• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-09 16:35:09    
Ганьсv мужийнхан vндэстний vг хэл, vсэг бичгийн дvрэмжvvлэлт мэдээлэлжvvлэлтийн ажлыг эрчтэй хийж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун хойт нутагт оршдог Ганьсv муж бол эрт дээр vеэсээ аваад олон vндэстэн ястан тєвлєрєн сууж аж тєрсєєр исэн газар юм, vндэстний цєєнхийн газар нутгийн талбай нь 180 мянган хавтгай дєрвєлжин километрт хvрч, Ганьсv мужийн нийт талбайн 40%-ийг эзэлж байдаг. Yндэстний цєєнхийн нутаг районд амьдарч байгаа хvн ам нь 3 сая 40 мянга гаруйд хvрч, тvvний дотор vндэстний цєєнхийн хvгн ам нь 2 сая 190 мянга гаруйд хvрч, Ганьсv мужийн нийт хvн амын 8.75%-ийг эзэлж байна. Єнєєгийн байдлаар, Ганьсv мужийн нутагт 55 vндэстний цєєнх оршин амьдарч байгаа бєгєєд 1000 хvнээс дээш хvн амтай vндэстний цєєнхєд Хотон, Тvвд, Дvнсян, Монгор, Манж, Юйгур, Бао-ань, Монгол, Салар, Казак зэрэг vндэстэн байдаг. Ганьсv муж бол мєн ч Хятадын Тvвд уламжлалын буддын шашин болон лалын шашны vvсч хєгжсєн чухал газар юм.

     Ганьсv мужид Ганьнаний Тvвд vндэстний єєртєє засах жєv, Линьсягийн Хотон vндэстний єєртєє засах жєv гэх 2 єєртєє засах жєv, vндэстний 21 сянь байдаг, тvvний дотор 7 нь єєртєє засах сянь болно. Yе улиран аж тєрсєєр ирсэн 10 vндэстний дотор, Хотон, Манж 2 vндэстэн хятад хэл хэрэглэж байгааг гаргавал, бусад нь бvр єєр єєрийнхєє vг хэлийг хэрэглэж байдаг. Тvвд, Монгол, Казак vндэстэн єєрийн vндэстний vг хэлтэй тєдийгvй бас єєрийнхєє vсэг бичигтэй юм.

     Хятад улс vндэстний соёл боловсрлыг чухалд vзэж, бодлого, хєрєнгє мєнгєний талаар vлэмж их туслалцаа vзvvлж байгаагийн vр єгєєжєєр, Ганьсv мужий vндэстний vг хэл, vсэг бичгийн дvрэмжvvлэлт мэдээлэлжvvлэлтийн ажил сvvлийн жилvvдэд маш ихээр ахисан байна. Єнєєгийн байдлаар, Монгол, Казак, Тvвд зэрэг vндэстний цєєнхvvд бvр vндэстний vсэг бичгийн программ хангамж хэрэглэх болсноор, vндэстний хэл бичгийн мэдээлэлжvvлэлтийн ахиц тvргэсчээ. Ганьсv мужийн Yндэстний Хэрэг Эрхлэх Зєвлєлийн vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичиг, сурвалж бичиг эмхлэн хэвлvvлэх албын хариуцлагатан Лю зинь хэлэхдээ: "Хятад улс єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс нааш, хятад vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлт биелэгдсний зэрэгцээ бас vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлтийн ажил ч асар их ололт амжлтанд хvрсэн юм. Yндэстний цєєнхийн олон хэлний vсэг бичгийн мэдээлэлжvvлэлтийг биелvvлж, vндэстний vг хэл, vсэг бичгийн программ хангамжийн техникийг судлан нээж ашиглаж байгаа явдал нь vндэстний цєєнх болон vндэстний нутаг районы эдийн засгийн хєгжил, нийгмийн дэвшилд нааштай ахиулах vvрэг гvйцэтгэж байна" гэжээ.

     Yндэстний цєєнхийн нутагт районд тухайн vндэстний vг хэл болон хятад хэлний хоёр хэлний сургалтын ажил тvгээмэлжихийн хирээр, vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн радио, телевиз болон орчуулга, ном хэвлэлийн ажил vйлс єрнvvн хєгжиж, ард иргэдийн соёлын амьдралыг улмаар баяжуулж байна. Лю Зинь хэлэхдээ: "Єнєєгийн мэдээллийн эрин цаг vед хvмvvс электрон техникийг ашиглан, эдийн засаг болон vндэстний соёлоо хєгжvvлье гэсэн маш их хvсэл эрмэлзэлтэй байна. Yндэстний хэл бичгийн мэдээлэлжvvлэлтийг ахиулах явдал нь vндэстний тухай чиг шугам, бодлогыг туушлуулан хэрэгжvvлж, vндэстний нутаг районы амар амгалан байдал, хєгжил дэвшлийг хамгаалахад ашигтай юм" гэлээ.

     Yндэстний vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлтийг биелvvлэх явдал нь vндэстний соёл, боловсрол, шинжлэх ухаан техникийн тvвшнийг дээшлvvлж, vндэстний нутаг районы эдийн засаг, улс тєр, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник болон нийгмийн олон тєрлийн ажил vйлсийг бvх талаар хєгжvvлэхэд маш чухал ач холбогдолтой байдаг. Лю Зинь хэлэхдээ: "намын 16-р их хурлаас 'мэдээлэлжvvлэлт бол Хятад улс аж vйлдвэржилт болон орчин vеийн хєгжилтэй болохын зайлшгvй сонголт мєн' гэж дэвшvvлсэн юм. Yндэстний vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлт бол хvн тєрєлхтєний нийгмийн орчин vеийн хєгжилтэй болж байгаагийн чухал ололт амжилт болох бєгєєд мэдээлэлжvvлэлтийн тєвшин нь нэг улс, нэг vндэстний хєгжил дэвшлийн чухал vзvvлэлт болж байдаг учраас vндэстний vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлтийн ажил нь бидний єнєєгийн дулгамдсан ажил болоод байна" гэлээ.

     Мэдээдлэлжvvлэлтийн ажлаас vндэстний хєгжилд vзvvлэх vр нєлєєний тухай Лю Зинь хэлэхдээ: "vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийн мэдээлэлжvvлэлтийн ахицыг нааштай ахиулбал сая vндэстний цєєнхийн vг хэл, vсэг бичгийг мэдээлэлжvvлэлтийн хурдын замд тvргэн оруулж, vндэстний хэлний орчуулга, ном хэвлэл, боловсрол, сонин, радио, телевиз, кино зэрэг ажил vйлсийн хєгжилд асар их тvлхэц болж, vндэстний хэл бичгийн эрдэм шинжилгээний ажлыг ахиулан, vндэстний нутаг районы чинээлэг нийгэмд бvх талаар орж, социалист орчин vеийн хєгжилтэй болох байгуулалтыг тvргэтгэхэд чухал vvрэг гvйцэтгэж чадах юм" гэжээ. /О.Дарамбазар редакторлов/