• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-01 22:11:27    
Ганьсv мужийнан vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн ажлын нааштай ахиулж байна

CRI

    Хятадын баруун хойт нутгийн Ганьсv муж бол Хотон, Тvвд, Монгол, Казак, Дvнсян, Бао-ань, Сала зэрэг 54 vндэстний цєєнх оршин амьдарч байгаа, олон vндэстнээр бvрэлдсэн муж юм. Тэдний нийт хvн ам нь 2 сая 200 мянгад хvрч, Ганьсv мужийн нийт хvн амын 8.7%-ийг эзэлдэг байна. Хотон, Манж хоёр vндэстэн хятад vг хэл, vсэг бичиг хэрэглэж байгааг гаргавал, бусад нь бvр єєрийн vг хэл буву vсэг бичигтэй байдаг.

     Сvvлийн жилvvдэд Ганьсv мужийнхан vндстний vг хэл, vсэг бичгийн тухай намын болон тєрийн бодлогыг нарийн нямбай туушлуулан хэрэгжvvлж, vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийг дvрэмжvvлэн журамжуулж, уг ажлыг хуулийн дагуу удирдан явуулсан юм. Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн албаны хvн Лю Зинь энэ талын байдлыг танилцуулж хэлэхдээ: "1993, 1998 онд Ганьсv мужийн Засгийн газар нь мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн дэвшvvлсэн 'Yндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн ажлыг цаашид эрчимжvvлэн сайн хийх тухай саналын тайлан'-г батлан зєвшєєрч хэрэгжvvлсэн байна. 1996 оноос эхэлж, Ганьсv мужийн ємнєд нутгийн Тvвд vндэстний єєртєє засах жєvгийн дэвшvvлсэн 'Тvвд vг хэл, vсэг бичгийн ажлын дvрэм', Ганьсv мужийн умард нутгийн Монгол vндэстний єєртєє засах сяний дэвшvvлсэн 'Монгол vг хэл, vсэг бичгийн ажлын дvрэм', Тянжvгийн Тvвд vндэстний єєртєє засах сяний дэвшvvлсэн 'Тvвд vг хэл, vсэг бичгийн ажлын дvрэм' болон Аксэйгийн Казак vндэстний єєртєє засах сяний дэвшvvлсэн 'Казак vндэстний vг хэл, vсэг бичгийн ажлын дvрэм' зэргийг мужийн Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо тус тус батлан зєвшєєрч хэрэгжvvлснээр, vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн ажил журамжих, уг ажлыг хуулийн дагуу удирдан явуулах болсон юм" гэжээ.

     Єнєєгийн байдлаар, Ганьсv мужид vндэстний цєєнхийн хоёр хэлний хичээл сургалтын дvрэм хэрэгжvvлж байгаа vндэстний 12 сяньд хоёр хэлний хичээл сургалт хийж бий дунд бага сургууль 306 байж, сурагчдын тоо нь 30 мянга гаруйд хvрсэн байна. Yvнээс гадна, vндэстний нутаг районд 3 радио станц, 310 сян сууринд 264 дамжуулах станц ажиллуулж байна.

     Ганьсv мужийнхан бас vндэстний vсэг бичгээр ном зохиол хэвлэх, орчуулах ажлыг чухалд vзэж, бодитой арга хэмжээнvvдийг авч хэрэгжvvлээд нэлээд их ололт амжимтанд хvрчээ. Лю Зинь танилцуулж хэлэхдээ:

    "'Yндэстний нутаг районы єєтєє засах тухай хуул'-ийн холбогдох заалт болон vндэстний vг хэл, vсэг бичгийн тухай vндсний бодлогын дагуу, Ганьсv мужийнхан намын тєлєєлєгчдийн хурал, ардын тєлєєлєгчдийн хурал зэрэг чухал чухал хурал чуулганд тусгай орчуулгын материал болон аман орчуулагч тохируулах явдлыг баримталсаар ирсэн байна. Yндэстний цєєнхийн тєвлєрєн суугаа сян, тосгонд бичиг баримт илгээхдээ бvр тухайн vндэстний vсэг бичиг болон хятад бичгийг хэрэглэдэг юм" гэлээ.

     Yндэстний хэл бичгийн ажлын тухай намын болон vндсний бодлогыг нэн сайн туушлуулан хэрэгжvvлэхийн тєлєє, Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєл нь vндэстний цєєнхийн тархай бутархай оршин сууж байгаа нутаг районы vндэстний хэл бичгийн ажлыг чухал ажлын хуваарьдаа оруулж, 2 жилд багтаан Дvнсян, Бао-ань зэрэг хvн амаар маш цєєн vндэстний vг хэл, vсэг бичиг хэрэглэж байгаа байдалд судалгаа шинжилгээ хийхээр тєлєвлєж байгаа бєгєєд vндэстний хэл бичгийн ажлын хvрээнд ах дvv муж районтой нягт хамтран ажиллаж байна.

     Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн албаны хvн Лю Зинь хэлэхдээ: "Сvvлийн жилvvдэд бид Шиньжянгийн Уйгарын Єєртєє Засах Районы мэдээлэлжvvлэлтийн алба, Євєр Монголын Єєртєє Засах Районы 8 муж районы монгол хэл бичгийн хамтын ажиллагааны ажлын удирдах хэсэг, Тvвдийн Єєртєє Засах Районы 5 муж районы тvвд хэл бичгийн хамтын ажиллагааны ажлын удирдах хэсэг болон Хєх-нуур мужийн Засгийн газрын мэдээлэлжvvлэлтийн албатай хэлхээ холбоо, солилцоогоо эрчимжvvлж, vндэстний хэл бичгийн мэдээлэлжvvлэлтийн техникийн асуудлуудаар судалгаа шинжилгээ хийж, мужуийн Боловсролын Танхим, Баруун Хойтын Yндэстний Их Сургууль, Гань-наний Хамтын Ажиллагааны Багшийн Тусгай Мэргэжлийн Сургуультай хичээл сургалтын тохируулга, судлагаа шинжилгээний агуулга зэрэг талаар техникийн нэлээд єргєн их солилцоо, хамтын ажиллагаа зохион явуулж чухал ололт амжилтанд хvрсэн юм" гэжээ. /О.Дарамбазар редакторлов/