Сvvлийн жилvvдээс хэсэг малчид нутаг бэлчээрээ бидvvмжилж, хот орон саалийн vнээ тэжээх ажил vйлс эрхэлж, сvv цагаагаа хотод борлуулах болж байна. Харин бvр хєдєє орон нутагтаа сууж, боловсруулсан цагаан идээгээ шууд хотын зах зээлд борлуулж байгаа нь тун цєєн байгаа нь харамсалтай. Гэвч монгол гэртээ сууж, нутгийнхаа сvvгээр боловсруулсан цагаан идээгээ шууд хотод борлуулж, зах зээлийн єрсєлдєєнд оролцож яваа эгэл жирийн нэгэн бvсгvйн vлгэрийг уншигчиддаа тольлуулахыг зорисон юм.
Энэ жил 42-той Цэцэнбилиг бол Шилин голын Авга хошууны Жаргалант сумны малчин бvсгvй юм, 5 бvлтэй тэднийхэн 10 мянга гаруй га нутагтаа 29 vхэр, 280 гаруй хонь малжиж байгаа бєгєєд жилдээ 15-аас дээш саалийн vнээтэй байж, сvv цагаа элбэг айл билээ. Єнгєрсєнд тэрээр зєвхєн єєрийн идэх, ємсєх хэрэглэхээ аргацааж байснаас сvv цагаагаа борлуулж зах зээлд гаргах ухааныг ерєєс мэдэхгvй байлаа. Гэвч зах зээлийн єрсєлдєєн ихтэй энэ цагт нэгийг харж хоёрыг сурна гэгчээр 2001 оноос эхлэн тэрээр боловсруулсан хурууд, зєєхий, шар тосоо сумныхаа суугаа газар буюу хошууны тєв дээр очиж борлуулдаг болжээ. Yvнд тvvний нутгийн аргаар хийсэн цагаа идээ нь vнэр амт, єнгє дvрсийн онцлогоороо хэрэглэгчдийн єндєр vнэлгээг олсон болохоор vнэ ханш нь єндєр байсан ч борлууллага сайтай байлаа. Ийм байдалд тэрээр 2004 оноос эхлэн, эзэгнэх хvрээ хэвчээ болон борлуулах зах зээлээ єргєтгєж, олон тєрлийн хурууд, єрєм, шар тос, цагаан тос, саалийн архи зэргийг боловсруулах болсон бєгєєд єнгєрсєнд зєвхєн сумны суугаа газар буюу хошууны тєв дээр борлуулж байсан бол єнєє єргєжєєд аймгийн тєв хvртэл борлуулах болжээ. Єнєє тvvний орлого нь жилд 10 мянгаас давж бий.
Нутгийн аргаар малын ашиг шимээ боловсруулж, зах зээлийн єрсєлдєєн ихтэй энэ цагт жилийн орлогоо 10 мянгаан юаньд хvргэнэ гэдэг бол мєн ч сvстэй бvсгvйн ухаан билээ. Хэдэн малаа тvшиж амьдраж яваа малчин олон бий, тэр болгон баяжна гэдэг бас ч зориг ухаан, ажил хєдєлмєрийг сорьсон хvний ухаан байж таарна. Малчин бvсгvй Цэцэнбилиг бол тvvний нэг юм.
Малчин бvсгvй Цэцэнбилигийн малын ашиг шимээ таваарчилж, ашиг орлогоо нэмэгдvvлж байгаа vйл ажиллагаа нь ойр хавийн малчиддаа vлгэр жишээ болсон тєдийгvй, гэр бvлийн амьдралыг чинээлэгжvvлэхэд зєвхєн эр хvнийг л тvших биш, харин бvсгvй хvн ч адилхан аж амьдралаа єєд нь татаж чадна гэдгийг харуулж, Жаргалант сумны бvсгvйчvvдийн зах зээлд орох зоригийг хєвчилсєєр байна.
|