• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-14 20:22:49    
Чєлєєтєй ажил тєрєлтєн

Хятадын Олон Улсын Радио

     Хэзээ нэгэн vе, та єглєє 9 цагаас орой 5 цагийн зуршсан ажлаас залхаж, ажлын хvмvvстэй уулзахаас халширч байгаа байтлаа тохилог байр, машин унаатай таатай амьдралаас татгалзаж чадахгvй байж мэднэ. Азтай нь энэ ертєнцєд "SOHO бvлгийнхэн" гэсэн тодотголтой чєлєєтєй ажил тєрєлтєн байгаа. Чєлєєт ажил тєрєлтєн нь биеэ дааж ажилладаг бєгєєд ямар нэгэн байгууллага нэгжид хариалагдахгvй, нэг газар урт хугацаа ажилладаггvй. Єнєє хамгийн моод болж байгаа чєлєєт ажил тєрєлтєнд зохиолч, бэлэн хувцасны дизайнер, хувь хvний гоо сайханы зєвлєх, дуучин зэрэг багтаж байна. Хvн бvхэн чєлєєтєй ажил тєрєлтєн болж чадахгvй.

     Энэ ажилд мэргэжил туршлага, мэдлэг боловсролын аль аль нь ч дутаж болохгvй байдаг. Хувь хvний гоо сайханы зєвлєхєєр жишээлэхэд, хоёр гурван жилийн хугацаатай албан ёсоор ажилласаны дараа жил бvр 100 мянгаас 200 мянган юуаний орлоготой байдаг. Гэхдээ энэ ажлыг хийхэд юуны ємнє гоо зvй, сэтгэл судлалын талаар нэлээд гvн ойлголттой байх хэрэгтэй бєгєєд гоо сайханыг мэдрэх торгон мэдрэмжтэй байх хэрэгтэй байдаг юм. Yvнээс гадна юм vзэж нvд тайлсан байх хэрэгтэй бєгєєд цагийн урасгалыг цаг алдалгvй ажигласан байх хэрэгтэй. Хамгийн гол нь Зураач, кино урлагийн салбарын найзууд, єндєр цалинтай дээд зиндааны хvмvvстэй танилцах нь маш чухал юм.

     Дахин нэг жишээ татахад сvпер баарны дуучны цагийн орлого нь хэдэн зуун юуань байдаг. Энгийн баар бол хэдэн арван юуань байдаг. Ингэж бодоход сардаа 2000-аас 3000 юуаний орлоготой байж чадна. Олон жил тоглосон тайзны дуучин бол харьцангуй єдєр орлоготой, сардаа арван мянган юуаниас дээш цалин авах боломж ч буй. Гэхдээ энэ ажил тєрєл нь залуу vеийнхэнд л тохирно. Хєгжим тоглож чадвал бvр сайн.

     Эстрадын, сонгодог гэсэнгvй олон дуу хєгжим мэдэхгийг шаардах бєгєєд адил бусын хэв намбад нэвтэрсэн байх хэрэгтэй.

     Иймэрхvv чєлєєт амьдрал нь хорхой хєдєлгєж магадгvй. Гэхдээ энэ сонголтыг хийхээс ємнє заавал бvрэн гvйцэд авч vзсэн байх хэрэгтэй. Яагаад гэхлээр "SOHO бvлгийнх"-ний чєлєєт байдлын ард дэндvv олон чєлєєт бус нєхцєл байгааг ойлгох ёстой.

1  2