• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 15:58:31    
Монгол улсын их сургуулийн профессор Ч. Билигсайхан багштай хийсэн ярилцлага

CRI

    Сайн-Єлзий: Сайн байцгана уу. Энэ сайхан намарын улиралд Бээжин хотно тун саяхан нэг хурал болж єнгєрлєє. Энэ юу вэ гэвэл Хятад Монгол хос хэлний судалга болон заан сургалтын олон улсын эрдэм шингилгээний бага хурал болох юм. Тус хуралд улсын дотоод гадаадын маш олон эрдэмтэн мэргэд ирж оролцож байгаагийн дотор Монгол улсаа бас нэлээд эрдэмтэн багш нар ирж оролцсон юм. Эдгээр эрдэмтэдийн нэг Монгол улсын их сургуулийн доктор, профессор багш Ч. Билигсайхантай би энэ vдэш уулзаад ярилцлага авч байна. За, Билигсайхан багш маань сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

    Билигсайха: Сайн сайн. Эрхэм сонсогчид та бvхэнд бас энэ vдшийн мэнд хvргэе. Бид нар Бээжинд 4 єдєр хос хэлний заах сургалт, судлах тухай олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод сэдгэгдэл их єндєр байна. Энэ хурал их ач холбогдолтой, их сайн хурал болло гэж би бодож байна. Яагаад гэвэл єнєєдєр даяаршилийн тухай яриж байгаа нєхцєлд нєгєє талдаа энэ хоёр хэл, монгол хятад ард тvмэн соёлын талаар эртнээс аваад харилцаа холбоотой явж ирсэн юм. Энэ хос хэлний сургалт гэдэг бол єнєєдєр маш их хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл Монгол Хятадын харилцаа єнєєдєр маш их єргєн салбарт гvнзгий єргєжин хєгжиж байна.

     Энэ нєхцєлд хос хэлний сургалтын судалгааны асуудал бол их чухал юм. Монголд эдvй тэдvй сургуулиуд шинээр бий болж хятад хэлийг vзэж байна. Бас энэ хуралд сууж байхад Хятад улсад бас эдvй тэдvй хотод монгол хэл дээр сургалт явуулдаг ийм vндэстний цєєнхийн сургууль зєндєє байгаа юм байна. Энэд монгол хэлийг хэрхэн заан сургах тухай их туршлагтай, их сонирхолтой илтгэлvvдийг сонслоо, надад их сайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Би энэ хуралд бичээч бичээчин гэсэн хоёр vгийн гарлын тухай гэсэн илтгэл тавьсан юм. Yvний сонирхолтой зvйл нь юу вэ гэвэл энэ vг эрт дээр vеээс эхлээд бичиг бичээчин гэдэг хоёр vг бол бvр хvнvгийн vеийн монгол язгуур vг байсан гэж би боддог юм, vvнийг эрдэмтэд бас баталдаг, энэ vvднээс хєєгєєд vзвэл монголчууд бvр эрт vед бичиг vсэгтэй байжээ, тэр юм бичдэг мэргэжилтэй хvн байжээ, vvнийг эрдэмтэд нотолсон, vvний тухай илтгэл тавьсан. Yvнийг бол манай эрдэмтэн нєхєд бас сонирхон сонсч, асуулт тавьж байсанд би их баяртай байна.

     Энэ ярилцлагын дэлгэрэнгvй агуулгийг сонсохыг хvсвэл 2005 оны 09-р сарын 02-ны єдєр нэвтрvvлэх ХОУР-ийн монгол хэлний нэвтрvvлгийн "Найрамдлын гvvр"-ийн шинэ дугаарыг хvлээн авч сонсоно уу. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\