• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-05 18:54:45    
Харь гvрэнд амьдарч яваа доктор Хулан

CRI

     Америк гэгч хvмvvсийн сэтгэлд маш их хєгжсєн, тэгээд хvрч хєндєж болошгvй дархан цаазт орон мэт сэтгэгднэ. Гэхэд Америк нь сурч судлахын тэргvvн газар байдгыг яалтай билээ, мєн энэ нутгийн хєрсєнд хєл тогтон яваа доктор Хулан гэгч ариун хvсэл, зориг ухаан, гал залуугийн цог золбогоор амьдралд идэгшин, амжилтийн эрчин дээрээ зоригжиж яваагийн нэгэн юм.

     Монгол нутагтай, монгол, хятад, дагуур, япон, англи 5 хэлээр урсам сайхан ярьдаг Эвээнх бvсхvй Хулан дэлхийн тэргvvний хєгжсєн орон Америкт амжилттай хяларч явна. Тэрээр 1959 онд Хєх хотод Шина болон Нарантуягийн отхон охин болон заяасан юм. Аав ээжийнхээ амин хайрынхан эрдэни болж єсєхдєє Хулан, эмч болох юмсан гэсэн сайхан хvсэл хялх оюунд нь хєвєрсєн байжээ. Тэхэд Хуланы тєрж єсєн цаг vе нь тийм ч тайван биш байлаа. "соёлын хувьсгал"-ын нєлєєнд аав ээж нь дайрагдаж элэг бvтэн гэр бvл нь салж сарнин байсан ч сайн сурах хvслээ Хулан ерєєс орхиогvй юм. Хvчир бэрхшээлтэй орчин нь хvний шиндасыг шалгахад, хvсэл чармайлгатай хvнд зам зєндєє саруул байдаг учиртай. 1977 онд тэрээр Євєр монголын эмнэлгийн дээд сургуульд шалган орсон байна. Мєн тэр л цагаас эхлэн тvvний амьдралын шинэ хуудас ярагдаж, алас судалгааны их аянаа эхлvvлсэн юм. 1982 онд тус сургуулийнхаа судлах салбарт ажлын хуваар авч, монгол vндэстний нэрт эмч, судлаачын шавь болсон нь 4 жилийн хатуужилтай чармайлтынхан харууд олгосон дvннэлт байж таарна.

     Сурахад багтай, тэрээр 1985 онд Хятадын халдварт євчнєєс урьдчлан сэргийлэх судалгааны салбарын махистраар шалгаж орон сурлагаа тєгсєєд тэндээ vлдэж судалгаагаа хийсэн юм. Эмнэлгийн ажил гэж яамар цаг vе, ямар орчинд ч дутагдаж болошгvй ариун vйлс байдын хойно, цаашид судлах урм зоригоор хялх бага vр, хайрт ханиа орхиод 1991 онд Японы Киvшиу их сургуульд бактерийн ухааны судалгааны доктроор шалган орж vргэлжлэн суралцжээ.

     "Улам єндєрд зогсох тусмаа улам холыг олж харна" гэгчээр зvтгэл чармайлтад ололт, харуулт гэж байдаг боловч шинжлэх ухааны судалгаанд амралтын чин гэж хэзээд байдаггvй болохоор Хулан Японоос дахин Америк руу чинлэлээ. Тэрээр 1996 онд Америк хvрч, vргэлжлэн суралцахын дагуу Америкийн гэдэсний бактери євчнийг vvсгэгч биологийн ухааны судалгааны ахлагч доктроор ажилжээ. Єрсєлдєєн сорилт ихтэй Америкт чадвараа илрvvлж, нэн ихийг сурч болох нєхцєл боломжийг олж харсан Хулан улмаар чармайна. Тэрээр 1998 - 1999 он дараалан Америкийн эрvvл мэндийн ерєнхий газрын ахлагч докторын шагнал хvртэж, 1999 онд олон улсын гэдсний бактерийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гармагай залуу судлаачын шагнал хvртжээ. Тэрээр урь хожид бас мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгvvл болон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр 60 гаруй эрдэм шинжилгээний єгvvлэл нийтлvvлснээс гадна, эрдэм шинжилгээний тусгай зохиолуудыг англи хэлээр бичсэн байна.

      Ээжийнхээ дутуу орхисон ариун vйлсийг залгаж, Хулан холд гэрэлтэх од шиг холын холд гэрэлтсээр.....