Уг кинод Америкад цагаачилсан Хятад залуу болон Хятадаас анх ирсэн залуу охины хоорондох хайр дурлалын vлгэрийг бичсэн юм. Энэ дуунд санаа зовсоны хэрэг алга, чинийх юм бол хаашаа ч зугтаж чадахгvй, сэтгэл хямрасаны хэрэг алга, чинийх биш бол хvсээд байсан ч нэмэргvй. Энэ дэлхийг том гэвэл том байна, жижиг гэвэл жижиг байна. Чи бидэн хоёр урид тєрєлдєє болзоотой ч гэсэн сэтгэлээрээ хайн эрэх чухалтай гэж дуулна.
Хєшигний цаанах хєгжимчин болсоны хувьд Сань Бао єєрийн кино хєгжмийн бvтээлээр тусдаа туг босгосон юм. Тvvний хєгжим нь кино урлагийн бvтээлтэй урнаар уялдаж чадах бєгєєд зарим vед уг бvтээлээс давж, биеэ даасан бєгєєд єнє vvрдийн амьжиргааны хvчин чадалтай байдаг. Тэрээр сонгодог хєгжим болон этрадын хєгжмийг амжилтай уялдуулж, олон зvйлт хэв намба нь сонсогчид гvнээ таалагдсан байна. Одоо бид Сань Баогийн Хятадын нєгєє нэг кино "дуусашгvй"-д бичсэн ижил нэрт гол дууг сонирхоё. Энэ кинод ажил амьдралын тухай Хятадын орчин vеийн залуучуудын адил бус vзэл бодлыг харуулсан юм.
Хvндэт сонсогчид оо, хєтєлбєрийнхєє эцэст бид "намайг хайрласан уу" дууг сонирхоё. Энэ дууг Сань бао олон ангит кино "манан ч юм шиг бороон ч юм шиг салхи ч юм шиг "-д зориулж зохиосон юм. Уг кинод єнгєрсєн зууны гучаад оны vеийн Шанхайн залуучуудын хоорондох зvрх шимширмээр хайрын vлгэрийг бичжээ. 1 2
|