• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-05 18:53:02    
Хvvхдийг хэрхэн урамшуулж шагнах бэ?

CRI

     Хvvхдийг сургаан хvмvvжvvлэгч нар эцэг эх нарын хvvхдээ урамшуулж шаганх аргыг ерєнхийд нь гурван тєрєлд ангилж байгаа юм. Нэг зvйлийн шагнаж урамшуулах арга нь "Миний хvv сайн байвал шагнагнуулна шvv" гэж єєрт нь шууд хэлж єгдєг арга болно. Нєгєє нэг арга нь бол хvvхэд хэрвээ ухаантай сайн байвал шагнал урамшуулал єгдєг. Бас нэг арга нь гэвэл хvvхэд нь ямар ч бодитой сайн илрэл гаргаагvй ч гэсэн, хvvхэдтээ тун хайртай эцэг эх нар хvvхдээ урамжуулан шагнаж л байдаг.

     Шао лэй гэдэг хvvхдээр авч хэлэхэд, хєлд орж хэрэм хашаа тvшин алхаж сурч байгаа vед нь, тvvний ээж хvvдээ хандан:" Миний хvv vнэхээр сайн байна, нааш нь ээждээ алхаад алхаад ир л дээ...... " гэж хvvгээ нэг талаар зоригжуулан магтахын зэрэгцээ, нєгєє талаар хvvдээ чихир єгч шагнадаг байна.

     4 настай жилдээ Шао лэй хvvхдийн цэцэрлэгт орлоо. Шао лэй дуулж бvжиглэхдээ авьястай байгаад ээж нь хараад баярлахын ихээр баярлаж, "Миний хvv сайн байна. Миний хvv ээждээ Тан улсын шvлэг цээжээр уншиж єгнє vv, тэгвэл ээж нь хvvдээ тоглоомын баавгай худалдан авч єгнє шvv", "Эгчдээ дуулаад єг л дєє, тэгвэл ээж нь чамайг гоё хоолны газар дагуулж очно шvv " гэж хэлдэг байжээ.

     Шао лэй 19 настайдаа их сургуулийн 2-р курсын оюутан байхад, ээж нь утсаар хvvтэйгээ ярих vе,"Энэ жил чи ТОФЛ-ын шалгалтыг єнгрvvлж чаддагт хvрвэл, ээж нь чамд єгєх мєнгий тоог 100 юань болтол нэмэгдvvлнэ шvv" гэж хэлсэн байжээ.

     Энэ vгийг сонссон Шао лэй утсаа чагнахаас єєр юу ч ярихгvй байлаа......

     Энэ бvхнээс vзэхэд Шао лэйгийн ээж нь, хvvхдээ дээр дурдсан гуравдугаар аргаар шагнаж урамшуулдаг юм байна. шао лэйгийн ээж байнга "Би єєрийн хvvхдээ хайрлалгvй яаахав.", "Би хvvхэддээ эзэн болно" гэж хэлдэг байна. Гэвч хvvхдээ ингэж хvмvvжvvлж, хvvхэддээ ингэж хандах нь эцсийн бvлэгт тийм сайн дvнд хvрч чадахгvй байж мэднэ.

      Хэлэлгээнгvй шагнаж урамшуулах нь хvvхдийн урагш дэвшихэд ил тод vр дvнтэй нь мэдээжийн хэрэг. Зєв шагнал урамшууллаас болоод хvvхэд сайн vйл явдлыг дахин давтан хийж, єєрєє ч маш урам зоригтой, сэтгэл єндєр болдог бєгєєд, єєрийн биеэ барих болгодог байна. Тохиромжтой сайхан шагнал урамшуулал нь хvvхдийг эцэг эхтэйгээ дотонын харилцаатай болгож, цаашлаад хvvхдvvдийг аав ээжийнхээ хайр халамжийг нандигнах болгодог байна.

      Гэхдээ хvvхдийг эд бодисын шагнал ухамшууллаас гадна оюун санааны талын зоригжуулал урамшуулга єгч байх хэрэгтэй гэж хvvхдийн сургаан хvмvvжvvлэгч нар vзэж байгаа юм.