Yзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтvvлгийн сурвалжлагын булан та бvхнийхээ амрыг эрэн золгож байна. одоо та бvхэн яруу агшин гэдэ сурвалжлага сонирхоно уу. Саяхан Євєр монголын ардын радио хороо, Євєр монголын шилийн гол аймгийн сєнид зvvн хошууны засгийн газар зэрэг байгууллага хамтран сєнид зvvн хошуунд монгол vндэстний этний агуу их яруу найрагч сєнид удамтай Гэлгэн баатарын нэрэмжит яруу найргийн шагналт уралдаан хийсэн байна.
Энэ бол энэ зун болж байгаа Євєр монголны тал нутагт болж байгаа олон сайхан наадмын дотор яруу найрагт хайртай Євєр монголчуудын сонирхолыг их татсан томоохон наадам болсон юм. Євєр монголчууд бєх морь, сурдаа хайртай байдагтайгаа адилаар яруу найрагт хайртай байдаг юм. хєнєєний малчидаас аваад оюутан сэхээтэн хvртэл яруу найргийн наадам гэвэл оволзох сэтгэлээ дарж ядан хаа холоос тэмvvлэн хvрдэг хvмvvс юм да ер нь. Малчид удамт монголчууд дотоод сэтгэлийн ямар их хєврєлтэй байдгийг баргийн хvн ойлгоход бэрэх байж магадгvй. єєрєєр хэлбэл алаг хорвоог монголчууд шиг юмыг торгомсгоор мэдэрдэг хvмvvс ховор юм. тийм болхоор монголчууд тєрлєхийн яруу найрагч улс юм. монголчуудын єдєр тутмын амьдралын vг яриа тэр чигээрээ яруу найраг байдаг гээд тєсєєлєєд vзье л да.
Та шилийн голын тал нутагт очиж байсан бол манлай хvлгийн хєлєс шингэсэн шилийн гол нутгийн салхи нь хvртэл шvлгээр исгэрэн байгаа мэт санагддаг. Yнэхээр уянга цалгисан газар шоройноос нь суут мэргэн элэнц хуланцын хинь онгод єнєєдєр болтол дvрэлзсээр байгаа ажээ. ямар сайндаа шилийн гол нутгаас Євєр монголын орчин vейн агуу яруу найрагч На, Сайнцогтоор толгойлуулсон бvхэл бvтэн яруу найргийн эгнээ тєрєн гарч байхав дэ. Ахмадуудынхаа ул мєрийг залган ялангуяа сvvлийн vе залуун яруу найрагчид vнэхээр хvчтэй гарч ирж байна. Гэлгэн баатарын нэрэмжит энэ уралдаанаас бид эгшиг долоогоор холбосон монгол хэлнийхээ гайхамшгийг бахархан шагих болно. Євєр монголын залуу яруу найрагч П.Цогтнаран. Ри. Цэцэнцогт, Ч.Монголжав нар бол залуу vейн яруу найрагчидын цог жавхааг харуулж чадсан яруу найрагчид юм. тэд энэ наадмаас тус тус алт. Мєнгє. Хvрэл медаль авсан нь ерєєс санаанаас гадуур зvйл биш. Цэцэнцогт маань "будар чулууд минь намайг тосон гvйнэ" гэдэг шvлгийг vнэхээр гайхалтай сайхан уншиж хуран цугларсан бvхний зvрх сэтгэлийг догдлуулж байлаа. Цогтнарны " би нутагтайгаа олон газар явлаа" гэдэг шvлэг энэ уралдааныг оргилд нь тулгаж орхих шиг боллоо. Монгол улсаас уригдан ирсэн яруу найрагч Бавуугийн Лхагвасvрэн байтал тэсгэлгvй шагшин бахархаж байсан гээд бодход энэ наадам ямар хэмжээнд болсон гэдэг нь тодорхой байгаа биз дэ.
|