• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-29 16:19:25    
Монголчуудын амьтан жигvvртнийг хамгаалах болон ан гєрєє хийх ёс

CRI

    Монгол оронд эрт дээр vеэс зэрлэг амьтан араатан элбэг байсан юм. эрт дээр vеэс монголчууд араатан жигvvртнээ хамгаалан зvй зохистой ашиглан vржvvлж хойч vедээ vлдээхийг эрхмэлсээр ирсэн юм.

    Эрт дээр vед ан ангнах нь монголын хамгийн гол ажил байв. Тэд голдуу уул хєвч, тал хээрийн амьтныг агнадаг байжээ. Ардын агналтад тарвагачилах, vнэгчилэх, гэх мэт нэрэлдэг бєгєєд голдуу ойн гєрєєс зэргийг агнадаг байв. Ганц юм уу хэд хэдэн хvн хамтран ойр зуурын хэрэгцээний ан хийдэг байжээ.

    Анчид vс нєєс нь гvйцээгvй нялх нярай амьтныг ангнадаггvй. Нях тєл, vр тєл дагуулж яваа хєхvvл амьтныг агнадаггvй.ховордсон юм уу шинээр ирж нутагшин байгаа гєрєєсийг алж агнах байтугай хєєж vргээдэг ч гvй байжээ.

    Ичээнд орж байгаа амьтаныг агнах, сvрэг амьтныг сvргээр нь агнахыг хориглодог. Амьтныг агнахдаа тарчилгаан зоваах, буудаж шархдуулахыг их цээрэлдэг. Амьтны нvх, шувууны vvрийг эвддэггvй. Хэрэв хvн сvvдрээ тусгавал шувуу нь голоод єндєг дардаггvй, єндєг нь дэгдээхий болж чаддаггvй.

    Хєгшин, доголон зэрэг амьтныг урьдаар агнадаг уламжлалтай. Ангийн олзыг ганцаараа авдаггvй. Анчид айлынхантай тэгш хуваалцдаг заншилтай юм. цас шуурга, ган зуд, vер мєндєр зэрэг байгалын гамшигт тохиолдсон юм уу гол мєрєн намаг шаварт шигдэж, єєрийгєє хамгаалж чадахгvй болсон амьтныг агнах ёсгvй юм.

    Амьтныг хамгаалахад тvvний амьдрах орчин тойрон, ургамал, газрын хєрс, агаарыг хамгаалахтай нягт холбоотой байдаг юм. амьдрах орчин тойрныг сvйтгэх нь амьтныг буу зэвсэг, хор зэргээр алж хядахтай адилхан хєнєєл болох юм. амьтныг хамгаалахын тулд газар дэлхий бvхvйл орчин тойроныг хайрлаж хамгаалах хэрэгтэй байдаг. монголчууд уул ус газар тэнгэрээ шvтэн залбирч, жил бvvр янз бvvрийн ажиллагаа зохиож уул усныхаа навдаг савдагийг тахиж байдаг сан. монголчууд шиг эх байгалиа шvтдэг vндэстэн ховор байдаг бєгєєд эх байгальтай харьцах ухааныг монголчууд шиг эзэмшсэн нь ховор байдаг юм. энэ нь дэлхий нийтээрээ анхаарал тавьж байгаа байгаль орчныг хамгаалах талд vнэхээр vлгэр жишээ болж болох онцлог юм. байгальтай зєв харицвал байгааль хэшиг буянаа хvн биднээс хэзээ ч хайралдаггvй юм.