• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-05 18:22:59    
Хятадын залуу vеийнхэн 60 жилийн тэртээ болсон тэр дайныг хэрхэн vзэж байгаа вэ?

CRI

     1937 оны 7-р сарын 7-ны єдєр "Лv гv чаогийн хэрэг хувьсол"-оос эхэлж, Япон Хятадын эсрэг бvх талаар тvрэмгий дайн дэгдээснээс 1945 оны 8-р сарын 15-ны єдєр Япон vг дуунгvй бууж єгєхєє зарлах хvртэл, Хятадын ард тvмэн найман жилийн хатуужилтай дайн хийж, туйлын их vрэгдэл сvйдэл гаргасан юм.

     Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайнд Хятадын арми ардын эндэж шархадсан хvний тоо нь 35 сая гаруйд хvрч, эд хєрєнгийн гарз хохирол болон дайнд зарцуулсан зарлага нь 560 тэрбум ам.долларт хvрсэн юм байна. Дэлхийн фашистын эсрэг дайны чухал бvрэлдэхvvн хэсгийн хувьд, Хятадын Японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайн эхлэсэн нь эрт, vргэлжилсэн хугацаа нь урт, vрэгдэл сvйдэл гарсан хэмжээ нь их юм. Хэдийгээр тэр дайн єнгєрєєд 60 жил болж байгаа ч гэсэн, Хятадын ард тvмэнд учруулсан хєнєєл хохирол нь дуусаагvй юм.

     Нань жингийн аж vйлдвэрийн сургуулийн гуравдугаар ангийн оюутан Сvн жян нань 60 жилийн тэртээх тэр дайныг шурдага ёс болон харгис хvчн хоорондын дайн гэж vзэж байна.

     60 жилийн ємнєх тэр дайныг Хятадын ард тvмэн бат цээжлэх хэрэгтэй юм. Тэр бол цуст тvvх, vндэстний ицvvр гутамшиг мєн. Хэдийгээр би тэр тvvнийг биечлэн єнгєрvvлээгvй боловч, кино,телевиз, ном бичгээс тvvхийн тэр харсалт vеийн байдлыг ойлгосон. Орчин vеийн залуу хvний хувьд, бид тvvхийг бат цээжилж явах хэрэгтэй юм гэжээ.

     Хятадын ард тvмэнд хvнд гай гамшиг тарьсан тэр дайны тухай vзэлт танилтын асуудал нь Хятадын ард тvмний vндэстний сэтгэлгээг нэн хєндєж байдаг юм. Даян дэлхийд хамгийн их нєлєє бvхий Хятад хэлний сvлжээ---Сєv хv сvлжээний санал асуулагад, 66 хувийн хvн нь тvvхийн асуудалд яаж хандах нь Хятад Японы харилцааны хєгжлийг нєлєєлєх гол хvчин зvйл гэж vзсэн байна. Санал асуулагад оролцсон 97 хувийн хvн нь Японы удирдагчийн дэлхийн хоёрдугаар дайны А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнийг тахиж байгаа Ясvкуни сvмд мєргєхийг хатуу эсэргvvцэж байна.

     Хятадын оюутадын дунд єргєн нєлєєтєй ангили хэлний сонин "21-р зуун сонин"-ы хийсэн санал асуулагын дvнгээс vзвэл, санал асуулагад оролцсон 77 хувиас тээш хvмvvсийн сургуульд сурч байгаа 65 хувийн оюутан тvvхийн асуудалд зєв хандах эсэх нь одоогийн Хятад Японы тулгам зохицуулах асуудал гэж vзэж байгаа юм байна. Хятадын тєв нутгийн Хэ нань мужийн Ань янгийн Багшийн сургуулийн хоёрдугаар ангийн оюутан Хань бинь жао интернетийн сvлжээгээр дамжуулан, Японы Ерєнхий сайд Коизуми Жуничирогййн Ясvкуни сvмд мєргєл хийсэн ба Японы барууны этгээд Хятадыг тvрэмгийлсэн тvvхийг мусгин гуйвуулахаар оролдож байгаа vйл ажиллагааг зэмлэн буруушааж эсэргvvцэл тавьсан олон олон залуучуудын нэг нь юм. Сурвалжлагч тvvнээс утасаар ярилцлага авах vе, Японы хэсэг хvмvvс Хятадыг тvрэмгийлсэн тvvхийг мусгин гуйвуулах юм уу vгvйсгэх vед бид интернетийн сvлжээн дээр єгvvлэл нийтэлж зэмлэн буруушааж, эсэргvvцэл тавьдаг гэж Хань бинь жао хэлж байлаа.

     Тэрээр хэлэхдээ, ингэх нь хvнийг доромжилж байгаа явдал мєн. Тvvхийн олон бат нотой гэрч баримтыг баллахын аргагvй юм. Нань жингийн их хядлага, Саяхан Зvvн хойтын Чичхаарт лэврэсэн хорт будис хvний амийг хохироосон, мєн саяхан Гуан дvн мужид илэрсэн хорт будис Хятадын ард иргэдийг хохиросон эдгээр vнэн бодит хэргийг vгvйсгэхийн аргагvй юм. Єнєєгийн Японы хэсэг бvлэг хvмvvсийн vйл ажиллагааг бид ойлгохгvй байна. Бид туйлаар хилэгнэн хорсож байна гэжээ. Єнєє, Хятадын олон олон залуус олон сvлжээ, Японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайныг дурсгах сvлжээ, Интернетийн сvлжээ зэргээр дамжуулан єєрийн vзэлт танилтаа илэрхийлцгээж байна. Нань жигийн их хядлагын тvvхэн материалын сvлжээ бол Хятадын дотоодын японы тvрэмгийллийг эсэргvvцсэн дайныг дурсган тэмдэлэх сvлжээнvvдийн нэг нь юм.

     Тус сvлжээ Нан жингийн их хядлагтай холбоотой vлэмжхэн тvvхэн материал, зураг, дотоодын хэлвэл мэдээллийн хэрэгслийн тvvхэн vнэн байдлаарх мэдээлэл, Олон улсын болон дотоодын шvvхээс Хятадыг тvрэмгийлсэн япон цэргийн Нань жингийн их хядлагыг vйлдсэн гэмт этгээдэд шударга ёсны шvvлт хийсэн зэрэг материалуудыг сvлжээгээр нийтэлсэн байна. Энэ жилийн 7-р сард тус сvлжээг ажиллууулж нэг сар болоогvй хугацаанд єдрийн уншсан хvн нь давахцсан тоогоор 500 мянгаас давсан юм байна. Япон тvvхэн асууддалд зєвєєр хандахгvй, зєвєєр зохицуулахгvй байгаад бас НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн байнгын гишvvн орон болохоор хайж байгаа нь Хятадын залуучуудын туйлын их дургvйцэлийг дэгдээсэн байна. Бээжингийн Багшийн Их Сургуулийн 3-р ангийн аспирант Ван ин ярилцлага єгєх vе, Япон НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн байнгын гишvvн орон болж, олон улсын хэрэг явдалд нэн их vvрэг гvйцэтгэхийг хvсэхэд эрхбиш Азийн ард тvмэн ялангуяа Азийн хєрш зэргэлдээ улс орныхоо зєвшєєрєл дэмжлэгийг олох хэрэгтэй юм гэж илэрхийллээ.

     Тэрээр хэлэхдээ, Азийн улс орнуудын ємнєєс НYБ-д чухал vvрэг гvйцэтгэхийг хvсэгч орон нь хєрш зэргэлдээ улс оронтойгоо ч зєв харилцаж чадахгvй байгаад, НYБ-д яаж тєлєєлєгч vvрэг гvйцэтгэж чадах бэ? Энэ жил яг японы дайнд ялагдсны 60 жилийн ой тохиож байна. Энэ нь Японы тvvхийн асуудлаа сайтар зохицуулахад боломж хангасан байна гэжээ. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/