• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-11 17:08:22    
Дарга Хv Жиньтао Хятад-Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр чухал vг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

 


   Хятад улсын дарга Хv Жиньтао 10-ны єдєр Канадын Торонто хотын хурал vзэсгэлэнгийн тєвд болсон Хятад-Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын оройн дайллагад оролцож бас чухал vг хэлсэн байна.


    Тэрээр хэлэхдээ, Хятад Канад хоёр тал єнєєгийн ашигтай тохиолыг барьж, Хятад Канадын стратегийн тvншлэлийн харилцаа тогтоож, бvх талын хамтын ажиллагаагаа гvнзгийрvvлэн, хамтын хєгжлєє ахиулбал зохино. Эрх тэгш харилцан ашигтай байх vзэл санааны дагуу, олон салбар дахь хамтын ажиллагаагаа бvх талаар гvнзгийрvvлэн, хоёр орны ард тvмэнд аз жаргал эдлvvлэн, Ази Номхон далайн бvс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой, цэцэглэл хєгжлийг ахиулахын тєлєє, Канадын талтай хамтаар хvчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.


    Хятад, Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтыг бол Хятадын олон улсын худалдаанд тус дєхєм vзvvлэх нийгэмлэг болон Канад-Хятадын худалдааны зєвлєл хамтран зохион явуулсан бєгєєд тэр нь хоёр орны эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагааг гvнзгийрvvлэх гэсэн зорилготой юм. Хятад болон Канадын 800 гаруй хvн мєн єдрийн оройн дайллагад орлцож, Хятад улсын дарга Хv Жиньтао "бvх талын хамтын ажиллагаагаа гvнзгийрvvлэн хамтын хєгжлєє ахиулъяа" сэдвээр чухал vг хэлсэн байна.


    Дарга Хv Жиньтао Хятадын хєгжлийн байдалтай уялдуулан, Хятад-Канадын харилцаа, ялангуяа Хятад-Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асуудлыг тодруулан єгvvлсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Єнгєрєгч зууны 70-аад оны сvvлчээр єєрчлєлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжvvлснээс нааш, Хятад улсад урьд ємнє гарч байгаагvй гvнзгий єєрчлєлт гарсан юм. Хятадын хєгжил нь Хятадын 1 тэрбум 300 сая ард иргэдэд аз жаргал эдлvvлж байгаа тєдийгvй бас Ази Номхон далайн бvс нутгийн болон дэлхийн эдийн засгийн єсєлтєд цаашид тус дєхєм vзvvлэн, олон улс оронд худалдааны асар их болмж тохиол болон єргєн их зах зээл хангаж байгаа юм" гэлээ.


    Дарга Хv Жинтао хэлэхдээ, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол Хятад, Канадын харилцааны чухал бvрэлдэхvvн хэсэг юм, мєн ч хоёр талын харилцааны хєгжлийн чухал хєдєлгєх хvчин юм гэжээ.


    "Хоёр талын хамтын хvчин чармайлтаар Хятад-Канадын эдийн засаг, худалдааны харилцаа нь барааны тан ганц бага хэмжээний худалдаа байснаасаа хєгжєєд, єнєєдєр гэхэд барааны худалдаа, vйлчилгээний худалдаа, хєрєнгийн гvйлгээ, хvмvvсийн солилцоо зэрэг бvх талыг хамарсан хамтын ажиллагааны тогтолцоотой боллоо.


    Yvний улмаар Хятад Канад хоёр орон харилцан худалдааны чухал тvнш болсон, гэвч хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд мєн хєгжлийн асар их нєєц хvчин байгаа юм. Тvvхийн аз боломжийг барьж, хамтын ажиллагааны хvрээ салбараа єргєтгєн тэлж, Хятад Канадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ тvвшинд хvргэх явдал нь хоёр орны Засгийн газар болон vйлдвэр аж ахуйн нэгжийн ємнє тавигдаж байгаа хамтын vvрэг болж байна" гэж дарга Хv Жиньтао тэмдэглэжээ.


    Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тvвшнг цаашид дээшлvvлж, давуу талаараа харилцан нєхєж, хоёр талд ашигтай ажиллах талаар дарга Хv Жинтао 5 зvйлт санал дэвшvлжээ.


    "Нэгд, харилцан хєрєнгє оруулалтын эрч хvчээ нэмж, хєрєнгє оруулалтын салбараа єргєтгєх, хоёрт, эрчим хvчний нєєц баялгийн хамтын ажиллагаагаа гvнзгийрvvлэн, хамтын ажиллагааны урт хугацааны тvншлэлийн харилцаа тогтоох, гуравд, vйлчилгээний худалдааны салбарын хамтын ажиллагаанд тус дєхєм vзvvлэн, харилцан ашигтай єсєлтийн шинэ зvйлийг бий болгох, дєрєвд, худалдаанны бодлогын яриа хэлэлцээгээ эрчимжvvлэн, хамтын ажиллагааны орчин ахуйг сайжруулах, тавд, олон салбар дахь солилцоогоо ахиулан, хамтын ажиллагааны vндэс суурийг бэхжvvлэн гvнзгийрvvлэх гэсэн болно" гэж дарга Хv Жиньтао тэмдэглэжээ.


    Канадын олон улсын худалдааны сайд Жим Петерсон хэлэхдээ, Канад Хятад стратегийн тvншлэлийн харилцаа тогтоож хєгжvvлэхийн хирээр, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа нэн баялаг vр дvнд хvрэх юм гэдэгт итгэж банйа гэлээ. (О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав)