• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-05 18:38:07    
Биеэ чийрэгжvvлэх болон эрvvл мэнд байхад анхаарах зvйлvvд

CRI

     1, Биеэ чийрэгжvvлэх дасгал бэлтгэл хийхдээ єглєє оройн агаар амьсгал сэрvvн тунгалаг байх цаг vеийг сонгох хэрэгтэй

     Жирийн vед vдийн ємнийн 10 цагаас vдийн хойнын 4 цаг хvртлэх бvгчим халуун цаг vеэс зайласхийх хэрэгтэй, учир нь энэ цаг vед биеийн тамир хийх юм бол хvний биеэс хєлс их гарч, амархан наршхад хvргэдэг юм.

     2, Биеийн тамирын хєдєлгєєн хийх цагаа хэтэрхий урт байлгах хэрэггvй юм

     Биеийн тамирын хєдєлгєєн хийхдээ удаа бvр нэг цагаас хэтрvvлэхгvй байвал сайн, хєдєлгєєн хийж байгаа явцдаа хэд хэдэн удаа амарч, тэрчлэн ус ууж байх хэрэгтэй юм. Ус уухдаа удаа бvр 20-30 миллитр чихэр давстай ус ууж байвал хамгийн тохиромжтой. Гэхдээ хєдєлгєєн хийж байх явцдаа юм идэж хvйтэн ус уухыг цээрлэх хэрэгтэй, ингэх юм бол маш хялбарханаар гэдэсний цусан судсыг гэнэт цочроож, гэдэс євдєх, гэдэс хєєх зэрэг євчин эмгэг vvсгэх аюултай юм.

     3, Биеийн тамирын хєдєлгєєн хийснээс болоод цусны чихэрлэг зvйл багасхаас болгоомжлох хэрэгтэй

     Их хєдєлгєєн хийхэд хvний биеийн vзэмийн чихэрлэг зvйл нь их хэмжээгээр барагдаж, цусны чихэрлэг зvйлийг багасгадаг, ийм байдал нь хєнгєн бол єлсєх, хєлс гарах, зvрхний лугшилт тvргэсэх, толгой эргэх зэрэг євчний илрэл гарч, хvнд бол манарч унах, шооконд орох байдал ч гардаг юм. Иймээс єлєн дээрээ урт хугацаагаар хєдєлгєєн хийхээс зайласхийх нь хєдєлгєєний явцад цусны чихэрлэг зvйл багасхаас сэргийлэх хамгийн сайн арга юм.

     4, Бие чийрэгжvvлэх хєдєлгєєн хийснийхээ дараа шvлтлэг хvнсний зvйлийг илvvхэн идэх хэрэгтэй

     Yлэмж их хєдєлгєєн хийсний дараа, хєлсийг дагаад гарсан маш олон шvлтлэг зvйл нь хувцас хунарт наалдсан байдаг, энэ бол хvний биеийн натрийн йон, калийн йон нь их хэмжээгээр гадагшилсаныг харуулж байгаа юм. Их хєдєлгєєн хийсний дараа, хvний биеийн шvлтийн хэмжээ тэнцвэрээ алдаад, нойрмоглох, тамир сульдах, булчин мах євдєх зэрэг хэвийн бус байдал илэрдэг, энэ vед Хами гуа, ши гуа, улаан гvйлс, тоор, гvйлс, хан боргоцой зэрэг шvлтлэг жимс жимсгэнэнэ идэж, бие цогцынхоо шvлтийн хэмжээний тэнцвэрийг зохицуулж болох юм. /Л.Буянтогтох орчуулав/