Пэрлаймаа: Сайн байцгаана уу? Єнгєрєгч долоо хоногийн "Єнєєдрийн Тvвд" нэвтрvvлгээр та бvхэнд Хєхнуур Тvвдын тємєр замын тухай танилцуулсан юм.
Сайн-Єлзий: Тиймээ, єнгєрєгч долоо хоногийн "Єнєєдрийн Тvвд" нэвтрvvлгээр табvхэнд Хєхнуур Тvвдын тємєр замын тухай талилцуулсан юм. Yvнд тус тємєр замын бvх урт 232 км л vлдээд байгаа бєгєєд тєлєвлєгєєгєєр 2006 оны 7-р сард ашиглалтад оруулах болно гэж танилцуулсан юм. Тэгвэл єнєєдрийн хувьд Тvвдийн юуны тухай танилцуулах билээ.
Пэрлаймаа: Єнєєдєр бид залгаад Хєхнуур Тvвдийн засмал замын тухай танилцуулах болно. Гол агуулгадаа орхоос ємнє Тvвд дуугаа сонсно уу.
Сайн-Єлзий: Синь хуа хорооны тун саяхан мэдээлснээс vзвэл, Хєхнуур Тvвдийн засмал замын Голмуудаас Лахс хvртлэх замд шинээр байгуулсан авто машны 13 зогсоолын газар болон 8 тvргэн аваарын газрыг єнєє нэгэнт бvр ашиглалтад оруулсан юм байна. Иймээс Хєхнуур Тvвдийн засмал замын удирдалгийн салбарын энэ хэсэг замд аваар осол олон гарч байгаа явдалд чиглvvлсэн аюулгvй байдлын арга хэмжээ vндэстээ ууссан байна.
Пэрлаймаа: Хєхнуур Тvвдийн засмал зам Голмуудаас Лахс хvртлэх бvх урт нь 1155 км. Ихэнхий нь хvнгvй, эзгvй раион болох бєгєєд далайн тєвшингээс 4000 метр єндєр том уул гэхэд л 8 байгаа юм. Эндэх зам нь моруй саруй, бартаа ихтэй, зєвхєн 9 метр байдаг тул хоёрхон машин тэрэг л зєрж болдог юм байна.
Сайн-Єлзий: урт удаан хугацааны турш, энэ бартаад замд маш олон замын осол гарсан юм байна.
Пэрлаймаа: 2003 оны 12-р сараас 2004 оны 4-р сар хvртлэх хугацаанд, Хєхнуур Тvвдийн засмал замын Голмуудаас Тангуула хvртлэх замд их бага замын осол 70 гаруй удаа гарч, 23 хvн эндэж, 20 гаруй хvн шархтсан юм байна. Гуравхан сарын хугацаанд Голмуудаас Тангуула хvртлэх замд дунджаар єдєр хагаст нэг удаа машины осол гарч, хоёр єдєр хагаст нэг хvн эндсэн юм байна.
Сайн-Єлзий: Тvвдийн Єєртєє Засан Раионы нийгмийг аюулаас хамгаалах танхимын зам харилцааны хэлтсийн хариуцлагтай хvнний хэлснийг vзвэл, Хєхнуур Тvвдийн засмал замд замын осол аваарь их гарч байгаагийн гол шалтгаан бол жолооч нар замын дvрэм зєрчиж машинаа замын голд зогсоосон, хэт их ядарсан, хэт их хурдтай тавьхуулсан, єндєрлєгт агаар тутагтсан зэрэг шалтгаанаас болсон юм.
Пэрлаймаа: Иймэрхvv байдалд чиглvvлэн, 2004 оноос эхлэж, Хєхнуур Тvвдийн засмал замын удирдах салбар бараг 4 сая юаний хєрєнгє оруулж, замын осол аваарь арилгах машин тэрэг худалдан авсан бєгєєд хурдыг хязгаарлах тэмдэг пайс, цас болон мєс ихтэй газарт бас 8 тvргэн аваарын газар байгуулж, євлийн хувцас, дулаалах тєхєєрємж, бэлэн хоол, эм бэлдмэл зэргийг бэлтгэсэн юм байна. Холбогдох салбарын бvртгэлээс vзвэл, 4-5 дугаар сарын эцэс болтлох байдлаас vзвэл, Хєхнуур Тvвдийн засмал замын Голмуудаас Тангуула хvртлэх замын осол аваар 2004 оны мєн vеийнхээс 50%-р буурсан байна.
Сайн-Єлзий: Єнєє Хєхнуур Тvвдийн засмал замын удирдах салбар болон замын цагдаагийн газар Хєхнуур Тvвдийн засмал замыг дэлхийн далайн тєвшингээс хамгийн єндєр энх амгалан дардан зам болгоохын тєлєє "Замын осол аваарыг арилгаж, амь насыг хvндэтгэё" гэсэн урин доор аюулгvйг батлах арга хэмжээгээ улам боловсронгуй болгож, замын осол аваарыг чатхын хирээр багасхаж байна.
Пэрлаймаа: Бvх Хятадад Тvвдэд хvрэх 4 засмал зам байдаг юм. Хєхнуур Тvвдийн засмал зам бол тээврийн хэмжээгээр хамгийн их засмал зам болох юм. Зам нэвтэрсэн 50 гаруй жилийн тарш, Тvвдэд орох зорчигч тээврийн 85%, бараа тээврийн 90%-ийг даасаар ирсэн юм. 50 гаруй жилийн турш, улс орноос 3 тэрбум гаруй юаний хєрєнгє оруулж, Хєхнуур Тvвдийн засмал замыг шинэтгэн єєрчлєсєн юм байна. Єнєє энэ засмал зам нь улсын 2-р зэрэглэлийн засмал замын стандартыг хангасан байна.
Сайн-Єлзий: ХОУР. Эрхэм соносогчид оо. Сяа та бvхэнд Хєхнуур Тvвдийн засмал замын тухай танилцууллаа.
|