2008 оны Олимпий наадмын аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор Бээжингийн нийгмийг аюулаас хамгаалах товчооныхон сvvлийн vе Бээжинд АСЕАН болон Хятад, Япон, Ємнєд Солонгосын нийслэлийн цагдаагийнхантай солилцоо болон хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний бага хурал хийж, зvvн ємнєд Азийн орнуудын нийтийн томоохон арга хэмжээ зохион байгуулахад аюулгvй байдлыг хамгаалах арга туршлагаас нь суралцсан байна.
Энэ удаагийн эрдэи шинжилгээний бага хурал дээр Бээжин хотын нийгмийг аюулаас хамгаалах товчооноос 2008 оны Олимпийн аюулгvй байдлыг хамгаалах ажлын талаар бодол тєлєвлєгєєнvvд дэвшvvлжээ. Хуралд оролцсон орнуудын цагдаагийнхан єєрийн орны том хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсан арга туршлагатайгаа уялдуулан, Бээжингийн Олимпийн наадмын аюулгvй байдлыг хамгаалах ажлын талаар бvтээлч санал санаачилгууд дэвшvvлсэн байна.
Бээжин Олимпийн давтамж vед орж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Нийгмийг аюулаас хамгаалах байгуулгынхан "аюулгvй байдлыг хамгаалах тєлєвлєгєє" боловсруулан тогтоож, стратегийн тєлєвлєгєє зохиож, 2008 оны Олимпийн бэлтгэл ажил болон зохион байгуулах хугацаанд аюулгvй байдлыг хамгаалах ажлын зорилго тэрчлэн биелvvлэх арга зам, баталгаажуулах арга барил зэрэг талаар ерєнхий тєлєвлєгєє тогтоожээ.
Бээжингийн Олимпийн наадмын аюулгvйн байдлыг хэрэг учир гарчны дараа шийдэх биш, харин урьдаас сэргийлэн хяналттаа авах хэрэгтэй гэж Бээжин хотын нийгмийн аюулгvй байдлыг хамгаалах товчооны дарга Ма Чжэньчюань vзэж байна.
Олимпийн наадмыг зохион байгуулах, удирдах талаар тогтсон хэв загвар байдаг. Бээжин хотынхон бэлтгэл ажлын явцдаа, Олимпийн дvрэм тогтоолыг хатуу баримталж, уян хатан хэрэгжvvлж, амжилттай арга туршлагаас суралцаж,хятадын байдалд нийцсэн бєгєєд Олимпийн аюулгvй байдлыг хамгаалах шаардлага хангасан аюулгvйн удирдлагын vйлчилгээний загвар хайх болно. Олимпийн аюулгvй байдалд сайн vндэс суурь тавихын тулд Одоогоос эхлэн нийгмийг аюулаас хамгаалах байгуулгынхан томоохон арга хэмжээнд Олимпийн дvрэм тогтоолыг хэрэгжvvлж, Олимпийн аюулгvй байдлыг хамгаалахаар баримжаа болгож, тєрєл бvрийн ажлын арга барилаа алхам алхмаар боловсронгуй болгох болно.
2008 онд олон арвин улс тєрийн зvтгэлтэн, тамирчин, бизнесмен, сэтгvvлч сурвалжлагч, танилцан айлчлагчид дэлхийн олон газраас Бээжинд ирцгээнэ. Тэд Олимпийн талбай заал, арга хэмжээний томоохон талбайгаас гадна, Бээжингийн vзэмжит газрууд, худалдлааны тєв, урлаг уран сайхны газар, зах гудамжаар танилцан айлчлах болно. Иймээс Олимпийн талбай заал болон нээлт хаалтын ёслол зэрэг томоохон арга хэмжээний аюулгvй байдлыг батлахаас гадна, Бээжин хотын нийгмийн тогтвортой байдал болон нийгмийн дэг журмыг баталх нь нэн чухал болно.
Бээжинд ирж АСЕАН болон Хятад, Япон, Ємнєд Солонгосын нийслэлийн цагдаагийн газрын цагдаагийн ажлын солилцоо, хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хуралд оролцогсод, урьдаас сайн бэлтгэл хийж, бусад орны цагдаагийхантай хамтран ажиллах нь Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад маш чухал юм гэж vзэж байна.
Олимпийн наадам бол дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан єргєн их ажиллагаа юм. Аюулгvй байдлыг хэрхэн баталгаажуулахад Бээжингийнхэн амжилттай арга туршлагаас суралцах шаардлагатай. Ємнєд Солонгос бол 2002 оны дэлхийн цомын хєлбємбєгийг зохион байгуулсан орны нэг юм. Тvvний амжилттай арга туршлагын нэг бол нарийн хянуур ажиллаж, бvрэн гvйцэт бэлдтгэл хийсэн болно. Олимп зэрэг томоохон арга хэмжээний аюулгvй байдлыг хамгаалах ажлыг сайн хийхэд аюулгvйн ерєнхийлсєн тєлєвлєгєє тогтоож, олон дахин сургууль, бэлтгэл хийж арга туршлага хурамдуулах хэрэгтэй гэж Ємнєд Солонгосын цагдаагийн тал vзэж байна.
Бээжингийнхэн Олимпийн наадмыг сайхан зохион байгуулахад хоёр талаас бодож vзэх ёстой. Нэгд, наадам сонрхогчид болон аялан жуулчлахсад аятай сайхан орчин бий болгож, тоглолт сайхан сонирхуулж, бээжинд сэтгэл ханхлуун байлгах. Хоёрт, нийгмийн тогтвортой байдал болон аятай сайхан дэг журмыг баталгаажуулах болно. Аюулгvй байдлыг баталгаажуулахад бvх талаар бэлтгэл хийх маш чухал. Yvний зэрэгцээ холбогдох салбарууд, байгуулгын хооронд зохицуулалт сайн хийх хэрэгтэй гэж Японы Токиогийн цагдаагийхан санал болгожээ.
|