• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 15:36:23    
Ус уух нь цусны бvлэгнэлээс сэргийлдэг

CRI

    Халуун зуны цагт, агаарын даралт ч дор болж, хvний биеэс хєлс их гарч, цусны багтаамжийг багасгаж, цусыг улмаар єтгєрvvлдэг, энэ vед, цусны нялцгай эдийн хэмжээ зохих хэмжээнд хvрэх vе, жижиг бvлэгнэл vvсч, зvрх, тархи зэрэг чухал эрхтэний судсыг бєглєрvvлж, цус дутагдуулах бєгєєд настайчуудын амь насны аюулгvй байдалд ноцтой заналхйилэл учруулдаг байна.

    Настайчууд ялангуяа цусны даралт єндєр, цусны тос ихтэй хvмvvсvvд, єєрийнхєє биеийн эрvvл мэндийн байдалд нэн илvv анхаарал тавьж, идэвхтэй сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй, арга хэмжээнvvд гэвэл:
Их халуун цагт хєдєлгєєн хийхээс аль болохоор зайласхийж, орон сууцынхаа халvvны хэмжээг зохицуулж, хєлс гарахаа багасган, хоол ундаа ариун цэвэр байлгаж, гэдэсний євчинд нэрвэгдэхээс сэргийлж, чацга алдаж бие цогцын усны хэмжээ ихээр гадагшилхад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

    Зуны улиралд усыг ахиухан уух нь єтгєрхєєс сэргийлэх, цусны бvлэгнэлээс сэргийлэх хамгийн дєхєм мєртєє хамгийн vр ашигтай арга хэмжээ юм. Настайчууд цангахгvй байхдаа ч байнга ус ууж байх хэрэгтэй. Хvн ер нь єдєр бvр 2000-2500 мл ус ууж байх шаардлагатай, буцалсан ус юм уу шингэн цай ууж, усыг єдєр бvр санан санан ууж байх нь цусыг шингэрvvж, цусны нялцгай эд нэмэгдэхээс сэргийлж, цусны бvлэгнэл vvсэх аюулаас зайласхийж болох юм. Yvний зэрэгцээ, эмчийн заавараар холбогдох эм бэлдмэлvvдийг сонгон ууж, цусны лугшилтын харш саадыг арилгаж, зvрх тархины цус судасны євчин эмгэгт нэрвэгдэхээс сэргийлэх хэрэгтэй.

Сы гуа буюу Люфа бол бvсгvйчvvдийн найз

    Сы гуа гэдэг жирийн хvнсний ногоо нь гоо сайхны vvрэг гvйцэтгэдэг бєгєєд эмэгтэйчvvдийн зарим євчин эмгэгийг анагаадаг чадалтай болохоор тэрээр бvсгvйчvvдийн хамгийн их сонирходог хvнсний ногоо болсон байна.

    1. Гоо сайханы vvрэг гvйцэтгэнэ.
    Сы гуагийн шvvс нь "Гоо сайханы духи" гэсэн сайхан нэрийдэлтэй ажээ. Ургаж байгаа сы гуагийн залааг тасдаж аваад, маралаар шvvсийг нь шахаж нvvр царай, арьсан дээрээ тvрхвэл, арьсыг зєєлрvvлж, vрчлээ гарахаас сэргийлдэг, дахивал сы гуагийн шvvсийг шууд шахаж гаргаад зохих зєгийн бал болон амтлаг тостой холиод арьсан дээрээ тvрхэх юм бол нэн илvv vр ашигтай болдог.

    2. Умайгаас цус гарахад тустай.
    Сы гуаг хайрахад цагаан шvvс гардаг, vvнийг хадгалж байгаад хэрэглэж болно. Удаа бvр 3-6гм-ыг давстай ус буюу дарсаар даруулж ууна, єдєр бvр 2 удаа уувал, умайгаас цус гарах юм уу цус буухад тустай. Сы гуагийн vр болон сы гуаг хуурч харлуулаад давстай усаар даруулж уувал сарын тэмдэг их ирэхийг зогсоож чаддаг.

    3. Сарын тэмдэгийн зохицол алдагдахад тустай
    Сы гуагийн vрийг хагаагаад усанд чанасаныхаа дараа жаахан бурам хийж, єдєрт 2 удаа бvлээн дарсаар дарvvлж vvвал сарын тэмдэгийг тогтвортой болгодог байна.

    4. Сарын тэмдэг хэтэрхий нэмэгдэхийг зогсоодог.
    Хєгширсєн нэг сы гуаг шатааж vнс болгоод удаа бvр 9гм-ыг буцалсан усаар даруулж уувал сарын тэмдэг олширхийг намдаана. Хэрэв дарсаар даруулж уух юм бол олширхийг томруулах vйлдэлтэй.

    5. Сарын тэмдэг ирэх vеэр, зовиурлахыг намдаахад тустай.
    Нэг сы гуаг усанд буцалгаад єдєр бvр 2 удаа угаад байвал сарын тэмдэг ирэх vеэр євдєж зовиурлахыг намдааж чадна.

Хvйтэн усаар хєлєє угаах биед харштай

     Бишгvй олон хvмvvс халуун дvлаан болоод ирэхээр хvйтэн усаар хєлєє угааж, єєрийгєє их л сэрvvцсэн таашаал хvртэж, таатай болж байна гэж vздэг байна. Yнэндээ зуны цагт хєлєє дандаа хvйтэн усаар угаах нь бие махбодын чинь эрvvл мэндэд харштай юм.

    Анагаах ухааны холбогдох мэргэжилтэний судалгааны дvнгээс vзвэл хvний хєл бол цус судасны салбараас хамгийн хол хэсэгт байдаг, хєлний хэсгийн єєх тослог зvйл нь хамгийн бага байгаа бєгєєд хєл бол бvх биеийн халууны хэмжээгээр хамгийн дор хэсэгт байгаа юм.

     Зуны цагт, хєлєє ямагт хvйтэн усаар угаагаад байх юм бол хєлний хэсэг чинь улмаар хvйтэн жин авч алсдаа цусны судасаар дамжин бvх биед ээдрээн будлиантай тусгал гаргаж, эцэстээ тєрєл бvрийн євчин эмхэг vvсгэж ч болзошгvй юм. Yvнээс гадна, хєлний улын хєлсний булчирхай идэвхтэй ажилладаг болохоор хєлєє гэнэт хvйтэн усаар угаахад, хєлний хялгасан сvв цочимог хаагдаж, алсдаа хєлс гадагшлуулах чадавхыг нь муудуулах аюултай байдаг. Yvний зэрэгцээ бас хєлний мэдрэлд хvйтэн ус сэдэлт єгєхєд, байнга лугшиж байдаг цус судасны нэхдэс нь гэнэт авчиж цус судасны чєлєєтэй лугших чадавхийг алдагдуулж, артер судсанд муугаар нєлєєлж, vе мєчийн vрэвсэл болон хэрэх євчинд нэрвэгдvvлж болзошгvй юм. /Буян орчуулав/