• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-08-31 17:58:28    
Хvvхдээ сайн хvмvvжvvлцгээе

CRI

     Луу гарьд бол Хятадын эртний хvмvvсийн бишрэн шvтдэг огторгvйд дvvлэн нисдэг єлзий дэмбэрэлтэй амьтан юм. Хєвгvvнээ луу, охино гарьд шиг єєдрєг явахыг хvсэх бол эцэг эх бологсдын vр хvvхэддээ тавьдаг хvсэл эрмэлзэл мєн. Хятадын эцэг эхэс цємєєрєє vр хvvхдээ ирээдvйн ажил амьдралынхаа орон зайд жигvvрээ дэлгэн єндєрт дvvлэн нисхийг хvсдэг. Єнєєдрийн хvvхэд, нийгмийн хайр халамжинд бvvвэйлэгдэн хvvхэд насаа баяр хєєртэй єнгєрvvлдэг байна. Тэд нар эдийн засгийн хєгжлєєр авч ирсэн цэцэглэн хєгжсєн материалаг амьдралыг эдэлцгээж байна. Томчуул "Аливааг хvvхдийн тєлєє", "яаж хvндрэлтэй байсан ч хvvхдийг vйл там амсvvлахгvй" гэж дандаа ярьдаг. "хvvхэд бол тэргvvн чухал" гэдэг ойлголт бол Хятадын нийгмийн тvгээмэл ойлголт болсон байна.

      Жил бvрийн "зургаадугаар сарын нэгэн"-ий хvvхдийн баяраар, олонхи эцэг эхчvvд "Гэр бvлийн наран" болсон ганц хvvхэддээ наад зах нь нэг удаа єндєр зэрэглэлийн хэрэглээ хийж хvvхдээ баярлуулах бол эцэг эхчуудийн чин сэтгэлийн хvсэл эрмэлзэл юм. Эцэг эх нь хvvхдээ дагvvлан бараа хулаллан авах, зугаа цэнгээний газар очиж тоглох, дараа нь амтат хоол зооглох зарэг нь том жижиг хотуудын адилавтар vзэгдэн болсон байна. Олонхи гэр бvл хvvхдээ эрдэмтэн чадвартан болгохын тулд хvvхдийнхээ аливаа хvсэл шаардлагыг хангах нь vй олон эцэг эхчvvдийн "vvрэг" болж, хvvхдээр тєв болгосон зарлага нь олонхи гэр бvлийн "тэргvvний хэрэглээ" болсон байдаг.

     Хvvхдийнхээ материаллаг хvсэл шаардлагыг хангахын тулд ер бусын хэрэглээ хийхйин зэрэгцээ, эцэг эхчvvд єндєр vнээр хєрєнгє мєнгє зарцуулж єєрийнхєє "Хvслэнгийн тєсєл"-єє хэрэгжvvлдэг байна. Тvрvvж гарсан чихнээс хойно ургасан эвэр хатуу гэлэгчлэн, ажил vйлсдээ амгилттай яваа эцэг эхчvvд хvvхдээ ирээдvйд єєрєєсєє давахыг хvсэж, єєрийн биелvvлж цадаагvй хvслээ хvvхдийнхээ биед найддаг байна. Иймээс, эцэг эхчvvд хvvхдийнхээ ирээдvйг тєлєвлєж, тэд нарыг гарыг нь ганзаганд хєлийг нь дєрєєнд хvргэхийн тулд тодорхой байдалд vл нийцэх янз бvрийн тvр сургалтанд хамруулдаг. Хагас сайн, бvтэн сайн єдєрт дvvртэл хичээл тохируулдаг болохоор жаахан ч тоглох завгvй хvvхэд зєндєє байна. Хvvхэд бяцхан найз нартайгаа тоглож, сэтгэлээ ололцох цаг завгvйн улмаар гэнцаардан, бvх юманд эцэг эхээ тvших сэтгэлтэй болдог байна.

     Хvvхдийнхээ эдгээр дутмаг талыг нєхвєрлєхийн тулд, эцэг эх нь идэж ємсєхєє матрериалаг хvслийг хангахыг хичээдэг. Эцэг эхчvvд хvvхдийнхээ зохисгvй хэрэглээг єєгшvvлсээр байж хvvхэд ч ингэх нь зvй зохистой шиг санах бєгєєд зарим хvvхэд хоорондоо адилтган атаархаж, vрэн таран амьдардаг байна. Материаллаг амьдрал эдлэхийг хєєцєлдєж, эцэг эхийнхээ зовлон зvдvvрийг єчvvхєн ч єр євдєхгvй болсон нь одоогийн хотын хvvхдийн нийглэг гэм боллоо, материаллаг амьдралын эх vvсвэрээ ямар нэг уед алдвал хvvхдvvд ирээдvйн амьдралын замаа чvхам яаж туулахыг бvv мэд гэж нэг бага сургуулийн багш хэлжээ. Аж амвдралын тєвшин дээvлэхийн дагуу, хvvхэддээ хийх нь зvй ёсны хэрэг боловч энэхvv хайр хэтэрвэл, хайр нь хал болж, хvvхэд нь дулаан хvлэмжин дэх цэцэг шиг, жаахан ч халыг даахгvй болох болно.

     Ирээдvйн нийгэм бол єрсєлдєєнтэй нийгэм, нэг хvн хvvхэд vеэсээ бэрхийг амсах зориг санаагvй юм бол ямар ч ажил vйлсийг бvгээж чадахгvй бєгєєд ямар ч єрсєлдєєнийг туулж чадахгvй болно. Хэрвээ эцэг эхчvvд нэг талаар хvvхдийн єндєр хэрэгцээний горьдлогыг хангаж, нєгєє талаар хvvхдэд тодорхой байдалд нийцэхгvй шаардлага тавихад хvрвэл, хvvхдийн "Далавч"-инд хоёр хvнд "Хар тугалга" уясантай адил болох болохоор хvvхэд хэрхэн дvvлэн нисч чадах билээ?