Элгэн тараг нь сvvнийхээ євєрмєц мєн чанарын эерэг єег шим тэжээлийг хадгалж байгаа тєдийгvй хоол шингээлтэд туслах зэрэг хvний биеийн эрvvл мэндэд олон талын ашигтай юм.
1, Гэдэс ходоодны ажиллагаа тэнцвэрээ алдахад тустай: Элгэн тарганд агуулагдаж байдаг сvvн хvчил болон сvvний чихэрлэг зvйл нь хvний бие цогцод исэлдээд нvvрсхvчийн хий бий болгож гэдэсний ажиллагааг сайжруулдаг болохоор энэ нь єтгєн хатаахгvй байхад тустай юм байна. Тараг бас хvний гэдэсний ашигтай бактерийг тєлжvvлж, гэдэсний бактериуд зохицлоо алдахаас сэргийлж байдаг.
2, Кальц нєхєж байдаг: Хижээл насны хvмvvсийн хєл нуруу нь дандаа євдєж, бєгтєр болж, яс нь амархан бэртэх зэрэг байдалд орсон байдаг, энэ бол цємєєрєє кальц дутагдсанаас болоод яс хэврэгшиж байгаагийн илрэл юм. Тараг нь сvvтэй адилаар кальц элбэгтэй тул кальцын дутагдалыг нєхєж чаддаг. Yvний зэрэгцээ, тарган дотор бас марганец, амин дэм D ч элбэг байдаг. Мэргэжилтэний vзэж байгаагаар, яс хэврэгших нь манган болон амин дэм D дутагдсантай ч холбоотой юм байна. Иймээс тараг байнга ууж байх нь кальц, марганец, амин дэм D-ыг орлуулж байвал яс хэврэгшхээс сэргийлэх маш сайн vvрэг гvйцэтгэдэг байна.
3, Хорыг тайлах vйлдэлтэй: Тараг нь ємєн vvд нэрвэгдэгсэдийн химийн эмчилгээнээс болсон харш vйлдэл болон огиулах, бєєлжих, цусны цагаан эс цєєрєхийг хамгийн доод хэмжээнд тогтоон барьж чаддаг юм. Тараг нь бас хэвийн бус тусгал гарахыг эсэргvvцэж чаддаг. Учир нь тарган дотрох хvчиллэг бактери нь хvний биеийн нэхдэсийн амин бvрэлдэхийг багасгадаг. Тараг нь бас амьсгалын зам шархлахаас хамгаалж, шингээлтийн замд наалдсан бохир зvйл болон хорт эдийг гадагшлуулж, хоол боловсруулах системиг хамгаалдаг юм. Хамгийн гайхалтай нь тараг ходоодны нялцгай бvрхэвчийн дээгvvр усархаг давхрага бий болгож, спиртээс ходоодыг шархлуулахаас сэргийлэх vvрэг гvйцэтгэдэг байна. Yvний зэрэгцээ, тараг нь бас спиртын задрах, гадагшлахад тус дєхєм vзvvлж, спиртэд хордохоос сэргийлдэг байна. /Л.Буянтогтох орчуулав/
|