

НYБ байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх тэргvvн нарын бага хурал 14-ний єдєр Нъю-Йорк дахь НYБ-ын тєв байранд нээгдлээ. 170 гаруй улс орны тєрийн тэргvvн, Засгийн газрын тэргvvн юм уу тєлєєлєгч нар бага хурлын нээлтийн ёслолд оролцсон байна. Хятад улсын дарга Хv Жиньтао нээлтийн ёслолд оролцож бас тvvний дараагаар болсон цуврал хурлуудад vг хэлж, хєгжил болон НYБ-ын Аюулгvйн Зєвлєлийн єєрчлєлтийн чиглэл зэрэг асуудлаар Хятад улсын зорилтыг тодруулан єгvvлсэн юм.
Нээлтийн ёслолыг НYБ-ын ерєнхий ассамблейн 59-р чууланы дарга, Габоны ерєнхийлєгч Ел Хаж Омар Банго Ондимба болон НYБ-ын ерєнхий ассамблейн 60-р чуулганы дарга Шведын ерєнхий сайд Горан Персон нар хамтаран даргалсан байна.
НYБ-ын ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан vг хэлж, энэ бага хурлын боломж тохиолыг ашиглан, НYБ-ын єєрчлєлтийг нухацтай ярилцахыг олон оронд хандан уриалжээ.
Эрvvл саруул, vр ашигтай НYБ нь хvн тєрєлхтєний нийгэмд тун чухал юм. НYБ-ын єєрчлєлт нь хэчнээн их бэрхшээлтэй байсан ч эрхбиш хийх хэрэгтэй гэж тэр vзсэн байна.
Нээлтийн ёслолын дараа болсон НYБ-ын хєгжил, хєрєнгє хурамтууллын асуудлаарх дээд хэмжээний бага хурал дээр, Хятад улсын дарга Хv Жинтао олон улсын хєгжлийн асуудлаар хєгжиж байгаа улс орнуудын хєгжилд цаашид туслах талаар Хятадын авах арга хэмжээнvvдийг танилцуулжээ.
Тэр хэлэхдээ: "Хятад улс нь Хятадтай дипломат харилцаа тогтоосон хєгжлєєр хамгийн тааруухан 39 оронд таваарын худалдааны гаалийн татвар татахгvй, єр шир ихтэй улс орнууд болон хєгжлєєр хамгийн таарухан улс орнуудад vзvvлж байгаа тусламжийн цар хэмжээгээ цаашид нэмэгдvvлж, Хятадтай дипломат харилцаа тогтоосон єр ширийн дарамт ихтэй ядуу улс орнуудын 2004 оноос ємнє Хятадад тєлєх ёстой хугацаа нь тулсан хvvтэй зээл болон Засгийн газрын бага хvvтэй зээлийг хоёр жид багтаан бvрэн чєлєєлєх юм уу бусал хэлбэрээр зохицуулна. Бас 3 жилд багтаан хєгжиж байгаа улс орнуудад 10 тэрбум ам.долларын хєнгєлєлтэй зээл олгож, хєгжиж байгаа улс орнуудад туслан дэд бvтцийн барилга байгуулалтаа хєгжvvлэхэд нь туслалцаа vзvvлэн, хоёр талын аж ахуйн нэгжийн хєрєнгє нийлvvлэн хамтын ажиллагаа явуулахыг дэмжинэ. Ирэх 3 жилд багтаан хєгжиж байгаа улс орнууд ялангуяа Африкийн улс орнуудад vзvvлж буй холбогдох тусламжаа нэмэгдvvлж, тэдэнд туслан эмчилгээний газар багуулан, эмч сувилагч нар бэлтгэн єгєх болно. Ирэх 3 жид баттгаан бас хєгжиж байгаа улс орнуудад олон мэрэгжилийн 30 мянган хvнийг бэлтгэн хvмvvлж єгнє" гэлээ.
Хятад улсын авах гэж буй эдгээр арга хэмжээнvvдийг хуралд оролцсон улс орнуудын удирдагчид ялангуяа хєгжиж байгаа улс орнуудын удирдагчид єндрєєр vнэлсэн байна.
Yvний дараагаар Аюулгvй Зєвлєлийн тэргvvн нарын бага хурал боллоо. Хурлаар голцуу олон улсын энх тайван, аюулгv йбайдалд учирч байгаа заналхийлэл болон Аюулгvйн Зєвлєлий нєєрчлєлтийн чиглэлийн асуудлыг авч хэлэлцсэн байна. НYБ-ын ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан болон Аюулгvйн Зєвлєлийн 15 гишvvн орны удирдагчид хурал дээр тус тус vг хэлсэн байна.
Хятад улсын дарга Хv Жиньтао хэлэхдээ, энх тайван байдлыг хамгаалахад Аюулгvйн Зєвлєлийн нэр хvндийг хамгаалж, нийтийн аюулгvйн механизмыг эрчимжvvлэн, НYБ-ын дvрмээс Аюулгvйн Зєвлєлд олгосон эрх vvргийн хэрэгжилтийг нь батлах ёстой гэжээ. Тэрээр Аюулгvйн Зєвлєлийн єєрчлєлтийн чиглэлийн талаар хэлэхдээ: "Олон талт vзлийг баримталж, Аюулгvйн Зєвлєлийн нэр хvндийг хамгаалах хэрэгтэй. Дэлхийн энх тайван, аюулгvй байдлын чухал том асуудал дээр, Аюулгvйн Зєвлєл нь бодит байдалд vндэслэн магадлагаа хийж, НYБ-ын дvрмийн дагуу ажиллагаа авах ёстой" гэлээ.
Африкийн анхаарч байгаа асуудлыг чухалд vзэж, Аюулгvйн Зєвлєлийн бvрэлдэхvvнээ єргєтгєх ёстой гэж дарга Хv Жиньтао vзлээ. Тэр хэлэхдэ: "Африкт хандан хийсэн амлалтаа энэ удаагийн бага хурлаар дахин нотолж, Африкийн улс орнуудын анхааарч байгаа асуудал болон тэдний зорилтыг анхааралдаа авч, Африкийн улс орнуудын энх тайван, хєгжилд тус дєхєм vзvvлэх, хамтран ажиллах гэсэн халуун эрэл хvслийг нь харгалзан vзэж, Африкийн ард тvмэнд олон улсын их гэр бvлийн халамж, дэмжлэгийг хvртээх ёстой" гэжээ. /О.Дарамбазар орчуулж, Баатар хянав/
|