Зєвхєн бичгийн хэрэгсэл байснаа нэг зvйлийн урлаг болж хєгжсєн нь Хятадын яньтай л байж мэднэ.
Яньтай гэдэг бол Хятадын эртний чухал бичгийн хэрэгслvvдийн нэг болох бєгєєд тvvнийг голцуу vсэн бирээр бичиг бичихдээ бэх зуурахад хэрэглэдэг эд юм. Энэ Яньтай буюу бэхний зууруулыг хэн аль онд анх хийж бvтээснийг єнєє шалган нотлохын аргагvй болжээ. Бидний єнєє илрvvлээд байгаа хамгийн эртний яньтай бол Жэзян мужиас олдсон одоогоос 3000 жилийн тэртээх чулуун яньтай болно. Тус яньтай нь амсартай, яньтайны гол нь бага хотгор бєгєєд тvvний дотор нь vсэн бирээр бичиг бичихэд хэрэглэдэг хар бэхтэй байжээ.
Манай тооллоос ємнєх 1-р зууны орчмоор, Хятад хvмvvс цаас хийх технологийг vvдснээр, яньтайны эрэлт хэрэгцээ нь тvvний улмаар єсєн нэмэгдэж ирсэн байлаа. Яньтайны хийц нь хэрэглээний зориулалтын vндсэн дээр гар урлалын эдлэлийн чиглэлээр хєгжсєн байна. Тэр vед чулуун яньтай бий болсон тєдийгvй бас хаш яньтай, шаазан яньтай, хvрэл яньтай хийх болсон байлаа. Тэдгээр нь дєрвєлжин, дугариг, уул, яст мэлхий зэрэг янз бvрийн хэлбэр дvрстэй байсан бєгєєд зарим нь бас 3 хєлтэй байжээ. Тvvнээс хойш, шаазан эдлэлийн урлаг хєгжихийн хирээр, хvрэл яньтай бий болж, яньтай нь 3 хєлтэй, 4 хєлтэй, 5 хєлтэй, 6 хєлтэй байснаасаа нэн олон хєлтэй болох чиглэлээр хєгжсєн байлаа. Одоод хvрч иртэл хvмvvсийн илрvvлээд байгаа 1000 гаруй жилийн ємнєх эртний нэг яньтай нь 12 хєлтэй байсан ажээ. Тэдгээр олон хєлийнх нь зонхилох нь араатны хєл юм уу араатны толгойны хэлбэртэй байж, ардын урлаг болон сийлэх урлагийг уялдуулсан байдаг болохоор, хэрэглээний эдлэл болохын зэрэгцээ бас урлагийн бvтээл болдог байна. Манай тооллын 10-р зууны vеийн Хятадын Тан улсын vед Хятадын уламжлалт яньтайны урлаг нь нэлээд их хєгжиж, олон хєлтэй байснаасаа дугуй хєлтэй юм уу хєлгvй чиглэлээр хєгжих шилжилтийн явцыг vндсэндээ дуусгаж, тогтсон хэлбэр загвартай болсон байлаа.
Хятадын орон нутгуудад яньтай маш олон байдаг бєгєєд тvvний дотроос хамгийн нэртэй нь Хятадын ємнєд нутгийн Гуан дvн мужийн Дуань жєvгийн яньтай юм. Дуань жєvгийн чулуу нь бэх мєртєє ширхэг нь нарийн, зvйл бvрийн хээтэй байдаг учраас, Хятадын эртний яруу найрагчид Дуань жєvгийн яньтайг єнгє бvрийн цэцэг дэлгэрсэн шиг гэж дvрслэн бичсэн байдаг билээ.
Дуань жєvгийн яньтайгаас гадна, Хятадын зvvн хойт нутгийн Чан Байшань уулны Сvн Хуазян мєрний эх авсан газраас гардаг Сvн Хуагийн чулуун яньтай нь ч Хятадын нэрт яньтайныуудын нэг нь болно. Тэндэхийн яньтай нь ногоон єнгєєр голлож, шар болон хvрэн єнгє, хvрэн болон ногоон єнгє хоорондын холимог єнгєтэй байж, тэнгис далайн давалган, усны эргэлгээ ч юм шиг, бас геометрийн зураг ч юм шиг байдаг.
Чулуугаар материал болгодгоос гадна бас Хятадын эртний vед шавраар ч материал болгож яньтай хийж байсан ажээ. Тvvний дотроос хамгийн нэртэй нь голын хар шавраар материал болгож, тунгаах, шатаах зэрэг аргаар хийдэг яньтай байв. Сурвалж бичигт тэмдэглэснээс vзвэл, ийм шавар яньтайг хийх ур технологи нь маш нарийн байж, зєвхєн шаврыг нь тунгаахад гэхэд л 2 жилийн хугацаа хэрэгсдэг байна. Тvvний дараа нь хулсан хутгаар сийлж, бас хатааж шатаагаад, хар лаа, будаагаар нэрсэн цуу зэргийг хольж олон удаа жигнэнэ. Иймэрхvv олон дамжлагыг єгєрvvлсний дараах яньтай нь тємєр чулуу шиг хатуу бэх болдог байна.
Олон зуун мянган жилийн уламжлал, хєгжлийн явцад яньтай нь хэрэглээний єртгєєсєє давж, Хятадын бичгийн хvмvvсийн бичгийн єрєєний бэлэг дурсгалын эд юм уу цуглуулагчдын нандигнан хадгалдаг vнэт бvтээл болсон байна. Єнєєгийн байдлаар, олон улсын эртний эд зvйлсийн захад эртний нэрт яньтайны vнэ нь хэдэн сая юаньд хvрдэг болохоор тvvнийг урлагийн эрдэнэ гэж хэлж болох юм. /Э. Цогзолмаа орчуулав/
|