Хятадын том оврын єндєр хvчин чадалтай цємийн урвалын анхны зуухыг 1980 оны 12-р сард Хятадын баруун ємнєдийн урвалын зуухны барилгын зураг тєслийн хvрээлэнд байгуулсан байна. Энэ зуухны хvчин чадал нь 125 мянган киловат байдаг. Энэ зуухны гол цогц болон иж бvрэн тоног тєхєєрємжийн нийт 50 мянга гаруй ширхэг машин техникийг цємийг Хятад улс єєрєє зураг тєсєл хийж бvтээсэн байна.
Ийм том урвалын зуухыг дэлхий дээр одоо ч гэсэн цєєн хэдэн орон л хийж чаддаг юм байна. Энэ урвалын зуухыг хийж бvтээсэн явдал нь Хятадын цємийн цахилгаан станц зэрэг хєдєлгvvр хvчний урвалын зуухны судалгаа болон хєгжилд, мєн цємийн эрчим хvчийг аж vйлдвэр, хєдєє аж ахуйд єргнєєр хэрэглэхд чухал арга барил олгсон бйана. Энэ бол Хятадын цємийн шинжлэх ухаан техникийн судалгааны талын хєгжил дэвшлийн чухал бэлэг тэмдэг юм. /М. Цэцэн орчуулав/
|