Сvvлийн vе, Хятад улс "Хятадын соёлын бэлэг тэмдэг хот" тєслийн хvрээнд зураг тєсєл уралдуулан шалгааруулж сонгох ажлыг дотоод гадаадыхны дунд илээр хийнэ гэж мэдэгдсэн байна. Энэ нь Хятадын уламжлалт соёлоор гол агуулгаа болгосон "Хуася буюу Хятадын соёлын шvтэлцээ холбоо" тєслийн хэрэгжилт доторхой ахицтай болохыг харуулж байгаа юм.
"Хятадын соёлын бэлэг тэмдэг хот"-ыг Хятадын зvvн нутгийн Шаньдvн мужийн Жи-нин хотод байгуулахаар тогтжээ. Шаньдvн мужийн Жи-нин хот бол Хятадын бичгийн сургалыг vндэслэн байгуулагч Кvнфvзы болон Мэнзын мэндэлсэн нутаг болох бєгєєд дэлхийн соёлын єв—Цюй Фvгийн Кvнфvзын сvмтэй хєршилж байдаг юм. Уг нутаг бол Хятадын уламжлалт соёлын vvссэн чухал газрын нэг болно.
"Хятадын соёлын бэлэг тэмдэг хот" тєсєл бол "Хуася буюу Хятадын соёлын шvтэлцээ холбоо" тєслийн нэг агуулга тєдий юм. "Хуася буюу Хятадын соёлын шvтэлцээ холбоо" тєслийн агуулга бол соёлоор хэлхээ холбоо болгож, Хятадын vндэстнvvдийг нэн нягт уялдаа холбоотой болгох, гадаад дахь хятад хvмvvс болон хятадын харьяат нартай харилцах явдал юм. Уг тєслийг 1998 онд Хятадын ардчилсан хэдэн нам бvлэг болон нийгмийн олон нэрт зvтгэлтэд санаачлан зохиож явуулсан байна. Энэ тєслийг зохион явуулах комиссын нарийн бичгийн дарга, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Ли Жин тєслийн зорилтыг танилцуулж хэлэхдээ: "'Хуася буюу Хятадын соёлын шvтэлцээ холбоо' тєслийн зорилт бол хятад соёл ялангуяа хятадын шилдэг уламжлалт соёлоор хэлхээ холбоо болгож, бид болон Сянган, Аомэнь, Тайваний ах дvv нар хоорондын, олон улсын найрсаг хvмvvс хоорондын солилцоо, ойлголцлоо нэмэгдvvлэх гэсэн болно" гэжээ.
Аль эрт 2000 оны 6-р сард "Хуася буюу Хятадын соёлын шvтэлцээ холбоо" тєслийн хvрээнд "Хятадын уугал нутгийн газрын зураг" бvтээх ажиллагаа зохион явуулж, патенттай техникийг ашиглан, бvх Хятадын засаг захиргааны 34 районоос газрын хєрсийг дээжлэн авч, бактерийг арилгах, ялзарлаас сэргийлэх, хатаах зэрэг дамжлагыг єнгєрvvлж, Хятадын газрын зургийг хийж бvтээжээ. Уг тєслийг зохион явуулах комиссын нарийн бичгийн дарга Ли жин Тайваниас газрын хєрс сонгож авчирсан байдлаа эргэн санаж хэлэхдээ: "2001 оны 1-р сарын 1-ний 11 цаг 11 минутад Тайваний ах дvv нар юуны ємнє Алишань уулны оройд гарч дээж шороо авсан бєгєєд тvvнээ мєн жилийн билгийн улирлын 2-р сарын шинийн 2 тухайлбал лууны толгой єндийх єдєр Бээжингийн Урт цагаан хэрмийн доор хvргэж ирсэн юм. Тэр ажиллагаа маш сvр далайцтай явагдсан, Ляньжань, Ма-инзю болон Тайваний улс тєрийн салбарын 10 хэдэн чухал хvн тэрхvv ажиллагааг дэмжсэн.
Тайваний газрын дээж хєрсийг хvргэж ирсэн vед Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Сюй Жялv, Хятадын Ардын Улс Тєрийн Зєвлєлдєх Зєвлєлийн Бvх Хятадын Хорооны орлогч дарга Жєv Те-нvн нарын зэрэг хvзмvvс угтан хvлээж авсан юм" гэжээ.
Хятадын эдийн засаг, нийгэм хєгжихийн хирээр, Хятадын уламжлалт гvн ухаан, уран зохиол, тvvхээр гол агуулгаа болгосон "Хятад судлал" нь улмаар хvмvvсийн анхаарлын тєвд орох боллоо. Дотоод гадаадын харилцааны явцад Хятадын уламжлалт соёлоор агуулга болгосон соёлын солилцоо ч явах тусмаа олширч байна. Хятадын vндэстний соёлд тус дєхєм vзvvлэх нийгэмлэгийн орлогч дарга Ван Ши хэлэхдээ, Хятадын уламжлалт соёлыг хєгжєєн бадраах явдал нь єнєєгийн дэлхий дахинд нааштай ач холбогдолтой юм гэлээ.
"Хятадын соёл нь хvн тєрєлхтєний ирээдvйн зарим бэрх асуудлыг зохицуулахад арга ухааны зохих эх vvсвэр болж болзошгvй гэж бид vзэж байна. Хятадын соёл нь аливаа бvхэн эв зохицонгуй байхыг эрхэмлэдэг. Эдгээр нь орчин vеийн нийгмийн vзэл санаанд зохих нєлєє єгч болох юм" гэж Ван Ши тэмдэглэжээ.
Ван Ши хэлэхдээ, Хятадын уламжлалт соёл нь дэлхийд єєрийнхєє євєрмєц байр суурьтай байдаг бєгєєд тvvний єргєн их, гvн нарийн утга агуулга болон тvvнээс орчин vеийн нийгэмд vзvvлэх ач холбогдлыг бvрэн таньж ойлгоогvй байсаар байна гэлээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|