Айл гэрээ орчин vеийн хэлбэр маягаар засч янзлах нь хэнд ч гэсэн аятайхан таашаал єгдєг боловч "Гэрийн аюул" нь бие махбодид хєнєєлтэй байдгийг эрхбиш анхаарах хэрэгтэй.
1, Утаа униарын аюул: Гал тогооны єрєєний утаа униар бол айл ахуйн "Гол аюул" юм. Ийм утаа униарт хор ихтэй, маш єтгєн тєрєл бvрийн хорт бодисууд байдаг. Иймээс цонхоо байнга онгойлгон салхи нэвтрvvлж, утаа сорогч угсаруулан, гал тогооны єрєєнд ажиллах цагаа багасгах нь айл гэрийн энэхvv бохирдолыг арилгах vр ашигтэй арга барил байгаа юм.
2, Шатахууны аюул: Айл гэрээрээ ямар шатахуун хэргэлсэн ч тэр бvгд нь гэнэт дэлбэрэх аюултай юм. Гэр єрєєнд чинь шатахуун дэлбэрэх байдал мэдэгдвэл, юуны ємнє шатахууныхаа хаалтыг хааж, цонхоо нээж, шатахуун задарч байгаа шалтгааныг нарийн нямбай шалгаж vзэх хэрэгтэй. Чийдэн болон цахилгаан хэрэгсэл нь болгоомжлохгvй юм бол галын аюул vvсгэж магадгvй болохоор цахилгааны унтраалгыг яасан ч асааж болохгvй.
3, Хоолны хэрэгсэлийн аюул: Айл ахуйн хоолны эдлэл хэрэгсэлээ байнга угааж арчиж ариун цэвэр байлгаж байх хэрэгтэй, гэвч зэвэрдэггvй ган эдлэлийг хужиртай усаар угаахгvй байх хэрэгтэй. Зэвэрдэггvй ганд бичил хэмжээний хортой тємєрлєг байдаг болохоор эдгээр тємєрлєг зvйл нь хужиртай шингэн зvйлд уусч задраад хvний биед орох аюул байгаа юм.
4, Тансаг тавилагын аюул: Орчин vеийн гоё сайхан гэрийн тавилагаар айл гэрээ чимэх нь гэрэл гэгээ нэмэх боловч зарим гэрийн тавилагын будаг болон бусад органик бодисоос гарсан хий нь хvний биед хортой байдаг. Гэрийн тавилагын чимэглэлийн материал, хиймэл ширхэглэг хавтан болон хєєсєнцєр зvйлээс формалин гэдэг хий гарч амьсгалын замын vрэвсэл vvсгэж улмаар хэвийн бус байдал бий болгодог байна. Иймээс чийгтэй даавуугаар гэрийн шал болон тавилагаа байнга арчиж цэвэрлэж байвал хvний бие цогцод муугаар нєлєєлєхийг багасгаж болох юм.
5, шинэ маягийн хувцасны аюул: Хvмvvс шинэ маягийн хувцас хунартаа химийн цэвэрлэгээ хийдэг, химийн цэвэрлэгээ хийхэд дєрвєн хлорт этиленыг хэргэлдэг юм, энэ бодис нь амьтаныг ємєн vvд нэрвэгдvvлдэг болохоор хvний биед ч хортой юм. Иймээс хувцасандаа химийн цэвэрлэгээ хийлгэсэнийхээ дараахан ємсєх гэж яарах хэрэггvй, харин гадаа салхинд хэсэг хугацаанд тавьж байгаад ємсєх нь тохиромжтой юм.
6, Экраны аюул: Бишгvй олон телевизор болон экран тоногтой компьютерээс нэг зvйлийн "Бромид хоёр бензолт фуран" гэдэг хорт хий гарч байдаг. Гурван хоног дараалан тасралтгvй телевиз харсан єрєєний хорт хийн хэмжээг шалгаж vзэхэд, нэг тоонолжин зээлийн "Бромид хоёр бензолт фуран" гэдэг хорт хийн хэмжээтэй тэнцэж байв. Иймээс телевизыг хэдэн цаг харсаныхаа дараа цонхоо онгойлгон салхи нэвтрvvлж байвал хамгийн сайн юм. /.Буянтогтох орчуулав/
|