1982 онд байгуулагдсан Хєххотын Монгол vндэстний хvvхдийн цэцэрлэг бол монголоор хичээллэдэг дотуур байртай хvvхдийн цэцэрлэг юм.
Хєххотын Монгол vндэстний хvvхдийн цэцэрлэгийн эзэлэх талбай 13.2мяган ам м,барилгын эзлэх талбай нь 8700 ам м. 1994 оноос хойш, дээд шатнаас 2.3 сая юань хуримтлуулал хийснээр цэцэрлэг эрхлэх нєхцєл ихээхэн сайжирсан байна. Одоо хvvхдийн цэцэрлэгийн орчин ахуй тохижин, зун єнгийн цэцэг алаглан дэлгэрч євс мод хєхрєн ногоорсон байхад, євєл цав цагаан цасанд хучигдсан байх нь онц сайхан харагддаг. Хvvхдийн цэцэрлэг уужим саруул, орчин vеийн тоног тєхєєрємж бvхий сургалтын байртай, тохилог сайхан тоглоомын газар болон амьдрал vилчилгээний барилга байгууламжтай учраас Хєххотын монгол vндэстний хvvхдийн єсч хvмvvжих сайхан газар болж "Монгол vндэстний хvvхдийн цэнгэлийн орон" хэмээн алдаршсан билээ.
Хєххотын Монгол vндэстний хvvхдийн цэцэрлэг нь одоогоор том, дунд, бага гурван дамжааны 12 ангийн 480 хvvхэд, орон тооны 66 ажиллагсадтай. Yvнээс 90 хувь нь монгол багш болно. Багш нарын дотор их сургуулийн vндсэн анги тєгсєгч 9, тусгай мэргэжлийн анги тєгсєгч 31, техникум тєгсєгч 18 байх бєгєєд 98 хувь нь багшийн мэргэжилтэй, 100 хувь но багшийн стандартыг хангасан байна. Yvнд дээд, дунд, анхы цолтой багш тус тус 6,23 ба 18 байна. 20 гаруй жилийн турш, уг хvvхдийн цэцэрлэг давхардсан тоогоор 100 гаруй багшийг Монгол улс, Япон болон Бээжин, Шанхай, Тчньжинь, Харбин, Яньбянь зэрэг улс хотуудад томилж мэргэждийг нь дээшлvvсэн байна. Мєн давхардсан тоогоор 50 гаруй багшийг Євєр Монголын багшийн Их Сургууль, Євєр Монголын Монгол бичлэг зургийн урлагийн тусгай Мэргэжлийн Дээд Сургууль, Компьютерын заан сургалтын тєвд томилон суралцуулж, багш нарын мэргэжлийг дээшлvvлэн, тэд нарын олон талын чанар чансааны боловсролыг ахиулсан байна. Yvний хамт уг цэцэрлэг заан сургалт эрдэм шинжилгээний ажлыг хvндэтгэж, багш нараа зохилн байгуулан "Хот суурингийн монгол vндэстний хvvхдийн цэцэрлэгийн багш нарын гарын авлага—монгол хэл" гэдэг номыг найруулан хэвлvvлээд Євєр монголын нийгмийн шинжлэх ухааны шилдэг бvтээлийн 11 шалгаруулалтад хоёрдугаар шагнал хvртсэн байна.
Хєххотын монгол vндэстний хvvхдийн цэцэрлэг сурган хумvvжvvлэх ухаанаа голчлон баримталж, хvvхдийн євєрмєц авьяасыг хєгжvvлэх болон бvх талын хvмvvжил олгохыг чухалчилж, монгол хvvхдийн бие сэтгэлийн хєгжлийн жамд тохирох хичээлийн систем болон сургалтын загварыг байгуулахаар хvчлэн чармайснаар, vлэмж их амжилтад хvрсэн байна. Хvvхдийн цэцэрлэг байгуулагдсан 20 гаруй жилийн турш, Хєххотын бvх тєрлийн сургуульд 4000 гаруй стандарт хангасан бага сургуулийн сурагчийг хvмvvжил хvргэж, Хєххотын vндэстний суурь боловсролын vйлст хувь нэмэр оруулан, дээд шатны байгууллагуудын нотлол ба сайшаалыг хvртсэн байна.
Хєххотын Монгол vндэстний хvvхдийн цэцэрлэг Монгол улс, Япон зэрэг хэд хэдэн улс оронтой хvvхдийн боловсролын ажлын талаар урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны харилцаа байгуулсан байна. Сvvлийн жилvvдэд ОХУ, АНУ, Канад зарэг улсын хvvхдийн цэцэрлэгийнхэн олон удаа айлчлан ирж, уг хvvхдийн цэцэрлэгийн байдалтай танилцаж, Хєххотын хvvхдийн цэцэрлэг хийгээд олон улс хоорондын соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулсан байна.
|