• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-05 18:40:20    
Хєргєгчийг зєв ашиглах хэрэгтэй

CRI

     Єдєр тутмын амьдралд, бишгvй олон хvмvvс худалдаж авсан жимс жимсгэнэ, хvнсний ногоо, vлдсэн хоол будаагаа бvгдийг хамтад нь хєргєгчдєє хийгээд, хэдэн хоногоор тавьчихдаг. Yнэндээ, хєргєгч чинь том сейф биш шvv дээ. Хvнсний зvйлийг хєргєгчид тавьлаа ч гэсэн амархан бактери vvсгэх боломжтой юм.

     Хєргєгчийн хvнсний зvйлийг сайн хэвээр нь байлгах чадал нь ч хязгаартай юм, бидний хєргєгчєє байн байн нээж хааж байгаа нь бас хєргєгчийн доторхи халууны хэмжээг нэмэгдvvлж, хєргєгчид бактери vvсэхийг улмаар тvргэсгэдэг байна.

      Yvнээс гадна, бас хvйтэнд тэсвэртэй зарим бактери нь 0ºС-20ºС байхад ч єсч vржээд хvнсний зvйлийг бохирдуулж байдаг. Мах, сvv, сvvн бvтээгдэхvvн, дvvпvv, салад болон усны гаралтай бvтээгдэхvvнvvд бол амархан бохирддог хvнсний зvйлvvд юм. Хэрэв эдгээр хvнсний зvйлvvд бохирдсон байхад тоохгvй идэх юм бол гэдэс євдєх, чацга алдах, халуурах зэрэг євчний байдал илрэх болно. Yvнээс гадна бактери, хєгцєрсєн зvйл нь ч хєргєгчийн доторхи янз бvрийн хvнснй зvйлийг бохирдуулан ялзруулж чанарыг нь хувиргадаг байна.
Иймээс хєргєгч хэрэглэхэд бидний эрхбиш анхаарууштай зvйл гэвэл:

     1, Амтат сайхан жимс жимсгэнэ болон хvнсний ногоогоо vнэр амтыг нь хэвээр нь байлгаж чаддаг хамгаалагч гялгар цаасаар тус тусад нь боогоод тавьж байх хэрэгтэй.

     2, Идээд vлдсэн хоол хvнсээ ч тvvхий ба болсоныг нь ялгаж салгаад, єєр хооронд нь агаар гvйх зай vлдээж тавих хэрэгтэй.

     3, Загасыг 2 сараас илvv хадгалж болохгvй, махны зvйл хадгалахдаа ч 3 сараас хэтрvvлэхгvй байх хэрэгтэй.

     4, Хєлдєєх савыг нь тогтмол хугацаатайгаар цэвэрлэж, ариутгаж, ялангуяа зуны цагт бол долоо хоног бvрд нэг удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэж баймаажин сая хєргєгч доторхи хvнсний зvйлийг бохирдуулахгvй, чанараа алдахгvй байлгаж чадна. /Л.Буянтогтох орчуулав/