдэгдэсэн байна. Баян ядуугийн зєрєє ирэх 10 жилд цаашид ихэсэх болно гэж Хятадын статистикын газрын тайланд тэмдэглэсэн байна.

     3- рт, авлигал ихдэж, эрхээ ашиглаж ашиг олох явдал газар авсан.

     4- рт, ажил vгийдэл ихэссэн. Манай орны ажил vгийдэлийн хэмжээ 23% байж, ажил vгий хvн 170 саяд хvрэх тєлєвтєй байж, манай орны хойшдын хєгжилд асар их дараас болохыг бvрэтгэлийн матриал харуулжээ. Yvний зэрэгцээ нийгмийн баталгааны хєрєнгє мєнгє их дутмаг байгаа юм байна.

     5- рт, банк санхvvгийн хямрал нуугдаж байгаа. Хятадын тєрийн ємчийн банкын найдваргvй зээл 20%-аас дээш байна. Банкын ийм их найдваргvй зээл нь урт хугацааны нууц аюул болох болно. Yvнээс гадна vнэт цаасны зах зээлд ч нууц аюул оршиж, тогтолцооны доголдлоос болж хувьцааны зах зээлд хєрєнгє мєнгє дутагдаж, хувьцааны зах 4 жил дараалан уналттай байдалд байж, 100 сая юаний алдагдалтай болсон байна.
6- рт, эрчим хvчний дутагдал хvнд болж байгаа. 2004 оны эцсээр Хятадын эрчим хvчний хэрэглээ дэлхийд 2-р байрт орож, дэлхийн эрчим хvчний нийт хэрэглээний 11%-ийг эзэлсэн байна. Хятадын хvн дутамын нvvрэс, нефть, байгаалийн хийн хэмжээ дэлхийн дундаж тєвшний 60%, 10%, 5%-ийг тус тус эзэлж байгааг Хятадын хєгжил єєрчлєлтийн комиссын эрчим хvчний газрын мэдээнд тэмдэглэсэн байна.

     7- рт, эколог муудаж, экологийн эх баялаг хомосдож, эдийн засгийн тогтвортой хєгжлийг боогдуулж байгаа. Хятадын байгааль орчины бохирдол болон экологийн эвдрэл ноцтой байж, эх баялагийг ихээр нээн ашигласнаас эколог ноцтой эвдэгдэсэн байна.

     Одоогийн эдийн засгийн нэмэгдэлийн хэлбэр бол тєлєвлєгєєт эдийн засгийн vеэс зах зээлийн эдийн засгийн vед шилжиж байгаа тvvхэт нєхцєлд бий болж, эдийн засгийн хєгжилийг тvлхэн ахиулж, нийгмийн цэцэглэл хєгжилийг ахулахад идэвхэтэй vvрэг гvйцэтгэсэн юм. єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс нааш манай орон нэгэнт дэлхийн эдийн засгийн 6 том цогц болж, эдийн засгийн ерєнхий хэмжээ болон улс орны ерєнхий хvчин илт дээшилсэн боловч тулгарч байгаа асуудал болон зєрчил ширvvн болж, будлиянтай болсон байна. Энэ нь эдийн засгийн хєгжилийг оновчтой зохицангуйгаар тогтвортой ахиулахын тєлєє байдлыг vндэслэн бодлогодоо тасралтгvй єєрчлєлт оруулах шаардлатай юм.