• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-30 16:02:22    
Монголын улсын их сургуулийн профессор Ц. Сvхбаатартай хийсэн ярилцлага

CRI

    Сайн-Єлзий: Сайн байцгана уу. Энэ сайхан намарын улиралд Бээжин хотно тун саяхан нэг хурал болж єнгєрлєє. Энэ юу вэ гэвэл Хятад Монгол хос хэлний судалга болон заан сургалтын олон улсын эрдэм шингилгээний бага хурал болох юм. Тус хуралд улсын дотоод гадаадын маш олон эрдэмтэн мэргэд ирж оролцож байгаагийн дотор Монгол улсаас бас нэлээд эрдэмтэн багш нар ирж оролцсон юм. Эдгээр эрдэмтэн багш нарын нэг, Монгол улсын их сургуулийн доктор, профессор, эрдэмтэн багш Ц. Сvхбаатартай би энэ vдэш уулзаад ярилцлага авч байна. За, Сvхбаатар багш маань сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?

    Сvхбаатар: Сайхан байна. Би та бvхнийг энд урин оролцуулсан ганц би ч юу байхав, монгол улсын их сургуулийн том бvдэн эрдэмтэн багш нарыг оролцуулсанд талархаж байна. Энэ хурлын тухай манай бvх эрдэмтэд БНХАУ-ын янз бvрийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд, яанз бvрийн радйо суваг, телевизээр єєрийн сэтгэгдлээ єгсєн байгаа. Миний хувьд бол би яах вэ, Бээжинд ганц удаа ирээгvй, олон удаа Хятадад ирж байсан, гэхдээ євєл ч ирсэн даарддаггvй, зун ч ирсэн ч халууцдаггvй, vvнийг бол би Хятад Монголын ард тvмнvvдийн хооронд сэтгэл зохицох нэгэн сvлжээ байна гэж ойлгодог. Yvнд би дандаа баяртай байдаг. Энэ хурал их сайхан халуун додно болж єнгєрлєє. Єгєє талаас бид нар, та бvхэн ч гэсэн монгол юуму хаач очоод ямар нэгэн юмд оролцоод дандаа сурдаг юм.

     Энэ удаа бол би энэ Хятадын vндэстний цєєнхийн дотор хэлийг яахаараа хєгжиж болохгvй байна, яахаараа хєгждэг гэдгийг тавьсан явдал бол би янз бvрийн хуралд оролцсон юм, Ланжуу, Хєххот зэрэг газард гэхдээ єнєєдрийн энэ хурлын агуу том ач холбогдол нь цєєнх vндэстний хэлийг яаж хадгалах, яаж хєгжvvлэх, тэрийг яаж хослуулах, хослуулах байтугай олон хос яаж болгох гэдэгд би их баярладаг. Ингээд би энэ хуралд оролцсондоо их баярлаж байна. Ер нь энэ хурал олон улсын хэмжээний, их цар хэмжээтэй хурал боллоо, энд хvмvvс зєвхєн хятад монгол хэлний тухай яриагvй, vvнд орос хэлний тухай, англи хэлний тухай, франц хэлний тухай, герман хэлний тухай, тvрк хэлний тухай ярисан, энэ бол хvрээгээр их том юм, тэр байтугай бvр жижигхэн сургий нь ч дуулаагvй муж тосгоны хvмvvс ирээд, тэр хот тосгоны дарга нар оролцоод их анхаарлаа хандуулж байна. Yvнийг хєгжvvлж болох улсууд ирсэн явдалд бид нар их баярлаж байна.

      Энэ нь бид нард сургамжтай бєгєєд vvнээс яаж vvнийг хєгжvvлж болох юуг сайжруулахыг мэдсэндээ их баярлаж байна. Ингээд намайг болон манай монгол улсын их сургуулийн эрдэмтэн багш нарыг оролцуулсан энэ хурлыг зохион байгуулсан энэ хурлын зохион байгуулах комиссын гишvvдэд их талархаж байна. Мєн манай шаби нар улам сайн болж, бидны хигээгvй зvйлийг хийхийг хvсч байна. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\