2005 ны наймдугаар сард Євєр монголын єєртєє засах раионы Шилийн гол аймгийн баруун сєнид хошуунд болсон найм зуун морь уралдуулж Гегисийн тэмдэглэлд бичvvлэх их наадамд Євєр монголын Хєлvн буйрын морь тvрvvлж байсан тухай тал бvхэндээ мэдээлж байсан билээ. саяхан бид энэ уралдааны дараа манлай уяачын цол хvтээд байгаа Євєр монголын хєлvн буйр хотын ардын радио хорооны нэвтрvvлэгч Манлайтай vзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрvvлгийн сурвалжлагын булангаараа ярилцсан юм. манлай Хєлvн Буйр хотын Шинэ барга баруун хошууны тутагт нутгийн нэрт уяач Тоймоожавын хvн болон заяажээ. Тэрээр таван настайгаасаа эхэлж аавынхаа уясан уралдааны морь унаж, унасан морьтойгоо хошуу сумадын олон найрт тvрvvлж байсан юм байна. тэр хэлэхдээ, би олон жил уралдаан морь унасаар моринд хvнддэх болсон цагаас аав минь надад морь уяах эрдмээ эхлэн зааж єгсєн юм. морь уяна гэдэг их ухаан хєдєлмєр эв дvй шаардагдах ажил болохыг би ухаарсан билээ. хамгийн тvрvvнд морио таних хэрэгтэй, морийг гадар байдал болон дотоод шинж гэж хоёр талаас шинжиж таньдаг юм. хурдан хvлэг болох шинж бvрдvvлсэн морь сайн уяач хоёрын аль аль нь ч дутаж болохгvй юм. морь уяхад мориныхоо зан араншинг сайн ойлгож, ямар цагт сойлого хийх, ямар цаг хєлслєх, ямар цагт хvч тамир оруулох зэрэг нарийн мэрэгжлийн ажил хийх хэрэгтэй байдаг гэж хуучиллаа.
Манлай олон жилын ємнє Хятадын олон улсын радиод ирж дадлага хийж байхад нь сурвалжлагч тvvнтэй танилцсан юм. тэр vед тvvнийг энэ талын эрдэмтэй гэж ер анзаараагvй юм байна. тvvнээс хойш олон жилд нисэх мэт єнгєрч тvvнтэй хаяа нэг утсаар ярих шахуул байсан юм. гэтэл энэ жилийн найман зуун морины уралдааны дараа надтай адилхан радиогийн сэтгvvлч бас морь уяж болдог юм байна гэж тэсгэлгvй омогшин баяралсан билээ. Євєр монголын хєлvн буйрын радиог сонсдог хvн хэрэв таv бvхний дунд байгаа бол баргил хоолойтой Манлай гэдэг нэвтрvvлэгчийн хоолойг сонсдог л байса байх. Тэр баргил сайхан хоолойтой залуу одоо манлай уяачын цолтой магнай тэнэгэр яваа юм. тэр моринд vнэн зvрхнээсээ хайртай, ажил дээрээ байж байхад хайртай хvлгийн хэнь vvрсээ нь сонсогдож, хvvхэд шиг єхєєртэй зан ааш нь эрхгvй бодогдож байдаг. морь бол хvнд хамгийн ээлтэй, ухаантай амьтан байгаа юм гэж уяач манлай бидэнд ярьж байсан юм.
|