1965 оны 9-р сард Тvвдийн єєртєє засах район албан ёсоор байгуулагдаж, Тvвд энх тайванаар чєлєєлєгдсєнєєс хойших 14 жилийн дараа эцэсийн бvлэгт Европын дунд зууны vеийн феодлын хамжилгийн байгуулалт нийгмээс хvн болгон тэгш эрх эзэлсэн социалист анхан шатанд алхан орсон байна. Тvвдийн сая олон хvн ард Хятадын vндсэн хуулиас тэдэнд олгосон эрхийн дагуу, Тvвдэд vндэстний районы єєртєє засах дvрэм хэрэгжvvлэхээр дамжин, єнгєрсєнд язгууртан, сvм хийд болон дээд лам хэргэмтний эзэмдэж байсан 1 сая 200 мянган хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэрийг удирдан хамаарч эхэлсэн байна.
ТЄЗР-ны АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч, энэ жил 62-тай Ле Чуе бол энэхvv дvрмийг хэрэгжvvлэх явцыг биеэр харсан хvн юм. Тэрээр бидэнд хэлэхдээ:
Би Тvвдийн Жянз сияний ядуу зvдvv хамжилгийн гэрт тєрсєн юм. Балчир бага байхдаа феодлын хамжилгийн байгуулалын харгис, балар харангуй болон хамжилгийн эздийн хєдєлмєрчин ард тvмнийг шулан мєлжиж байсаныг нvдээр харсан юм. 1951 онд Тvвд энх тайванаар чєлєєлєгдєж, би орчин vеийн боловсрол хvртэх азтай болсон юм. Би багшийн ажил хийж байлаа, бас сиянь буюу сиянаас дээших орон нутагт албан байгууллагад ажиллаж байсан. Мєн єєртєє засах район болон Лхас хотод намын хороо болон засгин газарт ажиллаж байлаа. 2003 онд Тvвдийн єєртєє засах район АТИХ-ын дипутатыг халж сонгох vе би єєртєє засах районы АТИХ-ын байнгын хорооны эрхлэгчээр сонгогдсон байна. Би удирдах байранд гарч, Тvвдийн ард тvмэнд vйлчлэх аз тохиолтой болсон энэ явдлыг хуучин Тvвдийн vед бол сэтгэшгvй юм. Надтай адилхан Тvвд vндэстний удирдах боловсон хvчин маш олон байна гэжээ.
Тvвдийн єєртєє засах район бол Хятад улсад vндэстний районы єєртєє засахыг хэрэгжvvлсэн таван мужийн шатны єєртєє засах газар нутгийн нэг юм. Бас ч Хятад улсад Тvвд vндэстэнээр гол болгосон цорын ганц мужийн хэмжээний vндэстний єєртєє засах газар нутаг болох юм.
Ле Чvе хэлэхдээ: Тvвдийн єєртєє засах районы АТИХ-ын дипутатын бvтэцээс авч vзвэл, Тvвд vндэстэн болон бусад vндэстний цєєнхийн депутат нь бvх депутатын 70% гаруйг эзлэж байна. Депутатын ажил тєрлийн бvтэцээс vзэхэд, тариачин малчин болон бусад хєдєлмєрчид нэлээд их харьцал эзэлж байгаа бєгєєд тодорхой хэмжээний vндэстэн болон шашны салбарын дээд давхаргын эх оронч зvтгэлтнийг оролцуулсан байна. Тэдний дотор Буддын шашны алдарт том богд, гэгээн жич эх орондоо буцан ирсэн тvвд ах дvv нар байна гэжээ.
Тvвд vндэстний энэхvv єндєр тушаалын албаны хvн хэлэхдээ: Хятадын vндсэн хууль болон vндэстний районы єєртєє засах хуулийн тогтоолын дагуу vндэстний районы єєртєє засахыг хэрэгжvvлсэн газар нутаг болсоны хувьд, ТЄЗР-ны АТИХ нь адил дэсний орон нутгийн тєрийн албан байгууллагын эрх vvргийг гvйцэтгэхээс гадна бас тус орон нутгийнхаа дотоод хэрэг, тухайлбал улс тєр, эдийн засаг, соёл болон нийгмийн хєгжил зэрэг талын ажлыг удирдах эрхтэй юм. Хуулийн дагуу хууль тогтоох эрх эдлэх мєртєє бас Тvвдийн бодит байдал болон онцлогын дагуу єєртєє засах заалт болон нэгбvрчилсэн заалт тогтоох эрхтэй байдаг гэжээ.
Тэрээр хэлэхдээ: " Энэ оны 6-р сарыг дуустлах байдлаар, ТЄЗР-ны АТИХ нь орон нутгийн чанартай хууль дvрэм болон хуулийн чанартай тогтоол, шийдвэрийг 237 ширхэг боловсруулан тогтоосон байна. Эдгээр хууль дvрэмд улс тєр эдийн засаг соёл боловсрол зэрэг олон талыг хамарч, ТЄЗР-ны эдийн засаг нийгмийг тvргэн хєгжvvлэхэд маш чухал vvрэг гvйцэтгэсэн юм гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|