Хятад улс, хvн ардынхаа эрvvл мэндийн шаардлага болон эм эмнэлэгийн аж vйлдвэрийн хєгжлийн шаардлагыг хангахын тєлєє сvvлийн жилvvдэд, шинэ эм судлан vйлдэх, нээн хєгжvvлхийг дэмжин туслах эрч хvчээ эрчимжvvлж, хvнд ноцтой євчин эмгэгийг анагааж чадах шинэ шинэ эм бэлдмэлvvдийг судлан vйлдэж ашиглалтад оруулсан байна.
Эм бэлдмэл судлан vйлдэх бол яршиг тvвэгтэй, урт удаан явцыг єнгєрvvлдэг болохоор vлэмж хэмжээний хєрєнгє мєнгє, тоног тєхєєрємж болон єндєр тvвшин бvхий эрдэм шинжилгээний ажилтан шаардагддаг юм. Зарим гадаад орнуудын туршилгаас vзвэл, нэг зvйлийн эм бэлдмэлийг судлан vйлдхэд татаж хэлхэд хэдэн зуун саяас хэдэн арван тэрбум ам доллар хэргэлдэг бєгєєд 5-10 жилийн хугацаатайгаар судалгаа шинжилгээ хийдэг байна.
Сvvлийн 20 гаруй жилийн туршид, Хятадын эдийн засаг тогтвортой мєртєє тvргэн хєгжиж, тєр гvрний хvч чадал илт нэмэгдэж, шинжлэх ухаан техикийн талаараа ч асар их хєгжил дэвшилтэй болсон байна. Ийм их сайн байдалтай болсон нєхцєлд, засгийн газар ч эм бэлдмэл судлан vйлдэж нээн хєгжvvлэх ажлыг явах тусмаа нэн илvv хvндэтгэн vзэх болсон байна. 2000 онд, Хятадын шинжлэх ухаан техникийн яам " Шинэ эм бэлдмэл судлан vйлдэх" эрдэм шинжилгээний томоохон тєсєл гаргаж, 5 жил хэрэгжvvлсэн байна. Хятадын шинжлэх ухаан техникийн яамны албаны хvн ноён Ван Сяо фан бол энэ тусгай тєслийн хариуцлагатай хvний нэг нь юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ:
Энэхvv томоохон тусгай тєслийг гаргаж байгаагийн зорилого бол Хятадын биеэ даан шинэ эм бэлдмэл судлан vйлдэж нээн хєгжvvлэх систем тогтоон боловсронгуй болгож, биеэ даасан оюуны ємчийн эрх бvхий нэг бvлэг эм эмнэлгийн шинэ бvтээгдэхvvн нээн хєгжvvлж, хvн ардынхаа эрvvл мэндийн шаардлага болон эм бэлдмэлийн аж vйлдвэрийн хєгжлийн шаардалгыг хангаж, Хятадын шинэ эм бэлдмэл судлан vйлдэж, нээн хєгжvvлхэд тус дєхєм vзvvлж, Хятадын євєрмєц онцлог бvхий эм эмнэлгийн аж vйлдвэрийг нэн даруй бий болгох гэсэн болно гэжээ.
Бvртгэлээс vзвэл, "Шинэ эм бэлдмэл судлан vйлдэх" томоохон эрдэм шинжилгээний тусгай тєслийг хэрэгжvvлэх явцдаа, 22 тєрєл зvйлийн шинэ эм бэлдмэлийг vйлдвэрлэж болох зєвшєєрєл олсон байна, vvнээс гадна бас 140 гаруй тєрєл зvйлийн шинэ эм бэлдмэлийг клиникт туршин хэрэглэх юм уу судалгааны ажлаа бvрмєсєн дуусгаад шинэ эм бэлдмэлийн гэрчилгээ авах єргєдєл дэвшvvлээд байна.
Жишээлбэл, Тай Шинь шэн бол тун саяхан шинэ эм бэлдмэлийн гэрчилгээ авсан ємєн vvг анагаадаг эм юм. Тус эм бэлдмэлийг судлан vйлдсэн Бай Тай шэн хязгаарлагдмал компанийн зєвлєлийн дарга ноён Бай Сянь хvн хэлэхдээ:
Энэхvv эм бэлдмэл нь хvний бие цогцод нэвтрэн уусахдаа шvvд хорт хавдарын эстэй нийлдэг, харин бусад эсэд тун бага нєлєє єгдєг бєгєєд бараг харш нєлєє vзvvлдэггvй юм. Иймээс энэ нь бусад уламжлалт цацраг эмчилгээ юм уу химийн эмчилгээг бодвол маш их илт давуу талтай байгаа юм. Бидний одоох хамрын ємєн vvд эмчилгээ хийсэн байдлаас vзвэл, зєвхєн энэ эм бэлдмэлийг хэрэглэвэл цацраг эмчилгээ, химийн эмчилгээ хийх шаардлаггvй бєгєєд vр ашиг нь ч тун сайн байна. Иймээс энэ эм бол ємєн vvг эмчлэх маш сайн эм бэлдмэл байгаа бєгєєд голцуу хvзvv толгойн хэсгийн хорт хавдаруудыг эмчилэхэд ашиглаж байна гэжээ.
Нєгєє нэг тарилгад хэргэлдэг Пv Жи мэй гэдэг шинэ эм бэлдмэлийг бол Хятадын эм эмнэлгийн чухал бааз болох зvvн хойд хутгийн Гирин мужийн эмийн vйлдвэр болон эрдэм шинжилгээний байгууллага хамтаар садлан vйлдсэн байна. Судлан vйлдэх явцад нь орон хутгийн засгийн газраас хєрєнгє мєнгє гаргаж дорвитой тус тэмжлэг vзvvсэн байна. Энэ тухай Гирин мужийн орлогч дарга хатагтай Ли Бинь хэлэхдээ:
Сvvлийн жилvvдэд, Гирин мужин засгийн газар болон шат бvрийн засгийн газрынхан бvгдээрээ шинэ эм бэлдмэлийг судлан vйлдэж нээн хєгжvvлэх ажлаа тvргэтгэхийг дорвитой дэмжиж Гирин мужийн эм эмнэлгийн аж vйлдвэрийг удмаар хvчирхэгжvvлж байна. Одоо тарилгад хэргэлдэг Пv Жимэйг ихээр vйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхvv биеэ даасан оюуны ємчийн эрхтэй шинээр судлан vйлдсэн эм бэлдмэл нь лавтай бадрангvй амжилтад хvрэхийн зэрэгцээ, хvн тєрлєхтєнд буян vйлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна гэжээ. Хятадын ажил тодорхой амжилтад хvрц байгаа тахай Хятадын шинжлэх ухаан техникийн яамны орлогч сайд ноён Лиv Янь хуа хэлэхдээ:
Хятад улс олон жилийн хvчин чармайлтаар, шинэ эм бэлдмэл судлан vйлдэх нэлээд сайн орчин ахуй бий болгож, эрдэм шинжилгээ хийх таатай орчин бий болгосон байна, хєрєнгє оруулалт нь ч алгуур аажмаар нэмэгдэж байна, эдгээр нь Хятадын шинэ эм бэлдмэл судлан vйлдэж нээн хєгжvvлэх хvч чадлыг шинэ шатанд ахиулсан байна гэжээ. /Л. Буянтогтох орчуулав/
|