• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-06 17:21:17    
Yvлэн цэнхэр хангай

CRI

     Шинэ цагийн урсгал, цагийн шинэ урсгал, цагийн урсгал нэвтрvvлэг vргэлжилж байна. сэтгvvлчийн єдрийн тэмгэлэлийнхээ шинэ дугаараар та бvхэнд vvлэн цэнхэр хангай гэдэг тэмдгэлэл сонгохоор бэлтгэлээ.

     Галт тэрэг Євєр монголын хянган аймгийн тєв Улаахотоос гараад шєнєжин Давхисаар vvрийн таван жигээр рашаан гэдэг газар єртєє хvрээд тvр зогсчээ. Аяны алжаалаас болоод вагон дээр шєнєжин хурхирч гэртээ байна гэж зvvдлэж явсан би хамт яваа ширмээ гуай " рашаан хvрээд ирлээ, бос оо" гэж хєнгєхєн ёвароход юу болов гэсэн шиг ухасхийн бослоо. Yvрийн чийглэг сэрvvн жаварт нойр сэргэж ганц ч хэсэг шорой vл харагдах євч ногоон євс модны дунд цээж дvvрэн ханхлах цэцэг ногооны vнэрт согтох шахан алхалав. Бага хянган даваанаас эх авсан халх голын нарийхан ундраа хойшоо харан шуугин урсч байв. Дєрвєн талаараа єндєр уул ногоон нарсаар хvрээлvvлсэн Рашаан гэдэг хилийн бяцхан хот тайвуухан нойрсч байв. Их хотын утаа наманд олон жил утагдсан хvнд хянган давааны ариун агаарыг залгилж явах шиг жаргал тєдий олон тохиолдохгvй л болов уу.

     Єглєєний нарны шигэн улбар туя эхлээд баруун уулын оройг алтдан цацарч идэг идгээр гэр байшигийн орой гудамжны замыг ээлж дараалан гийгvvлэв. Нємхєн цагаан vvл нь модны vзvvр дээр дэлгэж тавьсан хєвєн шиг цайран харагдаж, уулын бэлд урагасан цэцгийн дэлбээнд тогтсон шvvдэр гялтганан бємбрєн унасаар байв. Сvvлийн хэдэн жил би сурвалжилгаар Євєр монголын элсэрхvv цєлєрхvv газруудаар явж байхдаа дэлхий хэрэв ямарч тоосгvй євч ногоон єнгєєр хучигдвал яах бол гэж нэг биш удаа боддог байсан боловч, гvй би чинь гал єдрєєр зvvдэлж байна уу, тийм юм гэж байж болох уу гэж єєрийхєє бодлыг тэр доор нь vгvйсгэж орхидог байсан юм.

     Хаашаа харавч мод хаашаа харавч євс ногоо болхоор нь хянган даваа гэдэг ер нь санаанд багтамгvй тийм ногоон дэлхий яахын аргагvй мєн байна гэдгийг итгэхгvй байхын аргагvй боллоо.

     Холоос ирсэн хvн байна гэж бодсон уу ширмээ гуай намайг нэг сайхан газар vзvvлье гэж уулан єєд дагуулав. Рашаан хотын зvvн талын тэр уулан дээр мариа махаа дааж ядан аахилж дєгєж гарч очход цэнхэр хадаг салхины аясаар намиран хийссэн жижигхэн овоо харагдав. энэ уулын орой дээрээс холбоотой нєгєє уулын орйг заагаад ширмээ гуай " харав уу тээр уулыг, тvvгийг ээж уул гэдэг, бид хоёрын зогсч байгаа энэ уулыг аав уул гэдэг юм гэж хэлээд єврєєсєє хадаг гарган овоонд єргєєд бид хоёр овооны ємнє сєгдєєд мєргєв. Би нvдээ анин залбирч их олон юм даатгав. Тэгхэд хянган давааны салхин хацрыг илбиж vнэхээр л ижийдээ очиж vнэсvvлж байгаа юм шиг сайхан санагдав. Ер нь тэрхэн зуур ширмээ бид хоёр унаган багын насандаа буцан нялхарч аавынхаа хvзvvнд дээр эрхлэн байсныг нэрийг нь сонсолгvй олон ч жил болсон бэр цэцэр, шааг євс, шаралж боролжууд эрхбиш гэрчлэх ёстой. Уул усандаа сvжич залбирч явбал навдаг савдаг нь єршєєдєг юм гэсэн хєгшчvvлийн vг эрэхгvй санагдан байлаа.

     Уулнаас буух замдаа рашаанд ороод буцах гэж тємєр савандаа рашаан савлаж байгаа нэгэн хєдєєний настантай тааралдлаа. "Хєл нурууны хуучитай болхоор Рашаанд нэг сар болоод овоо тэнхээрлээ. Надад хэдхэн нас байна гэж дэ бурхан минь, Рашаанаас аваачиж хvхдvvддээ амсуулъя" гэж тэр эмээ ам хуурайгvй vглэж байв. Нэг гартаа таягтай, нєгєє гартаа рашаан савалсан тємєр сав барьсан эмээ сvvдгэнэн алхсаар холдов. Янз бvvрийн євчин анагаадаг дєчин найман хувилгаан рашаан шархтсан буга хєлєє дvрж эдгээгээд ууландаа давхин орсон домогтойгоо vлджээ. Тэгхэд монгол улсын тєрийн шагналт яруу найрагч лхагвасvрэн " vvлэн цэнхэр хангай" гэдэг дууг юунаас санаа авч зохиосон бол гэж бодож явдгаа санаад лхагвасvрэн гуай тэр шvлгийг зохиохоос ємнє би хянган даваан ирсэн бол юмыг яаж мэдхэв гэж бодсоор буцав.