• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-09-19 15:54:26    
Шанхайд байсан еврейчvvд \хоёр\

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн хоёрдугаар дайны vед Шанхайд арван жил амьдарсан Оросын еврей удамтай єндєр настан Сара Росс Хятадын vндэстний энэрэнгvй нигvлсэнгvй багтаамтай сатгэлийг сэтгэлийн угаасаа биширж явдаг.

     Хятад хvмvvсээс даруу тєлєв бусадад найр тавих, ахмад настайчуудаа хvндэтгэн єсвєрийн vеийнхээ халамжлах, ажил хэрэг гvйцэтгэх гийчин зочин зочлохдоо ёсорхог сайхайн хандах зэрэг олон сайн сайхан зан чанаруудыг сурсан. Хятад хvмvvс хvнийг ялгаж vздэггvй, Еврейчvvд бусад газар бидний Хятадад амьдарч байснаас илvv чєлєєтєй тав тохтой амьдарч байсныг би дуулаагvй гэжээ.

     Сара энэ жил ерийн єндєр насан сvvдэр зоогложээ. Тэдний аймаг угсаа 1916 онд еврейчvvдийг ноцтой гадуурхахдаг Ороосын Сибер районаас Хятадын Харбин хотод нvvж ирсэн байжээ. Харбинд тэр нялах бага байснаасаа том охин болон єсєн єндийж, мєн энд амьдарч байсан нэг еврей залуутай гэрлэсэн байна. Япон Хятадын эсрэг тvэмгий дайн дэгдээсний дараа , Харбины эдийн засаг муудан , vйлдвэр дампуурч, дэлгvvр ажиллахаа больсон байна. 25-тай байсан Сара нєхрийнхєє хамт хєл хєгжєєн ихтэй Шанхайд ажил хайж ирсэн байлаа. Шанхайд тэд арван жил амьдарч, 1949 онд Израильдаа буцан харьсан юм.

     Сурвалжлагч Иерусалимд Сарагийнд айлчилж хvрэхэд яг л хорьдугаар зууны 30-аад оны vеийн Хятадын уламжлалт айлд хvрсэн юм шиг байлаа. Зочны єрєєндєє Хятадын эртний мягийн сийлмэл хээтэй модон ширээ тавьж, ханын тєвд тогруун хээтэй зураг єлгєж, , хятад мягийн хэдэн дэнлvvг унзуулан єлгєж, авдар дээр нь янз бvрийн хятад гар урлалын зvйлийг тавьж байлаа. Хонгилын хана дээр том гэгчийн хуучин Шанхайн гэрэл зураг єлгєсєн байлаа.

     Сараа хэдийгээр Хятадаас салж яваад 60 орчим жил болсон боловч Хятадын тухай ярихад дурсаж санах зvйл олон байдаг.

     Тэрээр хэлэхдээ, миний бие Хятадад маш гvvн маш сайхан сэтгэгдэлтэй. Манай нєхєр тэнд тєрсєн, миний хvv ч Хятадад гарсан. Хадам аав ээж маань тэнд бурхан болж нойрсож байгаа. Хятадад би хамгийн сайн сайхан vеэ єнгєрvvлсэн. Хэдийгээр миний бие Израиль хvн боловч сэтгэлдээ би бол хятад хvн гэж боддог гэжээ.

     Тэр vед Хятадад орогнон амьдарч байсан хэсэг еврейчvvд ч Хятадын японы тvрэмгийлэлийг эсэргvvцэх дайнд оролцон Хятадын ард тvмэнтэй гvvн зузаан найрамталтай болсон юм. Австри их эмч Жаход Росенфелд 1939 онд Шанхайд дvрвэн хvрсэн юм. хоёр жилийн дараа тэрээр Германы шашны зvтгэтний нэрээр Хятадын Шань дvн дэх японы тvрэмгийлэлийг эсэргvvцэх тvшиц газар хvрч, ХКН-ын удирдсан японы тvрэмгийлэлийг эсэргvvцэх дайнд оролцон юм. Хятад хvмvvс тvvнийг "Австри Бетюун"гэж хvдэтгэн дууддаг. 1949 онд шинэ Хятад улс байгуулагдсны дараахан Росенфелд Израильдаа буцан сууршжээ.

     1952 онд тэрээр зvрэхний євчнєєр нас барж, садан тєрєл нь нэг ч байхгvй болсноор хэн ч тvvний Хятадад байсан тухай, тvvнийг хаа оршуулсныг мэдэхгvй байлаа. 1992 онд Израиль Хятад дипломат харилцаа тогтоосны дараа, уулдаа Хятадад нутаглан сууж байсан еврей хvмvvсээр бvрэлдсэн Израиль Хятадын найрамдлын нийгэмлэг их эмч Росенфелдын буханыг эрж олон засвар хийсэн байна. 1999 онд Израиль Хятадын найрамдлын нийгэмлэг болон Хятадаас Израильд суугаа элчин сайдын яам их эмч Росенфелдын vйл явдлын vзэсгэлэн ажллуулж, Израилийн нийгэм нийтийн дунд асар их тусгал гарч , уул нь зургаан долоо хоног ажллуулахаар тєлєвлєж байсан vзэсгэлэн арван сар vргэлжилж, танилцагсадын тоо 250 мянга гаруй хvнд хvрсэн байна. Израиль Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга Теби Кауфман сурвалжлагчид ярилцлага єгєх vе хэлэхдээ,

     Их эмч Росенфелд бол Хятад Израилийн харилцааны хуриангvй дvр мєн. Нэг еврей иргэн Хятадын чєлєєлєтийн vйлсэд хvчин зvтгэл гаргасан тvvхтэй. Тvvний бvх нас Хятад Еврей vндэстний тvvхэнд маш чухал ач холбогтолтой юм гэжээ.

     Энэ жил 84-ийн єндєр насан сvvдэртэй ноён Кауфман бол Израиль Хятадын найрамдлын нийгэмлэгийн vvсгэн байгуулагч хvний нэг юм. 1948 онд Израиль улс байгуулагдсны дараа, Хятадад амьдарч байсан еврейчvvд эх орондоо буцан сууршсан байна. Тэд хэдийгээр Израилийн єєр єєр газар амьдарч байгаа боловч Хятадтай барилдсан хувь ерєєл нь тэд нарыг дахин хамт байлгах болсон юм. 1951 онд уул нь Хятадад оршин суугж байсан еврейчvvдийн холбоо байгуулж, 1992 онд Хятад Израиль дипломат харилцаа байгуулсны дараа тэд Израиль Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулсан байна. Цаг хугцаа уилиран одохын хирээр тухайн жил Хятад улсад амьдарч байсан еврей хvний олонх нь насан єєд болсон байлаа.

     Гэвч Хятад улстай барилдсан учрал ерєєл найрамдал тэд нарын нас барсны улмаар тасарсан биш юм. Ноён Кауфман болон тvvний нийгэмлэгийн гишvvд тогтмол хугцаатай vйл ажиллагаа єрнvvлэн, тєрєл бvрийн сэтгvvл хэвлvvлж байгаагаас гадна, жил бvр єргєн их хvлээн авалт хийж, уул нь Хятадад оршин сууж байсан еврей хvний хойч vеийхэн болон Хятадаас Израильд сурч байгаа оюутадад сургалтын мєнгє олгож, хоёр орны зулуу vеийхэний ойртон ойлголцохыг нэмэгдvvлэн, нэн олон залуусын Израиль Хятадын найрамдлыг ахиулах хамтын ажиллагааг бэхжvvлэхэд гvvрийн vvрэг гvйцэтгэж байна. /Урангоо орчуулав/