• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-06 16:45:16    
Бээжингийн жижиг гуанзанд Итали хоол зооглоорой

CRI

     Та Бээжинд ирэх юм бол Хятадын хоол ундааны соёлыг ойлгож, амтат сайхан Хятад хоолоор зочлуулах сан гэж бодох нь гарцаагvй. Гэвч Хятад улсад удаан хугацаа суусан хvн харин єєрийн нутаг орныхоо хоол ундыг амсах сан гэж санах нь зєв. Тэхэд Бээжин Шанхай зэрэг том хотуудад гадаадын хоол зардаг ресторан гуанз цєєн бус байдагыг танд танилцуулмаар байна. Єнєєдрийн нэвтрvvлгээр танд Бээжинд байгаа Итали хоолтой хоёр гуанзыг танилцуульяа.

     Сvvлийн жилvvдэд алдарт пизза бингийн салбарууд Хятадын эх газрын том том хотуудад ажиллаж эхэлсэнээс хойш, Италийн энэхvv нимгэн бин борлуулга сайтай болсон тєдийгvй маш олон хятадчуудын сониуч сэтгэлийг хангаж, мєн цєєн бус гярхай наймаачид тэр дундаас худалдааны аз тохиол олж авсан юм. Ингэсний улмаар Хятадын том дунд хотуудад Итали зууш зардаг цєєн бус гуанз ресторан ажиллуулж эхэлсэн байна. Бээжин хотод ийм ресторан цєєн бус байгаа бєгєєд зарим нь цаашлавал Итали тогооч залан зууш хуурлага хийлгэж байна.

     Их сургуулийн дvvрэгт Тафи гэсэн нэгэн гуанз байдаг юм. Энэ гуанз нь Y дао коv гудамжны ойролцоо байдаг бєгєєд гуанз нь тєдий л том биш ч єєрийн онцлогтой сайхан хоол зууштай байдагаар Бээжин хотод маш алдартай. Энэ гуанзанд гол нь Итали хоол зардаг. Гуанзанд нь олонхдоо гадаадын оюутан буудаг байна.

     Бээжингийн гадаад хэлний их сургуульд сурч байгаа Япон охин Охигаши Чихару энэ гуанзанд байнга ирж хоол иддэг юм байна. Энэ гуанзны хоол нь хямд байдаг болохоор маш олон зочинтой байдаг гэж тэр vзэж байлаа. Охигаши хэлэхдээ:

     "Энэ гуанзанд зочин олширч чихэлдэхгvй ч мєн цєєн бус зочин ирж байдаг болохоор маш аятайхан юм. Yvнээ гадна эндэх vйлчилгээ маш сайн, ирсэн зочинд яг л єєрийн гэртээ байх шиг сайхан сэтгэгдэл тєрvvлдэг. Бээжингийн зvvн талаар бас маш олон Итали хоолны ресторан гуанзууд байдаг боловч хоол нь олонхдоо нэлээд vнэтэй, харин энд бол хоол нь хямд болохоор надад таалагдаж байдаг гэжээ.

     Тафигийн захирал нь Имабаши Мичихиро гэсэн япон хvн, тогооч нь харин олонх нь Хятад хvн байлаа. Би єєрєє болон манай тогоочуудын хэн нь ч Итали иргэн биш ч Итали зуушийг сайн хийдэг юм гэж захирал Мичихиро ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ:

    " Би єнгєрсєнд Японд байхдаа Итали зууш хийж байсан болохоор нэлээд туршлагатай болсон юм. Зочидоо сэтгэл ханхлуун байлгахын тєлєє єєрєє ч маш их чармайж байна гэлээ.

     Бусад ресторан гунзуудтай зэрэгцvvлбэл, Тафигийн зууш маш онцлогтой. Тафигийн зуушны тєрєл нэг олон биш ч уламжлалт Итали зууш зардаг. Тухайлбал пизза бин, Итали гуйман зэргийг бvр хангаж байгаагын зэрэгцээ мєн маш их амттай Итали боорцог хангаж байна.

     Одоо та бvхэнд Бээжинд байгаа анне кофи гэсэн нэртэй нэгэн рестораныг танилцуульяа. Энэ ресторанд мєн Итали зууш зарж байна. Энэ гуанз Бээжингийн зvvн биеийн Чао ян цэцэрлэгт хvрээлэнгийн хавьд байрлаж байна. Элчингийн дvvргээс холгvй байрлаж байгаа болохоор зочдын олонх нь гадаадын иргэн байгаа юм.

     Энэ гуанзны гол зууш нь пизза бин бєгєєд бараг хорь гаруй тєрлийн пизза бин зарж байдаг. Манай гуанзны хамаг амтат хоол бол Анне пизза бин юм гэж гуанзны удирдах хvн Хэ Шяодvн хэлсэн юм.

     Энэ бол манай дэлгvvрийн нэрээр нэрийдсэн нэг тєрлийн бизза бин юм. Бас ч манай єєрийн зохиосон бизза бин. Хятад иргэн болон гадаадын иргэн бvр идэх сонирхолтой байна. Туслах материалд нь ногооны vндэс, сусаге, тахианы мах, хатаасан халуун ногоо зэрэг байдаг юм гэжээ.

     Анне бизза бингээс гадна энэ рестораны "дєрвєн цагийн бин" нь ч зочдын сонирхлыг маш их татаж байдаг юм. Хятадын страдийн дуучин Цан Тяншv бол энэ бизза бинд маш сонирхолтой хvн юм. Тэрээр хэлэхдээ:
Энэ газар нээрэн сайн, утаанд утсан загас, бярууны мах болон мєєг, Итали далайн хорхойтой гуйман, бизза бин зэрэг нь маш амттай юм гэжээ.

     Эрхэм сонсогчид оо, сая та бvхэнд Бээжинд байгаа Итали рестароныг танилцууллаа. /Пэрлаймаа орчуулав/